sonin.mn
Иргэний Зориг-Ногоон Намыг үүсгэн байгуулагчдын нэг, анхны дарга Санжаасүрэнгийн Оюун намынхаа гишүүнчлэлээс албан ёсоор татгалзжээ.
Тус намыг С.Оюун, Х.Хулан, Л.Эрдэнэтуул, Т.Эрдэнэбилэг, З.Нармандах нар анхлан үүсгэн байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын Ногоон Нам, Ардчилсан Нам, Эх орон МАШСН, МАН, МАХН-тай тус тус эвсэх буюу хамтран ажиллаж байв. Мөн С.Оюун УИХ-д 1998, 2000, 2004, 2008, 2012 онд тус тус сонгогдож, Гадаад Харилцааны Сайд, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайдаар ажиллаж байв.
Өдгөө ИЗНН-ыг тус намын дэд дарга Ц.Энхтуяа удирдаж буй бөгөөд ИЗНН нь "Босоо Хөх Монгол" хөдөлгөөнтэй хамтран УИХ-ыг тараах тэмцлийг эхлүүлж буй аж. Ц.Энхтуяа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр дахь гэргий байсан юм.
 
Л.Ганзориг