sonin.mn
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд амьдардаг залуу хос С.Ширнэн, Б.Наранцэцэг нар энэ сарын 10-нд гурван ихэр хүүтэй болжээ.Залуу эх Улаанбаатар хотын ЭХЭМҮТ-д нярайлж есдүгээр сарын 18-нд эмнэлгээс гарсан байна. Ихэр хөвгүүд 1600 гр, 1900 гр, 2000 гр жинтэй бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.
Б.Наранцэцэгийн гурав дахь төрөлт ийнхүү ихэрлэсэн бөгөөд өөрөө ихрийн удамтай, төрсөн ах нь ихэр охинтой аж.
Мөн С.Ширнэн Баянхонгор аймгийн "Соого Сейко" сургуульд багшилдаг бол эхнэр Б.Наранцэцэг ч багш мэргэжилтэй, гуравдугаар цэцэрлэгт багшилдаг байна.
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монцамэ агентлаг