Энд тэндгүй цацсан будааны нэгэн ширхэг зүүний үзүүр дээр тогтох шиг, энэ ертѳнцѳд хүн болж мэндлэх гэдэг юутай ч зүйрлэшгүи хувь тавилан. Замын түгжрэл дунд цээжээ гарган харааж хашгиралдах хүмүүс, зѳндѳѳ зовлон тоочин байж чамаас мѳнгѳ салгаад түүгээрээ архи уун согтож шогтох хүмүүс, чамд учиргүй дотносох хэрнээ чиний араар чамайг бусдад муулан ярих хүмүүс, чамд хайртай гэж уяруулан нэгэн хѳнжилд шѳнийг хѳгжилдэн ѳнгѳрүүлэх атлаа ѳглѳѳ нь хээв нэг хувцсаа ѳмсѳн хальтхан үнсээд чамайг мартаж одох хэн нэгэн, чамайг алдар хүндтэй байхад зусардан дотносох атлаа чамайг алдаа гарган гундахад хээв нэг нулимж орхиод холдож одох хүмүүс болгон энэ л зүүний үзүүр дээр тогтсон аугаа их хувь тавилангийн эзэд. Бурхан гэгч хэнийг хайрлаад, хэнийг тохуурхаад байгааг би ойлгодоггүй юм, миний ухаан ч хүрдэггүй юм.
Чи ээжийнхээ хэвлийгээс орилон чарлаж бусдыг инээлгэн ирэх тавилан, чи бусдыг уйлуулан байж авсан дотор амгалан оршиж буцах хүртэл харьцангүй хугацааг бид элээдэг. Чиний хэн байхаас, чи энэ ертѳнцѳд яаж амьдарсан гэдэг нь бурханы шалгуур байх. Биднийг энэ ертѳнцѳд ирүүлээд буцаах хүртэл бурханы хишиг байж болох ч, энэ хугацаанд яаж амьдрах нь гагц чиний л сонголт. Зѳндѳѳ олон хүмүүс энэ ертѳнцѳд ирээд зовж зүдрэхдээ шалтгааныг нь бусдаас хайж, гомдсондоо бусдыг үзэн ядацгаадаг. Учирсан зовлонг даахгүйдээ архи уун бусдад агсамнаж, ѳгсѳн хайрыг даахгүйдээ бусдыг хардаж зовоон тарчлааж, итгэл даахгүйдээ бусдыг хууран мэхэлж, үг даахгүйдээ үнэн үг хэлсэн хэн нэгнийг үзэн ядаж. үйл даахгүйдээ залхууран хулчийж, үхэхдээ хүртэл бусдыг үзэн ядах хорсол хүний зовлонгийн шалтгаан.
Их олон хүмүүс энэ ертѳнцѳд ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ бус. ѳрѳѳлийн тѳлѳѳ амьдарч байгаа хэмээн мунхардаг. Тэгээд л ѳѳрийн зовлонгийн шалтгаанаа ѳрѳѳл бусдаас хайн гомдоллоно. Ѳѳрт нь тусалсангүй хэмээн гомдоллох хэрнээ ѳрѳѳл бусад нь ѳѳрийн гэсэн амьдрал зовлон жаргалтай хэрнээ бас асуудалтай гэдгийг ухаардаггүй, ѳѳрийг нь ойлгосонгүй хэмээн агсамнах хэрнээ ѳрѳѳл бусдыг ѳѳрѳѳ ч ойлгодоггүй гэдгээ хүлээн зѳвшѳѳрдаггүй, ѳѳрийг нь дэмжсэнгүй хэмээн шаралхах хэрнээ ѳрѳѳл бусдад бас л санаа байгаа гэдгийг ухаардаггүй, ѳѳрт нь мѳнгѳ байхгүй хэмээн тунирхах атлаа ѳрѳѳл бусад нь амьдралаа залгуулах гэж зовж байгааг анзаардаггүй. Зүгээр л ѳѳрийн хувиа хичээх бэртэгчин санаа бодол, ѳѳрийгѳѳ биш ѳрѳѳл бусдыг буруутгах тэнэглэл болж байгааг бид ѳѳрсдѳѳ ч анзаардаггүй.
Найз минь дээ, зүүний үзүүр дээр ширгэх будаа тогтох шиг аугаа хувь тавиландаа талархаж, ѳѳрийн хувь заяагаа ѳѳрѳѳ л үүрч яв даа. Амьдралын урсгал дунд учрах зовлон болгоноо ѳѳрийн шалгуур мэт хүлээж авч сур. Хичээж давсан зовлон бүрийн ард илүү боломж оршин байгааг анзаарч ѳѳрийгѳѳ хутга мэт хурцал. Учирсан зовлон болгоноо ухаарлын учиг хэмээн бодолдоо зангидаж сур, түүнийгээ эрчил. Энэ амьдрал хулчгар хүний шийтгэж, тэмцэгч хүнийг дэмжиж байдгийг анзаар. Энэ амьдрал гэдэг чинь далайн давалгаа болгоны ѳѳдѳѳс сѳрж сэлэх бяр юм шүү дээ. Зовлондоо гонгинож бүү гутар. Тэр чинь чиний ХҮН шиг оршихуйн шалгуур юм шүү дээ. Чи нэг л зүйлийг, чи бусдын тѳлѳѳ бус, зѳвхѳн ѳѳрийнхѳѳ оршихуйн тѳлѳѳ амьдарч байгаа гэдгээ хэзээ ч бүү март. Чи энэ ертѳнцѳд тѳрж, чи энэ ертѳнцѳѳс буцна гэдэг л маргашгүй үнэн. Түүнтэй адил чиний эргэн тойрон дэх хүмүүс энэ л тавилангаас хаашаа ч холдохгүй дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Монголын сайд дарга нар хэний төлөө амьдраад байгаа юм бэ? Мэдээж өөрсдийн ууж идэхийн төлөө..
Хүний хармаа суйлж мянган төгрөг хулгайлсныг нь хулгайч харин улсын хөрөнгийг тэрбум тэрбумаар далдуур хууль бусаар хулгайлж идсэн улсыг болохоор хулгайч биш харин хазгай гишгэж алдаа гаргасан улс гэж хэлдэг болсон юм уу?
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны ээлжит хурлын үеэр Эрдэнэцагаан сумаас ирсэн төлөөлөгч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хурлаар Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нар намын даргын суудлын төлөө өрсөлдсөн. Өрсөлдөөн ширүүхэн өрнөсөн ч Удирдах зөвлөлийн шийдвэрээр Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг дэмжсэн. Гэтэл Ш.Лхамсүрэн будлиан хутгаж, хуралд оролцсон төлөөлөгч тус бүрт 100 мянган төгрөг тарааж, шөнөжин архидуулсан талаар эх сурвалж мэдээллэв. Үүний улмаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын VI багийн Засаг дарга Б амиа алдсан гэсэн мэдээллүүд одоогоор дуулдаж байна. Намын даргын сонгуулиар Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн Сүхбаатар аймгийн МАН-ыг удирдахаар болсон байна. Түүний хувьд өнгөрсөн хавар зохион байгуулагдсан “Дүнжингарав” хурдан морины уралдааныг будлиантуулж, олны шүүмжлэлийг хүртэж байсан удаатай.
Энэ удаа Сүхбаатар аймгийн МАН-ын даргыг сонгох хурлыг будлиантуулсан, тус хурлын үеэр хөдөө сумаас ирсэн нэг төлөөлөгч нь нас барсан гэсэн шуугиан тариад байна. Ер нь бол МАН-ын дотоод зөрчил Тусгаар тогтнолын ордноосоо хальсан нь хаа сайгүй хар мөр татуулж байна. Тухайлбал, Зам тээвэр, хөгжлийн яаманд гарсан аймшигт хэргийн мөрөөр Засгийн газар нь огцрох нөхцөл байдал үүссэн ч салбарын сайд, дэд сайд, газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан МАН-ын нэр бүхий эрхмүүд ажлаа өгснөөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж үлдсэн. Энэ асуудал намжаагүй байтал Сүхбаатар аймгийн МАН-ын хороо ээлжит хурлаа хийж, намын даргаа сонгох үеэр дахин хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Хэргийн мөрөөр Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Хүн амиа алдсан хэргийг шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Хүн бүр өөрийнхөө төлөө амидарч өрөөл бусдын төлөө сэтгэл гаргаж явах ёстой юм.гэтэл төрийн түшээд нарт ард олоноо гэсэн сэтгэл хэнд ч байхгүй байх ёсгүй гэдэг ни нэн харамсалтай.одоо цагт хүнд итгэх биш өөрөө өөртөө итгэж амидарч явцгаа
монголчууд хэний төлөө амьдраад зовлон тоочоод байгаа юм бэ.
Маш их таалагдлаа, хичээж яваа сэтгэлийн минь углуургад юу байдагийг минь бичсэн мэт...
Энэ Галбадрах гуай сайхан сургааль айлдажээ, Гэхдээ өрөөсгөл гэмээр ч юм шигээ. Намбарын Энхбаяр гуай, Элбэг дорж гуай ч гэсэн бүх л ерөнхийлөгчидийн хэлдэг үг нь ард түмэн бүгд л сайн зүтгэвэл , мөн ерөнхийлөгч өөрөө ч гэсэн бас зүтгэвэл монгол улс хөгжинө гэдэг байсан. Ганц ерөнхийлөгч ганцаараа зүтгээд ард түмэн зүтгэхгүй бол бид яаж хөгжин дэвших билээ гэдэг. Социализмын үед түүхийг ард түмэн бүтээдэг юм, иймээс ард түмнийг л сайн соён гэгээрүүлэх хэрэгтэй гэдэг байсан. Манаи нийтлэлч Галбадрах гуай энэ л үйлийг хийж байх шиг байна даа. Харин Чингис хаан түүхийг ганц хан хаан хүн л ганцаараа бүтээдэг. Ард түмэн түүхийг огт бүтээдэггүй гэдэг байжээ. Тиймээс Чингис хааны бүх ажил нь өртөө, дипломат дэг жаяг уруу чиглэсэн байдаг. Иймээс Чингэс хааны үзлээс Галбадрах гуайн хийж байгаа зүйлийг харах юм бол хэнд ч хэрэггүй хоосон сургааль л айлдахаас цаашгүй л нийтлэл бичиж байна аа гэж хэлэх гэсэн юм аа.
Тиймээс иймэрхүү сургааль айлдсан хүмүүсийг монголчууд шоолонгүй хардаг боловч юу ч хэлдэггүй дуугай л өнгөрөөд явчихдаг юм.
Би их юм ойлголоо май их баярлаа
Би их юм ойлголоо