sonin.mn
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд түүх соёлын өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд хууль бусаар эзэмшиж байгаа 3600 метр квадрат газрыг чөлөөлж, 270 метр квадрат талбай бүхийн 2 давхар барилгыг албада нураах шийдвэрийг гаргажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд цаашид хууль бусаар олгосон газрыг чөлөөлнө, байшин барилга барьсан эсэх нь хамаагүй, чөлөөлөх л болно гэж зорьж буйг эх сурвалжууд өгүүлж байна.
 
 
М.Чойжил