Төвбанкны ахлах эдийн засагч С.БИЛГҮҮНЭЭС зарим зүйлийг тодрууллаа.
-Таны судалгаанд дурдсан зээлийн хүүний талаарх тоо баримт сонирхолтой санагдлаа. Манай улсын арилжааны банкуудаас олгож буй зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ?
-Миний энэ удаа тавьж хэлэлцүүлсэн илтгэлийн сэдэв нь олон улсын зээлийн хүүний харьцуулсан судалгаа байлаа. Олон улсад зээлийн хууль эрх зүйн орчин болон зээлийн хүүгийн хооронд сөрөг хамаарал оршдог. Үүнийг харьцуулсан судалгаа шинжилгээгээр илрүүлж гаргадаг юм. Хууль эрх зүйн орчин нь 0.1 хувиар сайжрахад зээлийн хүү 0.3 нэгж пунктээр буурдаг гэх судалгааны үр дүн гарлаа. Тиймээс зээлийн хүүг бууруулах нэг арга зам нь хууль эрх зүйн орчин, баримт бичгийг сайжруулах явдал гэж хэлж болохоор байна.
-Арай тодорхой тайлбарлаж өгнө үү. Тухайлбал, яг ямар арга зам байна вэ?
-Хууль эрх зүйн баримт манайд хангалттай ч хэрэгжилтийг сайжруулах нь чухал гэж судлаачийн хувьд хэлэх байна. Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийн түүвэр судалгааг байнга явуулдаг. Эндээс харахад Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хуулийн хэрэгжилт, зүйл заалтыг мөрдөх явдал хангалтгүй гэж ихэвчлэн хариулсан байдаг. Түүнээс үндэслэж ийм дүгнэлт хийгээд байна.
-Таны судалгаанд цөөнгүй улсын жишээ баримт дурдсан байсан. Үүнээс нэг улсыг тухайлан авч, зээлийн хүүг бууруулах талаар ямар арга хэмжээ төлөвлөж хэрэгжүүлснийг тайлбарлана уу?
-Жишээ нь, Хорват улс байна. Тухайн улс нь манайхтай адил шилжилтийн эдийн засагтай ч институцийн хөгжил сайтай орон юм. Тус улс 1994 он хүртэл дотоодын иргэний дайны хөлд нэрвэгдсэн. Энэ үед Төвбанкны тухай хуулиа баталж, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд инфляцыг 7.0-гаас доош хувьд тогтмол барьсан байгаа юм. Үүний үр дүнд зээлийн хүү өнөөдөр 6.0 хувьтай байна. Ер нь Дэлхийн банк зээлийн хүүг тав ангилж үздэг. Манай улсын хувьд харьцангуй өндөр гэсэн ангилалд багтдаг. Үүний дотор хөгжлийн хувьд адилхан, Төв Африкийн зарим, Латин Америк, дундад болон бага Азийн орнууд хамаардаг нь эдийн засаг нь гадаад ертөнцөөс хамааралтай шоконд өртөмтгий байдалтай холбоотой. Тиймээс эдгээр болон манай улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, тогтвортой байлгах бодлого барьдаг. Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтайг бид мэднэ. Манайх шиг зээлийн хүү өндөртэй 20 гаруй улс байгаа юм. Ер нь зээлийн эрсдэлийг бууруулах, энэ чиглэлийн эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, эдийн засгийг төрөлжүүлэх, банкуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх замаар зээлийн хүүг багасгах боломжтой гэж үзэж байна.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
хүү өндөртэй юм бол зээл авахаа больчихооч.
Өндөр хүүд хүүлүүлэхгүй арга бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд татварын зөв тогтолцоо, татварын тогтолцоо нь эрүүл тунгалаг шудрага авилгагүй нийгэмд л байгаа. Авилга бол албан тушаалтнуудын гэмт хэрэг. Асуудал манай засаглалд, тэр нь улс төрийн нам хэмээх мафи-жсан тогтоолцоонд байдаг. Улс төрийн намын санхүүжилтийг хэн ч хянадаггүй, тэд юу ч гэж ард түмний тархийг угааж магадгүй. Ард түмэн нь тархиа угаалгадаг боловсрол муутай, ойлгоц, хамгийн эвгүй нь мэдэхгүй юмаа, муу санаагаар орлуулаг тул аймаар хэцүү хүмүүстэй. Гээд гээд бодоод байхаар энэ их цаг хугацаа авах ч юм шиг. Энэ ард түмнийг боловсролтой болгоход үе бүр хэдэн үе шаардаж магадагүй байдал ажиглагдаж байна. Боловсролгүй хүн байгалийн өгөгдөл буюу муу санаагаараа, хамелеон зан чанараа ашиглаж амьдардаг нь амьдралыг үнэхээр нарийн нийлмэл маш хэцүү нийгэмд амьдрахад хүргэж байна даа.
Бизнес эрхэлж үзээгүй хүнд бол зээл авахгүй амьдрах ёстой юм шиг санагддаг байх л даа. Бизнес эрхлээд эхэлбэл санхүүжилт бол зайлшгүй, мөнхийн хэрэгцээ гэдгийг ойлгоно. Хүн төрөлхтөн Банкнаас өөр санхүүжилтийн маш олон янзын арга олоод 300 гаран жил болжээ. Хамгийн анх одоогийн Бэльги, голланд зэрэг улсад хүмүүс яаж мөнгөө нийлүүлээд хөлөг онгоц хийж, дэлхий даяар илгээж, мөнгө хийж, буцааж ашгаа өгч байсныг түүх харуулна. Монголчуудын нэг иймэрхүү маягаар ородсон зүйл нь Хадгаламж зээлийн хоршоо-д байсан юм шиг байгаа юм. Даанч дампууруулахгүй талаас нь авч үзэлгүй, банкнууд хавчсаар байгаад унагаачихсан байж магадгүй л юм билээ.
Eniig medehgui hvn bga mu heden jil yarij bnshd. Hiihgui bnshd hvsehgui bn.
Банкны хүү өндөр нь хуультай холбоотой болж таарч байна уу... Ша@даг гар вэ... Тэгээд ХХБ ямар мөнгөөрөө Эрдэнэтийг хулгайлдаг байнаа. Хулгайлах биш бүр дээрэмдсэн шүү дээ. Хүү өндөр болохоор том дээрэм хийгээд л явдаг байх :.
Улсын баялаг хулгайлж баядаг манай хулгайч нар компаний хувьцаат болгодоггүй юм.Тэгээд л хөрөнгийн бирж энэ тэр гэж ярих аргагүй болдог