МИНСК. /BelTA/. Беларусийн автомашин үйлдвэрлэлийн “MAZ” компани Монгол руу олон нийтийн тээврийн хэрэгсэл нийлүүлэхэд бэлэн болсон байна гэж “ONT” телевиз мэдээлэв.
Беларусийн “MAZ” компанийн тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотын экологийн нөхцөл байдлыг сайжруулах боломжтой юм. Өвлийн улиралд Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл болон хувирдаг билээ.
Сүүлийн жилүүдэд тус хотын удирдлагууд хот төлөвлөлтийн шинэ шийдлүүд дээр ажиллаж, байгаль орчинд ээлтэй нийтийн тээвэр ашиглах тухай хэлэлцэж байна.
"Улаанбаатар хотын удирдлагууд зөвхөн дизель хөдөлгүүртэй автобус гэлтгүй цахилгаан болон хийн хөдөлгүүртэй автобусыг нийтийн тээвэрт явуулах асуудлыг хэлэлцэж байгаа. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Гэсэн хэдий ч манай компанийн зүгээс боломжит саналаа дэвшүүлсэн" гэж Монгол дахь “MAZ” компанийн салбарын тэргүүн Николай Кравченко хэллээ.
Дашрамд дурдахад тус компанийн үйлдвэрлэсэн автобус нэлээд хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод үйлчилгээнд явж эхэлсэн байна. Эн тэргүүний ажил бол аль аль талдаа ашигтай шийдэлд хүрэх явдал юм. Одоогийн байдлаар тус компани Монгол руу тээврийн хэрэгсэл экспортлох санхүүгийн асуудлаа зохицуулах хэрэгтэй байгаа бөгөөд Беларусийн Хөгжлийн банк энэхүү санхүүжилтийг хийхэд бэлэн байгаа ажээ.
“Энэ нь туршилтын төсөл байх болно. Экспортын зээлийн схемийг ашиглан энэхүү төслийг хэрэгжүүлснээр Беларусийн техник технологийг Монголд нийлүүлээд зогсохгүй Монгол дахь Беларусийн мэргэжилтнүүд тэдгээрийн үйлчилгээг давхар хийхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх үүд хаалга нээгдэх юм” гэж Беларусиас Монголд суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Станислав Чепурной мэдэгджээ.
Беларусь-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын хоёрдугаар хагаст болно гэж “ONT” телевиз мэдээллээ. Хуралдааны үеэр зээлийн шугамыг нээх асуудлыг хэлэлцэх ажээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Нөгөө залгаа автобус чинь Белорусийнх байсан юм уу? Өөрсдөө хийсэн гээд байгаагүй билүү? Өөрсдөө хийсэн болохоор татвар төлөгчдийн мөнгөөр аймар үнэтэй худалдаж авсан биз дээ? Мөнгө угаажээ. Шалгаачээ?
elbegdorjiin asem shahaanii hogoo daldlaagvi baij bas tumriin hog nemeheer bolchiv oo 65 lalaraa ta nar mongoloor togloj hanaagvi l bn uu
umnu avsan zalgaa avtuus ni zamiin gold golooroo neg salsan shd...
Беларусчууд трактор л үйлдвэрлэдэг болохоос Монголд зориулж автобус нэртэй трактороо шахаж байна. УБ-т Бат-Үүлийн шахсан трактор шиг автобусаар нийслэлчүүд зорчих гэж яаж зовцгоож байгаа билээ дээ ???
Беларусчууд трактор л үйлдвэрлэдэг болохоос
Беларусаас авсанаас солнгосоос авсан нь дээр
Одоогийн байдлаар нийтийн тээврийг хувийнхан авч явж байгаа биздээ? Тэгэхээр парк шинэчлэлийн асуудлыг тэд өөрсдөө шийдэх хэрэгтэй биздээ. Яагаад заавал төсвийн мөнгөөр авах гээд байдаг юм бол? Тэр хувийн компаниуд нийлээд хөрөнгө босгоод авч болдоггүй юмуу?
uursduu hiij chadaj bval uursdiinhuu avtobusiig demjih heregtei bhaa
nugoo chehiin karosa gj got atuusiig ergej neg harval ain.