sonin.mn
Монгол бахархлын өдрөөс өмнө Монгол хүн бүрийн өөрөөсөө асуух ёстой зүйл
 
Монгол хүн өнөөдөр хэдэн зуун жил амь бөхтэй оршсон оюуны терроризмийн хохирогч болсон нь нэгэнт тодорхой боллоо. Бидэнд зөв буруу, сайн муу, сайхан муухай, үнэн худалыг ялгах мэдлэг байхгүй, эдгээрийг олгох боловсролын тогтолцоо байхгүй. Байгаа гэж нэрлэгдэж байгаа үхээнц зүйл нь шашинжсан, мухар сүсэгжсэн, феодалжсан, шашны давхар дээл өмссөн мэдлэг гэж хэлэхэд хэцүү, биш гэж хэлэхэд хэцүү тийм оронцог зүйл л байна. Худлаар дүүрсэн, үхээнц тогтолцооноос яг адилхан бүтээгдэхүүн л боловсрогдоно. Эх нь булингартай бол адаг нь ч булингартай.
Бидэнд өнөөдөр хамтын, дундын оюуны нандигнах зүйл байхгүй болсон. Байсан ганц Чингис хааныгаа архины лонхон дээр мөнхлөөд оронд нь төвдийн ламыг шүтэж, түүнийг ялгадсыг долоохоос буцахгүй, үхэн хатан зүтгэж явна. Чингис хаан бол угтаа бүх Монголчуудын хүслийн, моралын, шүтээний оргил нь байх учиртай биш бил үү? Бүх л бахархалаа, шүтээнээ архи мансууруулах бодис дээр тавьж алдаршуулах юм бол яагаад Далай Лам гэдэг нэртэй архи, тамхи мансууруулах бодис үйлдвэрлэхгүй байна вэ? Чингис хаан архи, мансууруулах бодис дээр заларч болоод байхад далай лам болох л ёстой баймаар, хэрэв Монгол гэж байгаа л юм бол.
Далай лам улс орон, ард түмнээ хүнд, хэцүү үед нь хаяад зугтсан. Түүнийг шүтэн бишрэх Монгол ахан дүүс маань бас ахан дүүсээсээ хулгай хийсэн эд хөрөнгөө аваад зугтахаар зэхэж байгаа юм биш биз? Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг байх аа. 
Монголын улстөр, нийгэм, шинжлэх ухаан, бизнесийн томчууд бүгд дуу нэгтээ Монгол үндэстний шашны тэргүүн бол далай лам юм, тийм учраас бид түүний үнэнч албат юм гэж тунхаглаж байна. Тэд төвд ламыг шүтэж ялгадсыг нь долоох шахам бүхнээ тавин гүйх мөртлөө Монгол ахан дүүстээ яасан хатуу хандана вэ?
Чингис хаан, Тэмүжин хөвүүн, Монгол бахархал гэж орилох хэрнээ нүдээ цавчихгүй Монгол хүнээсээ хулгай хийнэ, амьдралы нь хайр найргүй үрэн таран хийж байна. Төвдийн шашин, төвдийн соёл бол Монгол үндэсний, уламжлалт соёл гэж тэд хэлж, ярьж, сурталчилж байна. Нэгэнт л Монголын гэх бүх уламжлалт зүйлүүд төвдийнх юм бол бид энд Монгол хүн, Монгол соёл, Монгол улс гэж жүжиг тавих хэрэг байна уу? Тусгаар тогтносон Монгол улс гэж худал ярих шаардлага байна уу? Монгол гэх нэрийг хууль ёсны эзэн Тэмүжин, Чингис Хаанд нь үлдээгээд зүгээр л төвд улс, төвд хүн гээд нэрлэвэл худал жүжиг тавихгүй хэн хэндээ амар биш үү? 
Монгол гэдэг нэр бол Чингис хаан гэдэг агуу баатарын бүтээсэн хүн төрөлхтөний гайхамшиг. Гэтэл Монгол нэрийг барьсан, Чингисээр халхалсан төвд хүн шүтсэн, түүнийг оройдоо хийсэн хүмүүс Монголыг хулгайч, худалч, адгийн муу муухайтай санаатайгаар хутгаж байгаа нь ямар учиртай юм бэ? Бүгд л нэг баатрын хойч үрс байтал яагаад бусаддаа ахан дүүсэг биш байна вэ? Ийм хүмүүсээс өөриймсөг, Монголоо гэсэн сэтгэл нэхээд нэмэр байна уу?
Өнөөдөр Монголчууд бид Монгол хүний шүтээн, сүсэг бишрэл юу вэ гэдэг асуудлыг нухацтай авч үзэх цаг нэгэнт болжээ. Шашин бол хувь хүний асуудал гэх хэдий ч цаанаа төвд лам шүтээд, наанаа Монгол хүнээ доромжилж, алагчилж, ялгаварлан гадуурхаж, Монгол хүнээ хохироож, хүний хүн адил аяглах нь гадны клончлогчдын биет төлөөлөгч, амбан захирагч, илчээс ялгагдах зүйл байна уу? Тэд хэний эрх ашгийн төлөө байна вэ?
 
Монголчууд бид шүтээний, сүсэг бишрэлийн хувьд бас харийн, ялангуяа төвдийн боол болсон нь маш тодорхой байна. Чингис хааны, тэр агуу баатарын үр удам гэж байж нэг төвд лам шүтэж гүйнэ гэдэг гутамшиг, доромжлол.
 
Чингис хаан насан эцэслэхийнхээ өмнө Тангууд улс мөхөөгүй байгааг санаж явахыг үр удамдаа захиж үлдээсэн талаар нууц товчоонд дурдсан байдаг. Өнөөдөр Чингисийн хойч үе Тангуудын Бурхан хааны хойч үед далаараа тавиуллаа. Далай лам хэдий улс орноо алдсан хэдий ч Монгол хүний толгой дотор тусгаар тогтносон төвд улсыг байгуулж чадсан сүүхийтэй эр юм. Чингис хааныхаа захиасыг умартаад зогсохгүй Монгол төвдөө ч ялгахгүй яваа Монгол хүн Чингисийн үр сад, хойч үе гэж сагсуурч явах нь зөв үү?
Европын хөгжилтэй улс орнууд дундад зууны харанхуй үе гэж нэрлэгдэх Ромын католик сүмийн (Ватикан) боолчлол, харгис дарангуйллаас шүтээний, сүсэг бишрэлийн хувьд тусгаар тогтнож, үнэний хувьсгал хийж чадсан нь худал хуурмаг, хулгай дээрэм байх ёстой байрандаа хашигдаж, үнэн, мэдлэг, зөв (Right) цэцэглэн хөгжих суурь тавигдсан байдаг. 
Монгол хүн өнөөдөр хөгжихийн тулд худлаасаа салах хэрэгтэй. Өөрийн эзэн болохын тулд шүтээний, сүсэг бишрэлийн хувьд төвдөөс тусгаар тогтнох хэрэгтэй. Монгол хүн хөгжихийн тулд аливаа зүйлийг сохроор шүтэх биш, түүний мөн чанарыг, үнэн худлыг асууж шалгааж, эргэлзэх хэрэгтэй. Инээсэн бүхэн найз биш, уурласан бүхэн дайсан биш. 
Чингис хаан архин дээр, харин Далай лам Монгол хүний толгой дээр. Хэн нь Монгол хүний хувьд илүү нандин юм бэ?
Түрүүний бөөс толгой руу орсон юм биш байгаа Монгол хүн та нэг бодоод үзээрэй. 
 
 
Моралтай Монгол Сан