sonin.mn
/Сэтгүүлчийн зовинол/
 
..Хэдэн удаа ч утасны хонх жингэнэв дээ. Мууд хөгтэй гэж хэлц үг санаанд бууж байлаа.Танил тал нөхөдүүд огт танихгүй хмүүс "утасдаж" байв. Наад телевизийн нэр баасдсан юмаа болиоч л гэх юм. Мэргэжлийн телевиз гэх мөртлөө өвгөрчээ ч гэх шиг ээ чааваас гэж халаглана. .
Тэр орой Mонгол улсын ерөнхийлөгчийн яриа нэвтэрчээ. Энэ бол Монгол улсдаа ганцхан байдаг албан тушаал юм Ерөнхийлөгч шүү дээ. За яахав Халтмаагийн Баттулгыг тоодоггүй юм аа гэхэд ерөнхийлөгч өө хүндэлмээр юм гэж бодогдож байсныг нуух юун. Энэ явдал хэдхэн цагийн дотор газар авч бараг монгол даяар яригдах болов. Орчин цагийн технологийн хөгжил ийм болжээ.
Чухам энэ үеэс хэдхэн хүн бодогдож эхэлэв. Дууны оператор талийгаач .Ц.Гүндэгмаа, Цэнд-Очир, ахмад дууны найруулагчид бүгд санагдав.Тэрч байтугай тээр жил манайд ирж бидэнд багшилж байсан Гомонков мэргэжилтний хэлсэн захисан бүгд санаад орно. Муу дүрсийг янзалж болно, харин дууны бракийг засч болдоггүй юм гэж /тэртээ хорин жилийн өмнө/ насан турш мартах аргагүй хэлж өгч байжээ.
Маргааш нь "ажлын" корридороор зөвхөн фэйсбүүкийн элдэв коммент уншиж хэрэгт дурласан хүмүүс л тааралдсан болохоос биш манай энд ажлын ноцтой алдаа гарлаа гэж шаналсан зовсон царай бараг харагдсангүй. ээ.
Харин нэг дарга маань Ерөнхийлөгчийн тамгын газраас ирсэн бичигт олны өмнө хариу өгч уучлал гуйсан. Энэ бол байгууллагаа бодсоноос гадна хувь хүний "етикийн" асуудал гэж ойлгогдсон. Тэгэхээс өөр арга байхгүй. Бага зэрэг дэвшил. Энд би еорөнхийлөгчид " эмоорсондоо" ингэж хамгаалж байгаа юм биш шүү.Үнэнийг хэлэхэд тэртээ хорин жилийн өмнө "ГО" найруулагчтайгаа мань эрийн булхайг орон даяар дэлгэж нэвтрүүлэг хийгээд түүнийг "аавын хаалгаар оруулж л" явсан даа.. Одоо хааяа таарвал мэндтэй л зөрөхөөс цаашгүй.
За тэгээд ёс жудагтай байх дээрээ хүрвэл алдааг бид өөрсдөөсөө хайх л болно .
Энэ байгууллага маань: Ажилчдын хүүхдийн том цэцэрлэгтэй боллоо. Лут том туслах аж ахуй, зуслантай, бас цалин нэмсэн, гадагшаа дотогшоо ажиллахаар, сурахаар явагсдын цуваа замаа алдсан, бас Ивээнт хоолтой, ресторантай, цуврал кинонууд нь бараг л ар араасаа "хиам" шиг цувсаар байна. Хэрэгжиж байгаа "хюүйж" төслүүдийн тоо ч учраа алдсан. "Дөрвөн" суваг өдөр шөнөгүй "мэлтэлзэнэ". Үнэнийг хэлэхэл хэд гурван дарга нар хөлсөө гоожтол гүйж бидний нэрийн мөнөөс нэрээ барна. Гэтэл бид бид юу хийж байна. Үүнийг тэрэлж байгаа "өтөл" сэтгүүлч би бээр энгэрт санжигнах ганц гавьяатын тэмдэгээ ичээд "нуулаа" гэхэд цаана нь сувд адил энгэртээ гялуулзуулсан тэмдэгтэй гавьяатнууд замын түгржрэлд гацсан приуснээс олон бий дээ. За энэ ч яахав миний егөөдөл гэе. Ер нь бид юунаас болж алдав аа? .
Одоо энэ "байшинд" үе солигдож байна. Нэг жилийн дотор олон хүн тэтгэвэрт суулаа. Бид -Энэ-хөгшин "төгцөг" зайгаа тавихгүй "лай" болоод яршигтай юм л гэж бувтнаж суугаагаас биш, үнэн хэрэгтэй мэргэжилтэн явлаа, энэ хүнээс эрдэмийг нь авч үлд лүү гэж яалаа гэж бодсон сийрэг ухаантан байгаа болов уу? "Хүний нөөцийн алба" нь юу ч бодож суудаг юм бүү мэд.? Байгууллага дотор нэг их тойрон аялэал зохиож баахан хүүхэд шавуулсан л алба харагддаг. ./Гүтгэсэн бол уучлаарай/ 
Манай байшин анх баригдахдаа л телевизийн технологийн дагуу босчээ. Нүх сүв бүр нь тусгай зориулалттай учиртай.. Тэр бүгд нь технологийн зөв арга ажиллагаа нэхдэг. Одоо энд дахин сургалт гэж юм байхгүй болжээ. Мэргэжил бүрт эрдэм, бас мэргэшлийн шалгуурууд бий. Адгийн "хамрын дусаалга үйлдвэрлэхэд" технолгийн "формат" дараалал байж л байдаг. Манай ажилд бүр энэ бол тэргүүнд тавигдах чухал зүйлээ Одоо тэр хаа байна? Тэр бүгд сүүлийн 5 жилд арчигдаж мартагджээ гэж бодогддог. Одоо гуанзанд "ам уралдан" инээлдэх дэгжин залуус л харагдана уу гэхээс номын сан, архивт юм үзэж суугаа хүн өдрийн од болжээ.Эртээд орой гэнэт зурганд явах хэрэг гарахад редактор олддоггүй, ядахад миний даралт 160 хүрээд би гайхахдаа :Эсээ минь /найздаа /хэлэхэв дээ::Камерын ард чи өөрөө зогсоод цэвэрлэгч Жижгээд "мик" бариулчих цаадах чинь сэргэлэн учрыг нь олно .Энд хүн байтугай ялаа ч алга. Бүгд явсан гэхэв дээ..Энэ бол 5 хоногийн өмнө болсон явдал. Дээхэн үед бид "тэхийн зогсоолд" уулзахдаа уран бүтээл ярих гэж уралдан ирж гүйлддэг байв. Одоо бол борлогдохоо больж, хаа сайгүй "ЭЛБЭГ БОЛСОН" элдэв барааны зах дээр ирэх болов.шиг Ирийтэл өрсөн хөргөгч, элдэв индүү, угаалгын машин авпад цалингаас минь арав дахин илүү үнэтэй гар утас, цагааруулагч нүүрний тос овоолоостой.Зав зай муутай улсад дөхүүлж өгч байна гэх байх л даа. Үнэндээ тэр бүгд чинь гэрийн хаалгаар орох нь холгүй чихэлддэг шүү дээ. 
За тэгээд шинэ үеийнхэнд "мэргэжлийн" ном сонсгож, хичээл зааж, ажил, дамжлага бүрт сайн мэргэгшүүлэх, шаардплага тавих хэлж зөвлөх арга барилыг таниулах хийгээд дүрэм журам заах явдал ус агаар болжээ. Фото камер барьсан болгоны клипний маягаар хэдэн план тавьсныг нь чухам урлагийн дээд бүтээл гэж магтана. Киноны зураг, рекламны зураг авалт баримтат нэвтрүүлгийн зураг авалтууд тус тусдаа шал "өмнөө" ур ухаан шаардсан ажил юм шүү дээ.
Энд Уран бүтээлийн байгууллагыг "Захиргааны аргаар голчлон удирдана.Тэр бол нэг хэрэг". Харин уран бүтээлийн аргаар удирдах нь тэс өөр юм . Энэ хоёрыг хослуулж чадвал "Лус баярлаж ус цалгилдаг.
Уйтгартай байна. "Хаа сайгүй нэг л гоё, ганган сайхан залуус инээд алдан хөлхөлдөнө. Тэдний амнаас уран бүтээлийн мэргэжлийн ганц ч үг ган гэж эс дуулдана. "Царайны сайхнаар цай сүлдэггүй" шиг нарийн бэлхүүс, будсан гэзэг, татсан нүүр, гоёсон зүүлт, маягласан аягаар ч нэвтрүүлэг сайжрах нь юу болдоо.
Залуус үдэд эвшээсээр орж ирж, үдээс хойш инээд алдсаар алдуурсан " мустанг адуу" шиг алга болно . /Жич: Энэ байгууллагын сайн сайхны төлөө хийгээд нэвтрүүлгийн чанар чансааны төлөө бүх насаа зориулж явсан учраас ингэж хэлэв/ 
Бид Монгол улсын Үндэсний телевиз билээ. Энэ улсын сайн муу явах нь цаанаа бидэнтэй ч холбоотой юм...За тэгээд гашилсан тархины дэмийрэл, гунигласан сэтгэлийн бухимдлаа үүгээр дарая даа. 
...Урьд цагт энд нэвтрүүлэг хийе гэхдээ- Алаад өгье гэж сэлэм жад эргүүлсэн залуустай л таарч явлаа одоо ч халбага сэрээ эргүүлсж, гуанз сахисан залуустай л их таарна.. 
Их эзэн Чингис хаан тэр олон цэргүүдийн эрэлхэг зоригийг сэргээж, энэ дэлхийг "номхруулахын" тулд ан ав хийж байлдааны чадварыг нь байнга дээшлүүж, ном сургаал хайрлаж, дасгал дадалд их мордуулдаг байсан гэж уншсан даа. . Байгууллагынхаа сайн сайхны төлөө хуучин цагаа дурсаж, өнөө үеийг чимхсэн сэтгүүлч нэртэй өтөл би бээр....
 
Г.ЗОЛЖАРГАЛ /СГЗ/