sonin.mn
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн албан ёсоор лицензийг нь эзэмшдэг "Miss Universe"-д энэ жил анх удаа Монгол улсыг төлөөлсөн бүсгүй оролцох гэж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр  "Miss Universe"-д Монгол улсыг төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодрууллаа. Эцсийн шатанд мисс загвар өмсөгч Т.Батцэцэг, мисс, загвар өмсөгч Д.Долгион нар үлдсэнээс Д.Долгион шүүгчдийн саналаар ялалт байгуулж,  "Miss Universe"-д Монголыг төлөөлөн оролцохоор боллоо.
Д.Долгион нь Англи, Хятад, Япон хэлтэй, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Байгаль экологи хамгаалал мэргэжлээр төгссөн нэгэн юм.
 
Ч.Анхныбаяр