Цагдаагийн байгууллагын алба хаагч, бидний журмын нөхөр эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өргтөж 10 дугаар сарын 16-ны өдөр алтан амиа алдан бидэнд нөхөж баршгүй гарз учирсан билээ.
Дансрангийн хүү Батсайхан нь 1977 онд Улаанбаатар хотод төрж 1985-1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургууль, 1996 онд Цагдаагийн дээд сургуулийн цагдаа бэлтгэх дамжааг төгсөж, улмаар 1996 оноос ажил, хөдөлмөрийн гараагаа Цагдаагийн ерөнхий газрын Дохиолол хамгаалалтын албанд цагдаагаар эхлэн, 1999 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 1999-2002 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, цагдаа зохицуулагч, 2002-2010 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 2010-2012 онд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт эргүүлийн цагдаа, 2012 оноос өнөөг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэв журмын цагдаа, эргүүлийн цагдаа-жолоочоор тус тус томилогдон ажиллаж байсан цагдаагийн байгууллагын шилдэг алба хаагчдын нэг байлаа.
Түүний ард иргэдийн аюулгүй, амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмэр, алдар гавьяаг цагдаагийн байгууллагаас өндрөөр үнэлж 2009 онд Нийслэлийн цагдаагийн газрын Баярын бичиг, 2013 онд Хүндэт өргөмжлөл, 2011 онд Цагдаагийн ерөнхий газрын Албаны төлөө lll, 2016 онд Албаны төлөө ll, 2017 онд Албаны төлөө l зэргийн тэмдэг, 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Баярын бичиг, 2018 онд Цагдаагийн гавьяа тэмдэг болон бусад байгууллагын шагналаар шагнаж байсан юм.
Дансрангийн Батсайхан нь төр, түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсанд гэр бүл, төрөл төрөгсдөд нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага гүн эмгэнэл илэрхийлж байна.
Түүний эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР
Сэтгэгдэл0
ЭНЭ ИХ ЗЭРЛЭГ БАЛМАД БАЙДЛАА ХАЯЖ САЙХАН НАЙРСАГ АМЬДРАХ ЕСТОЙ ШYY.. ИНГЭХИЙН ТУЛД ГАНЦХАН ЭХЛЭЛ БИЙ- ЭНЭ БОЛ ДЭЭР ДОРГУЙ ШУДАРГА ЕС ТОГТООЖ ЭХЛЭХ.... ХАЙРАН САЙХАН МОНГОЛ ЗАЛУУ, ААВ ... ХИЧНЭЭН ХYН ДАХИАД ЕНЧРЕВ.....УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.....
Энэ зэрлэг балмад, харгис нийгмийг бий болгосон манан-гийн төлөөлөл болох жанхуу, ухна, миеэ, атигар тарвага элбэг, с баяр, багабанди, очирбат, энхбаяр гм бүгд буруутай. Хууль зөрчсөн, улсын мөнгө идсэн, хүний амь нас хохироосон хүн хуулийн гадуур үлддэг байдлаас болж энэ бүх аймшигт хэргүүд гарч байна. Энэ залуу тэр бүгдийн золиос болоод, ар гэр нь хохироод л үлдлээ !!!
Талийгаачийн үлдэж буй гэр бүл үо хүүхдүүдэд нь Засгийн газраас байр сав, том нөхөн олговор тэтгэмж тэтгэлэг өөр юу байдаг юм бүгдийг нь өгөх хэрэгтэй. Гэмт этгээдүүдэд хуулийн дээд цээрлэл хүртээхийг шаардаж байна. Хууль сахиулагчийн амь насанд хүрвэл яадгййг харуулах хэрэгтэй.
монголд хэдэн цагдаа хулгайчуудын гарт алуулав. эрүү эбш хууль халамж цагдаагийн хуулиудад нэмэлт оруулах ёстой.дэлхийн бүх цагдаа буувай.манайхбхгүй.дэлхийн бүх цагдаа 2-оороо явдаг.манайх ганцаар цагдааг гудамжны хулгайчуудын үгээр нохойд барьдаг модоор сэтгээд тангарагийн үгээр хохироох ёстой. энэ уагдаагий ар гэрт байр ѳгч хүүхдүүдийг нь цагдаагийн сургуульд оруулах ёстой
монголд хэдэн цагдаа хулгайчуудын гарт алуулав. эрүү эбш хууль халамж цагдаагийн хуулиудад нэмэлт оруулах ёстой.дэлхийн бүх цагдаа буувай.манайхбхгүй.дэлхийн бүх цагдаа 2-оороо явдаг.манайх ганцаар цагдааг гудамжны хулгайчуудын үгээр нохойд барьдаг модоор сэтгээд тангарагийн үгээр хохироох ёстой. энэ уагдаагий ар гэрт байр ѳгч хүүхдүүдийг нь цагдаагийн сургуульд оруулах ёстой
ЦЕГ энэ мэдээллийг бичлээ гэж үү? Талийгаач чинь ахлах дэслэгч ахлах ахлагч гэдэг 2цолтой гэжүү? Юм бичихдээ анхааралтай бай? зөв бичээч
ardchlal garaad yu bolob?enchrel hagazal eldebiin esen joriin ebchin tahal,har tamhi haraal idsen nobsnyydaar damjin tarhlaa!Mongolchyyd emne ni yamar ard tymen baisan be?geh yhaan tegs hymyys baigaa syy!hatyy garaar ene tor ylasaan barihgyi bol ydahgyi ystaj medne syy!
Цагдаад оодтэй хумуус ордоггуй дан шог гарууд байдаг, ямар оод байхав дээ!!! Хуний г яаж яргалахав, яаж шоглохов гэсэн улсууд болчихдог. Оровдмоор шог гарууд байдаг.