Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бусад орнуудын төр, засгийн тэргүүн нартай хийх уулзалтууд үргэлжилж, өчигдөр үдээс хойш Норвегийн Хаант улсын Ерөнхий сайд Эрна Солбергийг хүлээн авч уулзлаа.
Норвегийн Хаант улсын Ерөнхий сайд Эрна Солберг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр ярилцах боломж олгосонд талархал илэрхийлээд хүн ам цөөнтэй, дэлхийд жижиг гэгддэг хоёр улсад ижил, төстэй талууд цөөнгүй байгааг онцлон ярив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн баялгийн сангийн талаар ихээхэн сонирхож, тус улсын баялгийн сангийн туршлага, үйл ажиллагааг судалж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломж байгаа эсэх талаар асууж, тодруулсан юм.
Харин тодорхой зарим салбарт Норвеги улсын технологийг нэвтрүүлэх боломж байгаа бөгөөд тэр дундаа хөдөө, аж ахуйн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх боломж байгаа гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэллээ. Мөн энэ нь хоёр улсын залуу бизнесмэнүүдийг дэмжих томоохон боломж хэмээн үзэж байгаагаа дурдсан юм. Мөн тус улстай боловсролын салбарт хамтрах, тэднээс мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх туршлага судалж, өөрийн орондоо хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Норвегийн Хаант улсын Ерөнхий сайд Эрна Солбергийн хувьд улс орны хөгжилд сайн инженерээс гадна сайн мэргэжлийн боловсрол олгохын чухлыг онцлон, их дээд сургуулиудаа нэгтгэх замаар эдүгээ улсынхаа хэмжээнд 9 их сургуультай болсон хэмээн сонирхууллаа. Мөн Норвегийн баялгийн сан хэрхэн ажилладаг талаар танилцуулж, энэ чиглэлийн туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Талууд уулзалтын үеэр технологи, боловсрол, баялгийн сан байгуулах туршлага хуваалцах гэх мэт хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцаж, олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжихээ илэрхийлэв.
Сэтгэгдэл0
9 сургууль баялагийн сангаас илүү хэрэгтэй туршлага бн даа
ОДОО ЭНЭ ИХ ЗАМБАРААГУЙ ДЭЭД СУРГУУЛИУДАА ХУМИХ ЦАГ БОЛСОН.
Norbegii bol Delhiin hamgiin bayan ylas oron eshen deed syrgyylitai baidag Mongol delhiin hamgiin yadyy ylas orond toozogddog,zambaraagyi olon deed syrgyylitai halah chag boljee!!hyn amaan injeryydees gadna sain ajilchin Norbrgi jiseend oryylah heregtei!manai erenhiilegch norbegiin saidiin legziig sain sonsoj baina!bid ch ene baidaliig haraad zygeer syylgyigeer eersdeen ehlej zasah sarbaih chag irjee!!!
Норвеги улсад манай женко мэтийн оросын талыг хэт баримтлагч танкчингуудаа яадаг бол?
Байгаа байгаа эхлээд 28 жилийн дотор огцом өөрчлөгдсөн ард түмэнээ буцаад соён гэгээрүүлэх хүнээ хөгжүүлэх ажлыг маш эрчимтэй хэрэгжүүлмээр байна хүнээ хөгжүүлээгүй цагт хичнээн мөнгө уран гоё санаа байгаад явахгүй
та нар улс орныг хугжуулэх биш идэх уух хулгайлах авилга авах боломжийг л ашигладаг ЛУЙВАРЧИД
Манйах 98 их дээд сургуультай биздээ. Эд нараас татвар авах хэрэгтэй . Тэгвэл Хүүхдүүд, дэмий сургуульд сурсан болж мөнгөө үрэхээ блино доо. Тэгээд л Дээд сургуулиуд хаагдана. Сайн нь үлдэнэ.
Хувийн их дээд нэртэй даржинхан боловсрол олгодог энэ их гажиг сургуулиуд ард түмний хүүхдүүдийг баллаж байгаа шүү дээ. 3-хан сая хүн амтай 100 орчим их дээд сургуультай. Арай л аан... Үүнийг цэгцлэх гэхээр манай дарга нар л хэлмэгдчих гээд цэгцэлж чадахгүй байгаа байлгүй дээ. Ер мэргэжилтэй сайн ажилчин анги бэлтгэдэг МСҮТ-үүдийг сайн дэмжиж,мөнгө хүүлэгч их дээд сургуулиудад гайгүй шиг татвар санкц хэрэгтэй байна. Дээд сургууль төгссөн гээд бүгдэд нь олсон,авсан хавтасныхаа ид шидийг гаргаж чадаж байгаа хэд билээ дээ. Тоо гаргахад мөн ч амархан даа амархан. Ерөнхийлагчийн харсан тэр 9-н суургууль гэдэг чинь бидэнд,манах шиг улсад их боломжийн тоо санагдаж байна.Яг 9 ч гээд яахав ер чанартай болосрол олгодог гадаадад чаддагүй юмаа гэхэд дотоодынхоо ажлын байранд төвөггүйхэн ороод үүргээ биелүүлээд явчих кадр бэлддэг цөөн тооны ИХ-үүд,ДЭЭД-үүд бидэнд хэрэгтэй байнаа.
энэ нэг их норвеги ярих болж тэр чинь шал өөр улс төрийн институцитэй улс за хаант улс угсаа залгасан хаант төртэй манайд бол хулгайч төр байгөө ялгаа их байгаа шүү малан ооркуудаа кк
Ямар ч чанаргүй их дээд сургууль нэртэй дээрэмээ одоо цэгцлэх болсон. МОНГОЛЫГ МОНГОЛ ИНЖЕНЕР Л АВАРНА.
Zarsan hamgiin santai bolooroi gej mongolchuuddaa husye. Tegvel mongol hun eh oron bsyalgiinhaa jinhene ezen baih yum
Huviin ob deed surguuliidiin ezen n nuguu l oligarhuudiiin hamaatan sadan setertenguud bdag. Uursudduu zoriulj oyutanii tulbur bereit uursdiiguu sanhuujuulj bdag.jinhene bolovson huchin bol beltgeggddeggui. Harin ch diplomnii goluud orkuud gardag bizdee
Huviin ob deed surguuliidiin ezen n nuguu l oligarhuudiiin hamaatan sadan setertenguud bdag. Uursudduu zoriulj oyutanii tulbur bereit uursdiiguu sanhuujuulj bdag.jinhene bolovson huchin bol beltgeggddeggui. Harin ch diplomnii goluud orkuud gardag bizdee
Үхсэн нохойн баас атийсан тайрдас аа, олон юм донгосч, улсын мөнгө үрж хэнд ч хэрэггүй зүйл ярьж суухаар үтэр түргэн амлалтаа биелүүлж өр тэглэж, оффшорт нуусан мөнгөө оруулж ирж, улсаас хулгайлсан бүх мөнгөө буцааж өг! Чадахгүй бол гай бололгүй огцроод зайлаад өг!
зөв 2 улс хоёулаа хүйтэнн сэрүүн уур амьсгалтай таарна
Хятад хүнд хүнс зарах гэж байгаа бол хятад хүн шиг сэтгэ. Хятадын технологийг ашиглаж бүтээгдэхүүн хийж зар. Эргүүү юм даа энэ дарга нар.