(Би - Би - Си корпорацийн хөгжмийн радио нэвтрүүлгийн тухай шүүмж)
Чингис хааны одонт, МУГЖүжигчин, дуурийн дуучин Г. Ариунбаатарын тухай "Монголын хээр талаас дэлхийн тайзнаа" нэртэй "Би - Би - Си Радио 4" хөгжмийн нэвтрүүлгийн сувгаар энэ оны эхэнд цацагдсан тус бүрий хагас цаг үргэлжлэх цуврал хоер нэвтрүүлгийг бүтээгчид болох хөгжмийн сэтгүүлч Кэйт Моллисон болон продюсер Стивен Ражам нар Германы Берлин хотод жил бүр шалгаруулдаг Европ тивийн "Прикс Европа" нэртэй радио, телевизийн салбарын оны таван шилдэг сэтгүүлч - нэвтрүүлгийн туурвил шалгаруулах арга хэмжээнд нэр дэвшсэн тухай Англид суугаа Монгол Улсын соелын элч Ж. Өнөрмаа хөгжмийн сэтгүүлч К. Моллисоны твиттер хуудсыг ишлэн сая мэдээллээ. Хаа холын будант аралын радио нэвтрүүлэг, өөр өмнөө тивийн сэтгүүлчдийн шагналд нэр дэвших зэрэг үйл явдал нь манай хөгжмийн амьдралтай тун хамаатай ойрхи цагийн нэгэн содон үйл явдал мөн болоод байх шиг. Энэхүү ганцхан цагийн нэвтрүүлэгт маш олон дүр, оролцогчид бий. Алдарт дуучин, түүний аав, ээж, багш, Хатан хааны ордны тайзнаас Г. Ариунбаатарын сэнгэнэтэл хангинуулах "Монголын тал нутаг" - ийг сонсоод эхэр татан нулимс унагадаг шүүгч Мэри Кинг, Улаанбаатарын гудамжинд баарны гадаа таарах англи хэлтэй, бүлэмцүү монгол залуус, Монголын уламжлалт хөгжмийн урлагийн гол нэвтэрхий лавлах энэ цагт болоод буй "Монголын аман уламжлал, хөгжим, бүжиг" номыг зохиогч, Кэмбрижийн Их Сургуулийн эрдэмтэн, хийлч, дуучин, угсаатны хөгжим судлаач, англи дахь монгол хөгжмийн гол шинжээч Кэрол Пээг, хөгжим судлаач, Английн Кингс Коллеж төгсөгч Б. Хатуучулуун, орчуулагч, Монгол Улсын соелын элч Ж. Өнөрмаа, антропологич эрдэмтэн Ш. Туяа, манай «дуурийн театр» - ын дарга Ч. Мөнхзул, Ховдын театрын хөөмэйч Золзаяа, Монголын Урлагийн зөвлөлийн Ц. Ариунаа, Гадаад яамны сайд С. Пүрэвсүрэн гээд л цаана нь өчнөөн арван хүмүүс, хамтлаг чуулгын төлөөлөл буй. Тухайн угсаатны нийтлэг хэв шинжит соелын өвийг тээгч шилмэл төлөөллийн сэтгэл, бодол, дүгнэлт, илэрхийлэлтийг тэр чигт нь буулгаж, тэндээс тандалт хийж, тухайн үндэстэн угсаатны соелын бүхэллэг зураглалыг гарган авах нь угсаатны зүйн судлалын тэр дундаа угсаатны хөгжим судлалын үндсэн арга болдог билээ. Чухам энэ сонгомол аргаар л уг нэвтрүүлэг хийгдэж. Уг нэвтрүүлэг монгол хөөмэйгээр эхэлж, "Соел - Эрдэнэ" хамтлагийн нэгэн дуугаар төгсөх авч, уртын дуу, хуурын татлага, "Уран Хас" - ын хөгжим, дэмбээний ая, дуурийн ари, удиртгал зэрэг монгол оронд эгшиглэх хөгжмийн урлагийн үндсэн ай төрлүүд бүгд байраа олон эгшиглэнэ. Яг энэхэн агшинд Г. Ариунбаатар өөрийн хамтрагч Дариймаа Линховойнтой Брюсель хотод Ази, Европы төрийн тэргүүнүүдийг цуглуулан дуугаа сонсгож яваа. Энэхүү дурьдан буй хөгжмийн нэвтрүүлгийг ойлгохдоо дэлхийн нэлээд гол хэл болсон эл хэл дээр наанадаж 40 сая сонсогч монгол орон, түүний түүх, урлаг, хөгжмийн урлагийн уламжлалтай чихээрээ сонордон танилцаж, радио нэвтрүүлгийн гол баатрыг маань шалтаг шалтгаан болгож хийсэн өнөөгийн монгол орны хөгжмийн амьлралын бүхий л хүрээг хамруулсан энэ цагийн толь болсон ажил гэж ойлгоно. Энэ нэвтрүүлэг монгол хөгжмийн уламжлал, түүхийг бүхэлд нь өгүүлсэн гадаад ертөнц дэхь анхны энэ төрөл чиглэлийн бүтээл байх аа ! Би - Би - Си монгол хөгжмийн тухай баримтат кино хийх санаатай хөөцөлдөж буй гэж дуулсан. Тэгвэл бүр ч олон хүнд монгол хөгжим маань түгэх биз ээ !
Хөгжмийн шүүмжич, соел судлаач, доктор Бадамжавын Батжаргал
Сэтгэгдэл0
Дэлхийн дуучин болсон МУГЖ,Дуурийн дуучин Г.Ариунбаатарт улам их амжилтыг хүсэн ерөөе.Монгол хүний авъяас билэг үргэлж мандан бадарч байг.
Gel nairuulga muutai bichjee
харин тиймээ. монгол хөгжим сонсоод эхэр татан уйлдаг гэнээ. эхэр татах гэж монгол хүнд бол маш гашуудан чанга дуу гаргаж орилохыг л хэлдэг юм даа.бүлэмцүү залуус ч гэх шиг. гачин юм бичих юмаа.
Dyyriin dyychin Amartybsingiin tyhaid neg bicheed egeech ee!!ter gaihamsigtai dyychingaa bid chimeegyi baimaargyi baina syy!!!
Нэвтрүүлгийн оригийг эндээс сонсч болно. https://www.bbc.co.uk/programmes/b09l1ygv
mundag aviaastai zaluud az jargal chuseei
Монгол хүний чадал,авьяасыг гайхаад барамгүй бөөн бөөн баяр хүргий
gostyy hun l ingej bichne
doktor Batjargal
Нутгийнхаа Ми овогт уяачид цомоо хадгалуулж шоудаад байсныг нь дараа нь Мөнхбат Даваажаргал давтав шив дээ.
Монголын төдийгүй Дэлхийн өнөө үеийн бахархал болсон мундаг, сайхан дуучин Гавьяат Ариунбаатартаа БАЯР хүргэж, улам өндөр амжилт, сайн сайхныг хүсье. Мундаг шүү
Сайхан аав, ээжийн сайхан Монгол хүү мундаг шүү