sonin.mn
Улаанбаатарын утааны тухай ярихад, нийтийн тээврийн автобус 20 хувийг нь үйлдвэрлэдэг. Замын түгжрэлийн тухай асуудал өрнөхөд, чиглэлийн давхардал ихтэй байдаг.  Энэ нь  түгжрэл үүсэг эх үүсвэр болдог  гээд л бид өөр хоорондоо ярина. Үнэхээр төв замын нэг автобусны буудалд 10-аас дээш чиглэлийн автобус зогсдог. Тухайлбал баруун дөрвөн замын баруун зүг руу явдаг автобусны буудал дээр 14 чиглэлийн автобус зогсож байх жишээтэй. Нийслэлтэй холбоотой аливаа зүйлийг авч хэлэлцэхэд нийтийн тээвэр сүүдэр мэт дагаж явдаг гэж ойлгож болно. Ажиглаад байхад  гэгээн асуудал дээр  нь орхигдож ээдрээтэй асуудал болгон дээр босч ирнэ гээч. Цаашаа автобус хүйтэн, бохир, заваан гээд л хөврөнө. Гэхдээ нийслэлийг нийтийн тээвэргүйгээр төсөөлөх боломжгүй.
Үүсэж хөгжсөн түүх нь ч сонин юм билээ.  Монголын тээврийн байгууллагын тулгын чулуу 1925 онд тавигдсан гэж үздэг. Тэгвэл  1929 онд Монгол трансын дэргэд ачааны гурван автомашиныг тоноглож ”Улаанбаатар-Амгаланбаатар” чиглэлд хүн тээвэрлэж эхэлсэн байх жишээтэй. Харин улс орны нийгэм эдийн засаг хөгжих хэрээр анхны нөхцөл байдал өөрчлөгдөж өөрийн өнгө төрхийг засаж, шинэчлэж ирсэн  байх юм. Нийтийн тээврийн үйлчилгээний хөдлөх бүрэлдэхүүнийг цаг үеинх нь зорчигч урсгалд тохируулан сонгох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг диспетчерийн удирдлагтай болгох, бие даасан хяналт шалгалтын албатай болгох ажлыг шат дараатай хийжээ. Энэ хүрээнд үнэ тариф, цалин хөлсний тогтолцоо бий болжээ. Мөн нийтийн тээврийн жолооч, мөнгө хураагч техникийн ажилтан ажилчдыг тусгай курс сургуулиар  бэлтгэх замаар нийтийн тээвэр өнөөдрийг  хүрчээ.
 
Одоо нийслэлийн  иргэдэд  төрийн өмчийн хоёр хувийн17 аж ахуйн нэгжийн 948 тээврийн хэрэгсэл 89 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Тээврийн хэрэгслийг ангилан авч үзвэл   16 залгаа автобус, 839 их багтаамжийн автобус, 33 троллейбус,  39 дунд багтаамжийн автобус , 108 микроавтобус, 808 такси  явж байна гэж нийслийн тээврийн газрын мэдээлэлд дурьджээ.  Иймэрхүү тээврийн хэрэгсэл буюу автобусаар бид хөл дүүжилж явна. Бидэнд үйлчилж байгаа тээврийн хэрэгслийн насжилтыг авч үзвэл өөр дүр төрх харагдана.
Нийтийн тээрийн хэрэгсэл тус бүрийг насжилтаар нь  авч үзвэл 1-5 жил  болж байгаа буюу хамгийн залуу нь  10, түүний ах буюу 5-8 жилтэй  нь таван хувь. Хижээл настай буюу 8-10 жил  ашиглагдаж байгаа нь 48 хувь юм байна. Харин өндөр настай буюу нийтийн тээрвэрт ашиглах боломжгүй болсон   10-аас дээш жилийн насжилттай нь  39 хувь эзэлдэг тухай мэдээлэл байна. Эндээс харвал  нийслэлчүүдэд “ хөгшин”  автобус үйлчилж байгаа гэж ойлгож болно.
Харин нийтийн тээврийн аж ахуй нэгжүүдийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн тоог долоо хоногийн гариг тус бүрээр гаргасан байх юм. 
 
Тодруулбал даваа гаригт  633 мянга 900, мягмар гаригт  638 мянга 600, лхагва гаригт 635 мянга 900, пүрэв гаригт 563 мянга 300, баасан гаригт 624 мянга 400, бямба  гаригт 398 мянга 800, ням гаригт  349 мянга хүн зочилдог гэсэн тооцоо гарчээ.  Энэ хэмжээний үйчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн аж ахуй нэгжүүдийн орлог бас бусдад сонин байх болов уу гэдэг үүднээс тухайн салбарийн өдөр тутмын орлогийн  харах нь зөв  байх болов уу. Тухайлбал даваа 553.3, мягмар 566.2, лхагва 563.6, пүрэв 645.1, баасан 694.5, бямба 496.9, ням 340 сая төгрөг тус бүр олдог гэнэ.
 
Нийтийн тээврийн хэрэгсэлд төлбөр төлөгч ямар бүрэлдэхүүнтэй байдаг талаар өөр нэг тоон үзүүлэлтийг авч үзье. Тэднийг анилал тус бүрээр гаргавал   бэлэн мөнгө каартаар төлдөг том хүн 56 хувь нь юм байна. Бусад нь төрөөс төлбөр төлдөг ангилалд багтаж байх  жишээтэй. Ийм үзүүлэлтэд хүүхэд16, ахмадууд 15, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тав, оюутан тав, Цагдаа нэг, хүндэт донор 0.02 хувь байгаа аж. Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа иргэдийн 40 гаруй хувийн төлбөр улсын төсөв дээр явж байгаа аж.
Ер нь нийслэлийн төсвөөс нийтийн тээвэрт 87  тэрбум төгрөгийн татаас олгодог. Харин төсвөөс олгож байгаа татаас 130 тэрбум төгрөгт хүрвэл иргэд нийтийн тээврээр үнэгүй явах үүд хаалга нээгдэх гэнэ. Хэрэв автобус үнэ төлбөргүй болвол урт, урт чиглэл богино эргэлтээр өөрчлөгдөж автобусны буудал дээрх чиглэлийн давхардал арилах  сайн талтай аж. Харин одоо төлбөртэй болохоор автобус сэлгэж суухдаа иргэд тун дургүй байаа гэж энэ салбарынхан хэлж байна. Хэрэв автобус үнэ төлбөргүй ачаалал нь төсөвт очсон нөхцөлд төрийн байгууллагийн хяналтад бүрэн шилжих гэнэ. Ийм нөхцөлд төр автобусны парк шинэчлэл хийнэ. Төлбөрийг нь татааснаас нь суулгаад авна. Нөгөө талаар нийтийн тэвэрт давуу эрх олгоно. Одоо бол зөвхөн таван шараас офицеруудын ордон хүртэд нэгдүгээр эгнээгээр автолбус явж байгаа. Бусад  өөр чиглэлийн автобус давуу эдлэхгүй байгаа. Ингэж чадвал бас замын түгжрэлд эерэг үзүүлэлт гарах болов уу.
 
Давуу эрхтэй автобус а цэгээс б цэгт хүрэх хугацаа богино болно. Ийм болохоор нийслэлийн зам зарцуулдаг цаг хэмнэгдэнэ. Түүнээс гадна автобус урт зам туулдаг, буудал дээрээ чиглэлийн давхардал ихтэй байгаа өнөөдрийн хүндрэл цэгцэрнэ. Цаашдаа  нийтийн тээвэрт гарц шийдэл хайх  юм биш үү гэсэн санаа нийтийн дундаас цухалзах болжээ. Ийм гарц шийдлийг хэн хайх вэ? Нийслэлийн иргэн та юу, дарга, удирдлага уу. Энэ асуултыг нийслэлийн иргэн таньд тавьж байна.
 
 Г. Эрдэнэбат
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг