XXI зууны Монгол Улсын иргэн таны мал, амьтнаас ялгарах гол шинж нь шашин, мухар сүсэг хоёрын ялгааг заавал мэдэж байх ёстой явдал юм. Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ. Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Х 4000 жил, И 3670 жил, З 3000 жил, Б 2545 жил, Х 2000 жил, И 1521 жил, Б 165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна.
Өнөөдөр дэлхий нийтээр өөрийн гэсэн тодорхой бурхантай, тогтсон зарчимтай, үнэт зүйлтэй сүсэг бишрэлийг шашин гэнэ. Харин ийм зүйлгүй сүсэг бишрэлийг мухар сүсэг хэмээн цээрлэдэг. Гол гурван шашин болох Буддын шашныг Будда, Исламын шашныг Мухаммед, Христийн шашныг Есүс гэдэг хүн бүтээсэн. Тэдний бусдаас ялгагдах гол онцлог нь хүн яагаад нас бардаг вэ, яагаад муу зүйлийг хийгээд байна вэ гэдгийн учгийг тайлж сургаал номлолоо айлдсан хүмүүс юм. Ямар ч шашны хамгийн гол сургааль бол нүгэл хийж болохгүй буян буюу бусдад хэрэгтэй зүйл хий гэдэг. Буян хийгээд дараагийн амьдралдаа сайн төрлийг олж төрөх нь шашны гол зорилго. Иймээс нийгэм эрүүл оршин тогтнож, хүмүүсийн харилцаа худал хуурмаг байх, бие биедээ муу зүйл хийхээс шашин сэргийлдэг. Иймээс ямар ч улсын бие даасан байдал болоод, эрүүл оршин тогтноход шашин чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Харамсалтай нь эдгээр шашин нь маш олон урсгалтай болж бүр хоорондоо дайсагнаж байдаг нь нэн харамсалтай.
Шашныг мухар сүсэг мэтээр шүтвэл Ази, Африкийн зарим орон шиг өөрийгөө үнэгүйдүүлж бусдыг хоосон шүтэх болно. Мөн лалын шашинт зарим улсууд шиг шашин, итгэл үнэмшил нэрийн дор аллага үйлддэг болно. Үнэндээ хүмүүсийн итгэл үнэмшлийг ашиглаж өөрийн увайгүй үйлдлээ хэрэгжүүлнэ гэдэг хамгийн том нүгэл гэлтэй.
Шашны бас нэг ач холбогдол нь чухамхүү сүм хийдүүдээс шинжлэх ухаан үүсч их сургуулиуд байгуулагдсанаар хүн төрөлхтөн орчин үеийн хөгжил дэвшилд хүрсэн явдал юм. Өнөөдөр монголчууд дэлхийн гол гурван шашин болох Буддын, Загалмайн буюу Христийн, Исламын шашинг гурвууланг нь шүтэж байна. Ерөнхий сайдын хэлснээр монголчууд түүхэндээ шашин болон үндэстний мөргөлдөөн гаргаж байгаагүй цөөн үндэстний нэг билээ. Буддын шашинд муу, сайн өдөр, цаг гэж байдаггүй. Манайд ирсэн Дээрхийн гэгээнтэн, XIV Далай лам сүсэгтэн олонд “Би ийм юм байдгийг мэдэхгүй” гэж хариулж байсан. Иймээс ядаж сонин, радио, телевизээр зурхай гэдэг мухар сүсгийг нийтлэж, нэвтрүүлэхийг хуулиар хоригломоор байна. Учир нь тэнэг байж бололгүй яахав. Харин тэнэг гэдгээ бүгдээрээ нийлж бүх мэдээллийн хэрэгслээр албан ёсоор, байнга зарлаад баймааргүй байна. Энэ нь буруу өдөр нүүж, хоосрох өдөр үсээ засуулж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өнцөгдсөн суудлаа бүх насаараа огт засуулахгүй бүр тэрс жилтэй хүнтэй гэрлэн дашням, балжиннямгүй өдөр хуримладаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт наслаж, удаан жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг. “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэх өвгөдийн үлдээсэн үг онгиргон, бодолгүй явснаас алив юмны хэмжээг хэтрүүлж, утгыг нь алдагдуулахыг хэлж байгаа билээ. Буддист, буддист гэхээр Буддын сургаалиас хальж, мухар сүсэгтэн болов бид. Уг нь “Санаа сайн бол заяа сайн” гэсэн өвгөдийн үгэнд Буддын шашин бүтнээрээ багтдаг билээ.
Г.Амарсанаа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
ийм мулгуу ард түмэнтэй улс хэзээ ч хөгжихгүй мөхдөг.
өвгөдийн ухааныг өнөөгийн мангарууд гүйцэхгүй тул өнгөрснөөсөө өө эрэх биш өөрсдөөсөө буруугаа хай монгол хүн монгол айл нүүхдээ нохойн ам хардаг байсан одоо ч харж байгаа тиймээс энэ улс үндэстэн оршин тогтнож байна
өвгөдийн ухааныг өнөөгийн мангарууд гүйцэхгүй тул өнгөрснөөсөө өө эрэх биш өөрсдөөсөө буруугаа хай монгол хүн монгол айл нүүхдээ нохойн ам хардаг байсан одоо ч харж байгаа тиймээс энэ улс үндэстэн оршин тогтнож байна
АНХНЫ ЗАЛЬТ ЛУЙВАРЧИН АНХНЫ МУЛГУУ ТЭНЭГТЭЙ УЧИРСАН ТЭР ЦАГААС ШАШИН ҮҮСЧЭЭ. Марк Твэин.
Христын шашны ертөнцийг нэг этгээд бүтээчихсэн мэтийн арай гэмээр балай номлол бол угаасаа ирээдүйгүй.Юм үзсэн хүмүүс өнөөдөр европод гэхэд иргэд нь Христийг шүтэхээ больсныг ярьж байна.Харин Голландп зэрэг оронд Буддын шашны бясалгал,йог,логикийн гаргалгаа гэхчлэн эш онол гэхээсээ прагматик ач холбогдолтой хэсгийг нь их сонирхож зарим нь ч гүнзгийрээд буддист болчихсон байгааг ярьж байна.Христийн сүмийн барилга дотор яваад орохоор дотор нь буддын лам байж байдаг болсон байна.Энэ бол ертөнцийг бүтээгч гэж байхгүй,харин хүн өөрөө өөрийнхөө сэтгэлийг зөв удирдаж болох сургаал номлол бий түүнд п суралцвал та муу үйл хийхгүй болж гэгээрэх бүрэн боломжтой гэж номлодог Буддагийн сургаал цаашид үлдэх нь ээ гэсэн бодол төрүүлж байгаа юм.Манайхан шашин гэж мушгиад байгаа болохоос Буддын их,бага таван ухаан бол шинжлэх ухаан шүү дээ. Германы суут философич Фейербахыг хүүхдээ угаагаад угаадсаа асгах байтал хүүхэдтэйгээ цуг асгачихлаа гэж шүүмжилсэн шиг хэрэгтэйгээ хэрэггүйтэй хамт хаяж болохгүй
Бурхан ганцхан бий.Бурхан хүрэх зам таны дотор байгаа.Иймд лам, хуврага гэсэн болсон болоогүй ченже дээр очилгүй шууд харьцаж бай.
Монголын туух бол ундэстэн гэр булийн доторхи дайн шашиныдотоод дайн шуу дээ Цогт Гуши хаад халх еелдын дайн дандаа улаан шарын дайн биз дээ