sonin.mn
"Холливуд"-ын кино уран бүтээлд дүрслэгддэг уран зөгнөлт, хийсвэр зүйлс бодит амьдралд нэвтэрч магадгүй. АНУ-ын Сансрын Зэвсэгт хүчний тухай олон арван кино бүтээгдсэн байдаг. Гэвч түүхэндээ тус улсад тийм Зэвсэгт хүчин огт байгаагүй юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар агаарын корпусаа "Агаарын Зэвсэгт хүчин" болгож байсан бөгөөд одоогоор 30 мянга гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Сансрын Зэвсэгг хүчин байгуулах тухай яриа өмнөх үеүдэд мэр сэр сөхөгдөж байсан ч сүртэй шуугиан дэгдээж чадаагүй явсаар 2018 онтой золгосон. Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хэвлэлийн тэлөөлөгч Сара Сандерс өнгөрөгч 6 дугаар сард тус улс Сансрын Зэвсэгт хүчин байгуулах хүсэлтэй байгаа талаар мэдэгдэл хийсэн билээ.
Ингэхдээ бэлтгэл ажлыг эхлүүлэхээр БХЯ-нд тодорхой үүрэг, чиглэл егсөн бөгөөд төрийн бусад бүтэцтэй хамтран ажиллахаар болсон байна.
Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш бүрэн биеэ даасан Сансрын Зэвсэгт хүчинг байгуулах хүсэлтийг удаа дараа тавьсаар байжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис болон Конгрессын зарим гишүүн ийм салбар байх хэрэгтэй эсэх, гаргасан зардал нь үр дүнтэй байх эсэхэд эргэлзэж байсан юм. Мөн уг салбарыг байгуулах тухай мэдээлэл олны сонорт хүрсний дараа "ИАЗА"-ийн сансрын нисгэгч асан Марк Кэлли "Уг санааг гайхамшигтай гэж магтаж байгаа ганц хүн нь миний мэдэхээр АНУ-ын еренхийлөгч. Бусад нь бүгд эргэлзэж, зарим нь дэмий зүйл гэж ярьж байна. Яг одоо бидэнд үүний хэрэг байхгүй" хэмээн хэвлэлд мэдэгджээ.
АНУ сансрын орон зайг зүгээр ч нэг судлаад зогсохгүй өөрсдийн ноёрхлоо тогтоохоор зэхэж байгаа нь энэ. Эцсийн шийдвэрийг Конгресс батлах учиртай ч аль хэдийн бүтэц, зохион байгуулалтын ажлууд цаасан дээр буужээ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс Пентагонд байх үөэрээ "АНУ бие даасан Сансрын Зэвсэгт хүчнийг байгуулах цаг ирж байна. 2020 он гэхэд АНУ өөрийн сансрын армитай болох зорилготойгоор манай.засаг захиргаа удахгүй ажиллаж эхэлнэ" гэж мэдэгджээ. Сансрын Зэвсэгт хүчин нь үндсэн 4 нэгжээс бүрдэх аж. Үүнд сансрын зэвсгийг бүтээх, турших үүрэгтэй Сансрын хөгжлийн алба, дайн тулааны үед мэргэжлийн түвшинд ажиллах Сансрын ажиллагааны алба, мөн хууль, эрх зүйн талаас нь дэмжиж ажиллах алба багтаж байна. Эцэст нь 4 таван хошуутай генералаар удирдуулах Сансрын Командлагчийн газрыг байгуулахаар болжээ.
 
ТЭД АНХДАГЧ БАЙХЫГ ХҮСЭВ 
 
Д.Трамп Пентагонд Сансрын Зэвсэгт хүчин байгуулах үүрэг тушаал өгөхдөө "Бид анх сансарт ниссэн, саран дээр ч анх буусан, тиймээс Сансрын Зэвсэгт хүчнийг байгуулсан анхны улс нь бид байх болно" хэмээн жинтэй үг чулуудсан ч хөндлөнгийн хүмүүст тийм ч сайшаалтай байгаагүйн дээр багагүй шүүмжлэлд өртжээ.
Тухайлбал, анхны хиймэл дагуул (Спутник), сансарт ниссэн нохой (Лайка), сансарт ниссэн хамгийн анхны хүн (Юрий Гагарин), анх удаа задгай сансарт гарсан хүн (Алексей Леонов), сансарт ниссэн анхны эмэгтэй (Валентина Терешкова) сансар гэсэн тодотголтой анхны бүхэн оросууд байх учиртай. Трамп андуурсан бололтой гэжээ.
 
САНСАРТ НОЁЛОХ Д.ТРАМПЫН ХҮСЭЛ ХААНААС УНДРАВ 
 
"Оддын дайн" болон "Аватар" зэрэг зөгнөлт киног амьдралд нэвтрүүлэх гэсэндээ ингээгүй нь тодорхой. АНУ-ын Зэвсэгт хүчин дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл бидний мэдэх дэлхийд тэдний хөл хүрээгүй газар үлдээгүй. Тиймээс судлагдаж амжаагүй сансрын уудам орон зайд хөл тавих хүсэл сонирхол  оргилж байгаа нь лавтай. Ингэснээр хүн төрөлхтөн дэлхийгээс өөр газар иргэнших боломж бүрдэж мэдэх юм.
Эсвэл саяхныг хүртэл Югослав, Иран зэрэг орныг агаарын дайралтаар бөмбегден өмнөө сөхрүүлж байсан агаарын армиа шинэ түвшинд аваачиж, халдашгүй дархан байдлаа баталгаажуулж байгаа явдал уу. Хэрэв тийм бол бусад хүчирхэг гүрнүүдийг өдөөн хатгасан, илт үгүйсгэсэн явдал болно.
 
"ЧӨДРИЙН ГАНЦ МОРЬ" (САНСРЫН ХӨЛӨГ)-ГҮЙ АНУ 
 
Д.Трампын хүслийг гүйцэлдүүлэхэд хэд хэдэн зүйл чөдөр тушаа болж байна. Тухайлбал, сансрын тухай ямар нэгэн хууль байхгүй. Тийм хууль ч байгаагүй. АНУ 1987 оноос хойш задгай сансарт зэвсэг, пуужин хөөргөх зэрэг туршилт хийхээ больсон. Эрх зүйн орчин бурдээгүи учраас үйл ажиллагаа хэрхэн явагдах нь нэн адармаатай. Д.Трамп өөрөө хууль санаачилна хэмээсэн ч хэзээ гэдэг нь тодорхойгүй. Цаашилбал АНУ-ын шунан дурлаад байгаа Сансрын зэвсэгт  хүчинд зориулагдсан сансрын хөлөг бас л алга. Одоогоос 7 жилийн өмнө буюу 2011 онд "Сансрын төхөөрөмж, хөлөг үйлдвэрлэх" хөтөлбөрөө бүр мөсөн зогсоосон.Өнөөдрийн байдлаар Оросын "Сьюз МС-04" хэмээх сансрын хөлөг хамгийн шилдэгт тооцогддог. Гэвч АНУ хуулиндаа Москватай цэргийн хамтын ажиллагаа хийхийг хориглосон байдаг учраас бас л боломжгүй, хэтийн зүйл. Өөрсдөө сансрын хөлөг үйлдвэрлэлээ гэхэд 3-5 жилийн хугацаа шаардлагатай.
Д.Трампын хүслийг гүйцэлдүүлэхэд хэд хэдэн зүйл чөдөр тушаа болж байна. Тухайлбал, сансрын тухай ямар нэгэн хууль байхгүй. Тийм хуульч байгаагүй. АНУ 1987 оноос хойш задгай сансарт зэвсэг, пуужин хөөргөх зэрэг туршилт хийхээ больсон. Эрх зүйн орчин бүрдээгүй учраас үйл ажиллагаа хэрхэн явагдах нь нэн адармаатай. Д.Трамп өөрөө хууль санаачилна хэмээсэн ч хэзээ гэдэг нь тодорхойгүй.
Мөн Сансрын Зэвсэгт хүчин байгуулахтухай хүсэл дан ганц Д.Трампынх байгаагүй нь ойлгомжтой. Учир нь тус улсад сансар огторгуйд туршилт хийх, цаашпаад бизнесийн идэвхтэй бүс болгох сонирхолтой хувийн хэвшлүүд олон бий. Тиймээс Сансрын Зэвсэгт хүчнийг байгуулахад шаардлагатай хөрөнгө мөнгөний тодорхой хувийг бизнесмэнүүдээс хандив нэрийдлээр салгахад ядах юмгүй. Д.Трамп ч хувийн хэвшлүүдийг уг ажилдаа татан оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд амжсан. Ямартаа ч 2020 он гэхэд биеэ даасан Сансрын Зэвсэгт хүчинтэй болох Д.Трампын хүсэл бодит биеллээ олох нь цаг хугацааны л асуудал болоод байна.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин