sonin.mn
Сүүлийн үед бодогдох болсон нэг зүйл бол МАН-ын дарга хэн бэ? гэдэг бодол. Харахад дарга нь У. Хүрэлсүх, Д. Амарбаясгалан мэт боловч, яг цагаа тулахаар дарга нь Женко, генсек нь З. Энхболд дарга нар байна. 
Ерөнхийлөгчийн Тамгын газар руу тэр чигтээ АН нүүгээд орчихсон гэдэгтэй маргах хүнгүй байх. Бага багаар Ерөнхийлөгчийн институт болон хувирч л байна.
МАН-ын Хэвлэлийн албаны дарга нь Мөнхбаясгалан. Улс төрийн бодлогын хэлтсийн дарга нь Херо Баатар, бас дүү нь юм шиг харагдах болов. 
Хүүк бол МАН-ын жанжин биш юм байна. Бодлого алга. 
Нэг фэйсбүүкчин. ЖДҮ-чиддээ хариуцлага тооцож чадвал, Бурханыг биш Хүүкийг шүтье гэсэн байна лээ. Чадахгүй дүлэгнээд л байна. Ингэж Хүүк нүүрээ таниулж байгаа нь ч сайн хэрэг, Монголд ч ашигтай.
Бас түүний сонгуулийн үеэр Херо Баатартай ярьсан утасны бичлэг, өөрийгөө чагнуулсан гэх хэрэг, өөр тэгээд олон хүчин зүйл түүнийг МАН-ын дарга биш болгож байна. МАН-чууд хэнээр удирдуулаад байгаагаа ойлгож эхэлж байна. 
Тэд Монгол ялна гэж гарч ирээд, ялуулаагүй ч, харин МАН-ыг бол ялж байна. 
Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд халуун баяр хүргэе.
 
Б.Гүнбилэг