Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьчихлаа. Ерөнхийлөгчийн зүгээс иймэрхүү акц хийх нь улс төрийн хүрээнд ярьж байсан асуудал. Харин энэ хоригийг эрх баригч нам хүлээж авснаар, улс төрийн зарим асуудал намжина гэсэн таамаг байв. Ийм сценар тоглолт анхнаасаа бичигдэж, түүний дагуу улс төрийн үйл явдал өрнөөд дуусах талаар ч яригдаж байсан. Гэсэн ч МАН-ын бүлэг, байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй. Тэд улс төрийг арай өөр чиглэл рүү хөдөлгөөд явчихлаа. Өнгөрсөн баасан гаригийн үдээс өмнө эрх баригч намын олонх нь хоригийг хүлээж авахаар тохирсон ч үдээс хойш 15:00 цагт хуралдаад хүлээж авахгүй гэдэгт санал нэгджээ. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилсан мөнгө, концесс, гаалийн шинэчлэлд оруулах төсвийг танаж, мал аж ахуйн парк байгуулахад 500 тэрбум төгрөгийг суулгах асуудлыг ярьж байгаа.
Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төсвийн байнгын хорооны дарга Д.Чойжилсүрэн, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол нартай таван цагийн турш уулзаж, Ерөнхийлөгчийн саналыг дэмжихээр тохиролцсон байна. Тэгээд Засгийн газрыг төсвөө татаж аваад Ерөнхийлөгчийн хүсээд байгаа 500 тэрбумыг суулгаад эргэж оруулж ирээд батлаад явъя гэжээ. Ингээд Засгийн газарт төсвөө татаж авах санал тавьсан ч яг татдаг дээрээ мөн л гацсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвөө эргэн татаж авахыг зөвшөөрөөгүй гэж байгаа. Харин Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар Ерөнхийлөгч хориг тавиад түүнийг хүлээж аваад яваад явъя гэдэгт санал нэгдэж, ийнхүү Ерөнхийлөгч хориг тавьсан юм байна. Ерөнхийлөгчийн 500 тэрбумыг тусгаж, засварласан төсөв ажлын хэсэг дээр ч бэлэн байгаа гэнэ билээ. Одоо Сангийн яамнаас албан бичиг явуулаад, эрх баригч намынхан гараа өргөөд шийдчих асуудал үлдсэн байлаа. Гэсэн ч Ерөнхийлөгчийн хориг МАН-ын бүлэг, байнгын хороодын хуралдаан дээр л уналаа. Хоригийг хүлээж авахаар анхнаасаа тохиролцож оруулж ирсэн ч МАН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж эхэлсэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс хэсэгчилсэн хориг тавихаар тохирсон ч төсөвт бүхэлд нь хориг тавьж орж ирсэн нь Засгийн газрын зарим гишүүнд таалагдаагүй.
Ийнхүү улс төрд дахиад л үл ойлголцол үүсгэв. Ялангуяа, энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гол тоглолтыг хийж байна. Тэрээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн намынхаа зарим гишүүнийг дуудан уулзаж, загнасан гэж байгаа. Мөн өнгөрсөн баасан гаригт болсон Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан нэлээд хатуухан үг хэлсэн. Тэрээр “Ерөнхийлөгчийн хоригийн цаана улс төрийн тогтворгүй байдал бий болгох зорилго агуулагдаж байна. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч үүрэгтэй Ерөнхийлөгч нь ингэж улсаа үймүүлээд байж болдог юм уу, хэтэрхий үймүүлж байна шүү. Арай дэндэж байна. З.Энхболд гэж хүн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн статусын хооронд яс хаяж өөрийнхөө бүх хорон санааг гүйцэлдүүлж, төрийн тогтворгүй байдлыг үүсгэх гэж их оролдож байна. Чи чадахгүй шүү” хэмээн уурласан. З.Энхболд ч хариу барьж, Ц.Нямдорж сайдыг буруу зөнөснөөр нь дуудаад авна лээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн хориг улс төрийн хүрээнд нэлээд асуудал дагуулав. Уг нь улс төрд ноцоод байгаа байгаа түймрийг унтраах хориг байсан ч дахиад л гал тавьчих шиг боллоо.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Монголынхоо эсрэг монгол төрийнхөө эсрэг,ард түмнийхээ эв нэгдлийн эсрэг ажилладаг монгол улсын ерөнхийлөгч байдаг л юм байна
zarchimyn huvid Erunhiilugchiin uildel n yag l Zi-giin daalgavar. ediin zasag inflatsi yaridaggui tiim huniig ard tumen mini songoson shuu dee.. usuj deeshlehiin zaya dutdahad tulhsen songolt bsan . ehneeseee ... Undsen huulia 1 unshchihaasai daa Erunhiilogch ni ..
Монгол улсын төсвийг бүхэлд хориг тавина гэдэг бол улс эх орны эсрэг дайсагнал юм. энэ улсын төсвөөс цэрэг, цагдаа, эмч, багш, галч, номын санч, их дээд сургууль, сургууль цэцэрлэг, төр захиргаа, сүм дүүрэг, эмнэлэг гэх Монгол бүх зүйл санхүүжиж явдаг Монгол төрийн системийг хориглож байна гэсэн үг юм. Энэ бол Тангуд түвд удамтай хүний хийж чадах тэнэглэл юм. женко баттулга бол Монгол улсын дайсан болжээ.
Түвд удамтай жанхуу улсын төсөв бүхэлд хориг тавьж хилийн цэргийг турааж алах юм байна л даа. Тэнэг хужаа санаатай хумсаа нуусан муур шиг новш харваас түвд улаан царай хавтгар бие хөгийн пиздаа эрт огцор мэдээ.
Хулхи хурандааг уншив. цэргийн ерөнхий сургуулийг төгсөөд л дэслэгч цолтой ажиллаж байгаад армиа хаяад явсан. Харин Армидаа үнэнч офицерууд албаа хаасан. УИХ -д сонгогдсон Хүрэлсүх , хотын дарга асан Батбаяр, Сономпил, Эрдэнэ гээд олон хүнд хууль журам зөрчин цэргийн хурандаа цол олгосон алдааг засах хэрэгтэй
Хулхи хурандааг уншив. цэргийн ерөнхий сургуулийг төгсөөд л дэслэгч цолтой ажиллаж байгаад армиа хаяад явсан. Харин Армидаа үнэнч офицерууд албаа хаасан. УИХ -д сонгогдсон Хүрэлсүх , хотын дарга асан Батбаяр, Сономпил, Эрдэнэ гээд олон хүнд хууль журам зөрчин цэргийн хурандаа цол олгосон алдааг засах хэрэгтэй
Euk-iin horigt mash sain zaaltuud bsn ch tsagaa oloogui toglolt gedegeer unaj bn gedeg ANALIZ hiij b. Yamar ch sain sanal oron zaigaa, tsagaa, yamar sedev gedgee onovchloogui bol unadag uhliin tavilantai. Bi iim l zarchim bariaasai gedeg uudnees Zika -d zuvluhuudee ene horig deer shahaj ajilla gj l bailaa. Enehuu MOMENTUM dahin oldohgui ch hamgiin gashuun ni minii ugiig avahgui. Harin Huuk mash sain, onts sain togloloo. Uls turd dajgui CHANAGDJEE. Ih l shuluuhan zutgeed bdg ch taktikiin toglolt hiij "uysaj zuulurch chadaj bn, butsaad hatuurch hulduj chadaj bn " . Chuluu atgaj chadaj bn, bas hol hayaj chadaj bn. Sagsuu ongiroo gj bichij gutaadag bol tuunii mask l "ene"baijee. Jaahan heleed ugvul tuunees ushuu ch olon, ta buhniig tsochooson, ers, chichruulsen Mongoliigoo gesen davhar davhar nuudluud garna daa. Huleetsgee!
УИХ-ын гишүүний мөнгөнөөс Ц.Нямдорж үхэн хатан зууралдаж улмаар төсвийг үргүй зарцуулах хорон санаагаа гүйцэлдүүлж байгаа нь бас захиалгатай байх талтай. Шинэ гишүүд нь ЖДҮ-ийн мэтийн сангаас зээл авдаг бол хуучин гишүүд захиалгат үйл ажиллагаа явуулж бүр их халаасладаг гэж хүртэл шүлэг гарсан байна лэ.
Teneg yum be Naymdorj gishuun maaash zev yarij bn ZI virus ih horlontoi jjinhen Horolmaa shuu
Одоо Женкод нэмж сохор зоос ч өгч болохгүй. Хийсэн бүтээсэн юм юу ч байхгүй, төрийн тэрбум тэрбум төгрөгүүдээр гараа угаасан хулгайч шүү.
mash zuv
МАН -ын улангассан "эрхэм" -үүд Монгол Улсын Ерөнхийлөгчийг үйлдэл болгонд нь үгүйсгэж, үг болгоныг нь сөрж, харлуулж байнаа гэдэг бол цаанаа улсаа хорлож, ард олныг ад үзэж байна л гэсэн үг. Үүний цаана бас дотор газрын дотуур санаатай хувь хүмүүсийн хорсол ч явж л байгаа.
Mongolchyyd aa!!!gej heleen olohoon baisan ylas yndestentei bolloo?....yadag hereg boldoo!!!yg ni ingej munginahaar yndesten bis l yum asan?archaagyi ardchilsan hujaa naraas bolj ard tymen gychaad jil hohirloo!!!