sonin.mn
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нар өчигдөр  “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Уг бичигт нийт долоон үндэслэл бичсэн байх бөгөөд  Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү хэмээн УИХ-ын 27 гишүүн гарын үсэг зурсан байв. Ерөнхий Сайд асан М.Энхсайхан Засгийн Газрыг огцруулах үндэслэлүүдийг дэмжиж буй бөгөөд илэрхийлж, "Хангалттай" хэмээн тодорхойлжээ.
 
Э.Мягмар