sonin.mn
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барид байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр байр сууриа илэрхийлэв.Энэ үеэрээ нэгэн ноцтой зүйл өгүүлсэн юм. Тодруулбал тэрээр: "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргаж байгаа авир, араншин, үзүүлж буй үзүүлбэрийг нь хараад сууж байна. Сүүлийн өдрүүдэд Монгол төрийн Ерөнхий сайдаас гармааргүй үйлдлүүд гарах болсон.  Намын бүлгийн хурал дээр хүүхдийн амнаас ч гарахад цээртэй үг  хэлсэн. Ална, тална юу юу гэнэ вэ?
Шударга, дайчин хүн гэж ард түмэн итгэж Ерөнхий сайд болгосон. Энэ бүхнийгээ бодит үйл хэргээр харуулах ёстой байсан гэтэл бодитоор хийж үзүүлсэнгүй. Түүнээс гадна, Ерөнхи сайд хүн ядаж л өдрийн найман цаг суугаад ажил хийх чадвартай хүн байх ёстой. Албан тушаалд очсоныхоо дараа өндөр үнэтэй эмнэлэгүүдээр явж цагаа үрдэг байж болохгүй " гэв.
 
С.Сарнай