Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулна, огцруулахгүй, УИХ-ын дарга М.Энхболд хүсэлтээрээ ажлаа өгөх ёстой, өгөх ёсгүй, Ж.Батзандан, Л.Болд нарыг АН-аас хөөлөө, үгүй Ж.Батзандан, Л.Болд нар харин С.Эрдэнийг АН-аас хөөх тэмцэл эхлүүлнэ гэх мэт яриа, талцал Төрийн ордноор түгэж, ийм л зөрчлөөр Монголын улс төр амьсгалж буй билээ.
Гэтэл Монгол төгрөгийн Америк доллар, юаньтай харьцах ханш өдөр өдрөөр өсч, өнөөдрийн байдлаар Монголын зах зээлд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2632 болоод байна.
Монгол бол үйлдвэрлэгч биш хэрэглэгч, импортлогч орон.
Иймээс ч бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, гадаад худалдааны ашиг гээд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд ам.долларын ханштай шууд холбоотой. Ер нь бол жирийн иргэдийн талхны үнэд хүртэл нөлөөлдөг гол зүйл бол долларын ханш юм.
Гэтэл энэ талаар санаа зовж, ярьж, хөөцөлдөж байгаа хүн Төрийн Ордонд цөөхөн байна.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга М.Оюунчимэг л энэ талаар УИХ-ын бүтцийн байгууллагууд дээр тасралтгүй ярьж, сануулж байгаа нь ажиглагдаж эхэллээ.
11 сарын 30-нд Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр тэрээр М.Оюунчимэг ам.долларын ханшны өсөлттэй холбоотой асуудлыг хөндсөн нь фракц, бүлгээ ярьж маргалдсан УИХ-ын танхимд содон сонсогдож байлаа.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мөн л энэ асуудлыг хөндөж: " Би өнгөрсөн Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Эдийн Засгийн Байнгын хорооны даргад санал тавьсан. Сүүлийн нэг сарын дотор төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом өслөө. Энэ нь бусад хэрэглээний барааны үнэ ханшинд ч нөлөөлж байна. Яагаад долларын ханш огцом өсчихөв? Юу нөлөөлөв? Энэ талаар салбарын хүмүүсийг нь цуглуулж байгаад УИХ-ын эдийн засгийн байнгын хороон дээр нухацтай ярих хэрэгтэй байна гэсэн асуудал дэвшүүлсэн юм. Энэ бол хүн болгоны санаа зовж буй асуудал юм" гэв.
П.Мандах
Сэтгэгдэл0
Энэ эмэгтэй элдвээр хэлүүлдэг ч хаа очиж нөгөө хэдээ бодоход эдийн засаг мэддэг, Англи хэл ч дажгүй юм билээ
М ОЮУНЧИМЭГ гишүүндээ эх орныхоо төлөө ямартаа ч сонгогчдынхоо эрх ашгийн төлөө ард түмнийхээ төлөө зөв ч бай буруу ч бай дуугарч тэмцэж яваад баярлаж байна. Ажил хийх гээд зүтгээд хэлээд яваа хүн хэл аманд их ордог муу ч хэлүүлдэг тиймучир энэ хүн ямартаа ч зүтгэлтэй хүн юм аа гэж бодож байна
өөрөө өөртөө дүгнэлт өгөөд өөрөө биччиж
М ОЮУНЧИМЭГ гишүүндээ эх орныхоо төлөө ямартаа ч сонгогчдынхоо эрх ашгийн төлөө ард түмнийхээ төлөө зөв ч бай буруу ч бай дуугарч тэмцэж яваад баярлаж байна. Ажил хийх гээд зүтгээд хэлээд яваа хүн хэл аманд их ордог муу ч хэлүүлдэг тиймучир энэ хүн ямартаа ч зүтгэлтэй хүн юм аа гэж бодож байна
Боовоо боов...
Баттулга Хүрэлсүх хоёр долартай хулгайчууд. Одоо бүх махыг хил гаргаж дуусна Юунд санаа зовох вэ Үхэж байсан ченжүүд
Ene neg mulguu avgai uuriinh ni business muudah geed dollar yarisaniig ni muuhai duviilgej bna aa hahaha
Засгийн газраа огцруулах санал өгсөн МАН-ын долоон гишүүн болох Н.Амарзаяа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Д.Хаянхярваа, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар намаасаа хөөгдөх болзлыг хангалаа
Mongol bank ui ch hiihgyu yum aa naiman sharga change gazruudiig haa ugaasaa China zahiraltai gee biz dee
Угаасаа талх огт иддэггуй тэрбумтангууд л монголчуудыг холдоо чирээд сандал суудлынхаа хор ховоор хооллоод байхад монголчууд дагаж намираад талхчгуй хоцрох гээд байх юм
prokuroriig zagnaad bsn gudamjni haltar avgai zail. Jijig dund uildverlegchdiig umuuruud bsn avligchin byyni nohoi avgai
Энэ манаг авгай валют зохицуулалтын хууль гэгчийг санаачтлж батлуулсан. Одоо улам сүйрнэ.
Энэ манаг авгай валют зохицуулалтын хууль гэгчийг санаачтлж батлуулсан. Одоо улам сүйрнэ.
Оюунчимэг бол харин ч нэг сонгогч олныхоо талд тууштай явах юм аа
Huuli zuin said nymdorjiig solioo huuligui boloh yum haanbank uvs baatarsaihan niileed gadnii bank oruulahgui dalii dorvod zailuulah heregtei
сошиол ертөнцөөр монголчууд 76,3% нь монгол банкны ажиллагааг тааруу муу ажиллаж байна гэж дүгнээд байхад хэнэггүй гөлийгөөд суудаг төр нэртэй новшнуудыг зайлуулахсан
ккк сайд болох гэсэн өөрийх нь пиар
УИХ д микрофон бариад гудамж талбайд гүйдэг байсан 2 гишүүний нэг нь энэ эмэгтэй.Яахав TV ийн шоу хийчэхээгүй байвал амьдралд айр үнэн ярьсан байна.Бусад 33 т бол баяжчихсан юм чинь бусад нь хамаагүй болж таараа.
ЖДҮ зээлээ төл өө пизда минь
Хүрэлсүх монгол банк бол нефьт импортлогчидтой ханшны өсөлт, бензиний үнийг буулгана гэсэн нь "нохой саранд хуцах"-ын үлгэр болов. Ингэлээ гээд үнэ нь нэмэгдсэн өргөн хэрэглээний барааны борлуулалт буурахгүй шүү дээ. Усны эх булингартвал адаг нь цэнгэг байдаггүй дээ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч өнгөлөн далдлалт хийгээд хол явөхгүй.