Монголын улс төрд шинэ хуудас нээгдсэн нь 2016 он билээ. МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудалтай боллоо. Ард түмэн тэдэнд том итгэл хүлээлгэсэн, үүнийг дааж явах үүрэг Ардын намд ирсэн. Гэсэн ч ердөө нэг жилийн дараагаас эрх баригч намын тар нь танигдаж эхлэв. Нам доторх эрх ашгийн зөрчил нь сэдэрч, өөрсдийн байгуулсан Засгийн газрыг унагав. Хоёр дахь ээлжийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлж, үр дүн гараа ч үгүй байтал дахин Засаг огцруулах асуудал орж ирсэн. Энэ намд улс төрийн тогтвортой байдал, залгамж халаа, улс төрийн соёл, ноён нуруу, үнэт зүйл үгүй гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна. Эрх баригч намаас амлалт, мөрийн хөтөлбөр нэхэхэд ч ичмээр байдал үүсчихлээ. Ирэх хоёр жилдээ Монголын төрийг нэг мөр хөмөрчихгүйхэн шиг дүнгээ тавиулаад мөрөө хөөгөөсэй гэж харах л үлдэв. Одоо МАН-аас юу ч хүлээх хэрэггүй. Тэдний самуурал сүүлдээ төрийг самарч эхэллээ. “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг төрийн шат бүрт асуудал үүсч байна.
МАН-ын самуурал ХХААХҮ-ийн сайдгүй өвөл цагтай золгоход хүргэв. Газар тариалан, мал аж ахуйн салбарт гол бодлогыг атгаж явах учиртай энэ яам сайдгүй, тэр битгий хэл Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа. Уг нь өдийд тус яаман дээр жинхэнэ ажил буцалж байх учиртай сан. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нь мөн зээлтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад саатуулагдаад байгаа. Одоо тус яамны ажлыг дэд сайд Ж.Сауле авч яваа гэх. Уг нь сайд чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхий сайд дараагийн хүнийг иртэл танхимаасаа үүрэг гүйцэтгэгчээр томилох учиртай. Ийм үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт ч үгүй, гол салбар маань эзэнгүйдэж гүйцлээ. ХХААХҮ-ийн дараагийн сайдаар Ч.Улааны нэр яригдаад сар орчим болсон. Арай гэж зүтгүүлсээр МАН-ын удирдах зөвлөл, бүлэг, байнгын хороон дээр дэмжигдсэн ч УИХ-ын чуулган дээр ирээд гацчихаад байна.
Эрх баригч намынхан БСШУС-ын салбарт хоёрхон жилийн дотор таван сайд томилов. Төрийн залгамж чанар энэ салбарт чухал гэдэг. Нэг сайд гарч ирээд нэг асуудал ярина, нөгөө сайд дахиад өөр ажил хэрэгжүүлнэ. Ингэж бие биенийхээ ажлыг үгүйсгэх нь энэ салбарыг уналтад оруулж байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед БСШУС-ын сайдаар Ж.Батсуурь ажиллаж байв. Гэсэн ч тэр хамгийн түрүүнд Засгаасаа сугарсан. Түүний дараа ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үүрэг гүйцэтгэгч сайдаар нэг хэсэг ажиллав. Харин өнгөрсөн оны зургадугаар сард академич Г.Чулуунбаатарыг энэ салбарт сайдаар томилж байлаа. Түүний албан тушаал ч урт настай байсангүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа орж ажилласан. Харин одоо буюу яг нэг жилийн дараа тэр Засгийн тэргүүнээсээ сайдаас огцрох визээ авчихсан сууж байна. Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудал мөн л УИХ дээр гацчихаад байна. Сайдын суудлаас гадна өнгөрсөн хугацаанд энэ яаманд суудлын асуудал олон байв. Дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Элчин сайдаар томилогдсоноос дэд сайдгүй бараг жил болж, саяхан Г.Ганбаярыг дэд сайдаар томилсон байдаг. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хууль шүүхийн байгууллагаар явж, тэр хооронд ТНБД-ын албан тушаалд хоёр ч хүн ирээд буцсан. Б.Баярсайхан эргэн БСШУС-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, одоо салбарын сайдтайгаа “дайн” зарласан байдалтай байна. Нийгмийн чухал салбарт суудлын “хэрүүл” хоёр жилийн хугацаанд тасарсангүй. МАН-ын үйл ажиллагаа ингэж л төрийн ажлыг самарч байна.
МАН-ын самуунд үрэгдсэн дараагийн яам нь ЗТХЯ. Тус яаманд газрын дарга нэгнийхээ амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн багийнхан тус хэрэгтэй холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Сайдын орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшин нэг хэсэгтээ ажиллав. Ийнхүү өнгөрсөн аравдугаар сарын 5-нд ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томиллоо. Гэсэн ч тэр сар гаруйн хугацаанд л сайдаар ажиллах хувьтай байжээ. Бараг Монголын түүхэнд хамгийн богино хугацаанд сайд хийсэн хүн нь Я.Содбаатар болж байх шиг байна. Тэр энэ сарын 3-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд байна. Я.Содбаатар ЖДҮХС-гаас зээл авсан нь олон нийтэд ил болоод байгаа билээ. Одоо ч мөн Я.Содбаатарын асуудал УИХ-ын чуулганаар орох ёстой. Түүний дараагийн сайдын асуудал яригдана. Ийнхүү МАН-ын самуурал төрийг самарч байгаагийн жишээг дээрх гурван яаманд болсон үйл явдлуудаас харж болно.
МАН-ын зовлон дуусах болоогүй. Энэ долоо хоногт Тусгай хяналтын дэд хороо хуралдаж 60 тэрбумын хэрэг, Ёсзүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Мөн Улсын ерөнхий прокурорын газраас ЖДҮХС-тай холбоотойгоор гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн. Энэ долоо хоногт чуулганаар орж ирэхээр яригдсан билээ. Эгүүлэн татагдахаар болсон гишүүд нь Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар гэсэн мэдээлэл байна. АТГ, ЦЕГ-ын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд байгуулсан юм. Тэгвэл ажлын хэсгийнхний үр дүн гарч эхэлсэн бололтой юм билээ. Ийнхүү МАН-ынхан нэг гишүүнээ хүчингийн хэргээр “алдсан”, дахин гурван гишүүнээ “зээлийн” балгаар явуулах нөхцөл байдал үүсчихээд байна. МАН-ын дотоод самуурал энэ мэтээр төрийг самарч гүйцлээ дээ. Эрх баригчдыг ингэтлээ дор орно гэж яаж мэдэх билээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл0
Ал Хошногоны өмхий нүх шиг болсон Ардын нам.
МАН-ыг "60 тэрбум" нь самарч гүйцлээ. Харин "60 тэрбум"-ын эзэн М.Энхболд үхсэн хойноо л суудлаасаа зуурсан гараа тайруултлаа үзэлцэхээр "шийджээ". Хөөрхий өөрийн мэдэлгүй мафид дөрлүүлсэн "махан толгой" аргаргүй биз.
TS.DAVAASURENG YARALTAI SOLIHGUI BOL ZASAG OGTSROH ASUUDALTAI HULGAIN AJIL HIIGAAD BNDA.MONGOL ULSIIG OT-D NEMJ 600 SAYA $-IIN URUND UNAGAHAD BELEN BOLLOO..TSAHILGAAN STANTSIIN TUSUL DUUR OT TALAAS TAVISAN 1.7 TERBUM $-IIN SANHUUJILTIIG ZUVSHUURUV
Энэ бүх зүйл намд ямарч хамаа байхгүй зөвхөн газрын наймаачин 60 тэрбум авилгач хор найруулагч М.Энхболд болон мөнгөнд дуртай түүний бөгсийг долоогч нөхдөөс болж байгаа юм.
МАН-ын маш олон жилийн худал хуурмаг булхай луйвраар гарч ирсэн авлигач, худалчуудын үнэн нүүр царай ил боллоо. Энэ намыг ард түмэн хэзээ ч сонгохгүй ээ. Ард түмний төлөө юу ч хийдэггүй, ядууруулах л сонирхол ихтэй нөхдүүд шүү!!!
МАН-ын маш олон жилийн худал хуурмаг булхай луйвраар гарч ирсэн авлигач, худалчуудын үнэн нүүр царай ил боллоо. Энэ намыг ард түмэн хэзээ ч сонгохгүй ээ. Ард түмний төлөө юу ч хийдэггүй, ядууруулах л сонирхол ихтэй нөхдүүд шүү!!!
МАН-ын өмнө 2 уулаа буруутай байж болно. Гэхдээ Элбэгдорж, Миеэ нарын удирддаг, хамгаалдаг шударга бусын хонгилыг нураах түүхэн үүрэг Хүрэлсүхийн өмнө ирээд байна. Энийг хийж чадвал Хүүк түүхэнд сайнаар үлдэж, гаргаж байсан алдаа дутагдлууд нь сүүдэрт нь дарагдах болно
МАН-ын өмнө 2 уулаа буруутай байж болно. Гэхдээ Элбэгдорж, Миеэ нарын удирддаг, хамгаалдаг шударга бусын хонгилыг нураах түүхэн үүрэг Хүрэлсүхийн өмнө ирээд байна. Энийг хийж чадвал Хүүк түүхэнд сайнаар үлдэж, гаргаж байсан алдаа дутагдлууд нь сүүдэрт нь дарагдах болно
1990 онд оюунуудыг жагсаал, цугалаанд турхирч, шанд нь АН-аас ард түмний бүтээсэн асар өмч, хөрөнгийг өмч хувьчлал нэрээр луйвардсан хамгийн том, топ луйварчин бол БОЛД мөнөөс мөн.
Одоо Монголын ухаалаг, эр зоригтой удирдагчид Монголын 3 сая ард түмнийхээ төлөө Америкийн захиалгаар ажилладаг Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын бөөрийг нь шууд суга татаж хаях хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ.
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, өрөөрөө дэлхийд гайхагдав.
1990 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмад Бат-Үүл мэтийн сагсуу залуучууд Америкийн захиалгаар монголчуудаар, монгол төрөөр тоглоод хаясан. Одоо 2018 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ, танхай балмад Хүрэлсүх мэтийн сагсуу залуучууд Америкийн захиалгаар монголчуудаар, монгол төрөөр тоглож байна. Болгоомжлогтун!!!
Марксизмын үзэл санааг гуйвалтгүй баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Америк Ардчилалын үзэл санаанд гүнзгий хордсон Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампууралд орж өрийн тулам болов.
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
Монгол орныг нийгэм, эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН, МАН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН, МАН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист намууд юм.
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад засгийн эрхэнд гарав. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт"-ыг үзэн ядах зохиомол хэрэг, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
Бүхэл бүтэн уулаар нь шаачихсан хулгайчууд, өмнөх засгийн газрын концессчин хулгайч нарын хажууд ЖДҮ- бол харьцангуй бага гэмт хэрэг.Гэхдээ л гэмт хэрэг мөн тул хариуцлага тооцох нь зүйтэй. Хулгайч нарын боолчлолыг нураасны дараа тэдэнтэй хариуцлага тооцоно.
Бүхэл бүтэн уулаар нь шаачихсан хулгайчууд, өмнөх засгийн газрын концессчин хулгайч нарын хажууд ЖДҮ- бол харьцангуй бага гэмт хэрэг.Гэхдээ л гэмт хэрэг мөн тул хариуцлага тооцох нь зүйтэй. Хулгайч нарын боолчлолыг нураасны дараа тэдэнтэй хариуцлага тооцоно.
Бүхэл бүтэн уулаар нь шаачихсан хулгайчууд, өмнөх засгийн газрын концессчин хулгайч нарын хажууд ЖДҮ- бол харьцангуй бага гэмт хэрэг.Гэхдээ л гэмт хэрэг мөн тул хариуцлага тооцох нь зүйтэй. Хулгайч нарын боолчлолыг нураасны дараа тэдэнтэй хариуцлага тооцоно.
МАН -ын томчууд дотор бие биенээ ташуурдаж хошногоддог гаж донтой маш олон дарга нар байна.Би цааш нь ярих уу яахав?
Одоо сонгогдох сайд нарыг бүгдийг их хурлын гишүүн биш хүмүүсээс сонго. Салбар салбарын сайн мэдлэгтэй,мэргэжилтнүүдээс гаргаж ир. Улс төржсөн,их хуралдаа суудаггүй Оюунчимэг,Мөнхцэцэг,Улаан нар хэрэггүй ээ. Наадуул чинь мэргэжлийн биш,улстөржиж төр самууруулж,Хүрэлсүхийн доодохыг ид долоогоод гүйж байгаа нөхдүүд байна.
Одоо сонгогдох сайд нарыг бүгдийг их хурлын гишүүн биш хүмүүсээс сонго. Салбар салбарын сайн мэдлэгтэй,мэргэжилтнүүдээс гаргаж ир. Улс төржсөн,их хуралдаа суудаггүй Оюунчимэг,Мөнхцэцэг,Улаан нар хэрэггүй ээ. Наадуул чинь мэргэжлийн биш,улстөржиж төр самууруулж,Хүрэлсүхийн доодохыг ид долоогоод гүйж байгаа нөхдүүд байна.
Одоо сонгогдох сайд нарыг бүгдийг их хурлын гишүүн биш хүмүүсээс сонго. Салбар салбарын сайн мэдлэгтэй,мэргэжилтнүүдээс гаргаж ир. Улс төржсөн,их хуралдаа суудаггүй Оюунчимэг,Мөнхцэцэг,Улаан нар хэрэггүй ээ. Наадуул чинь мэргэжлийн биш,улстөржиж төр самууруулж,Хүрэлсүхийн доодохыг ид долоогоод гүйж байгаа нөхдүүд байна.