sonin.mn
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга агаарын бохирдолтой холбоотой уриалга гаргажээ.
Тодруулбал тэрээр "Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
1/ Амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно.
Би хохирогч учраас нэгдэнэ! 2016 оноос хойш хоёр ч хүүхэд минь хэвлийдээ амьгүй болсон. Шалтгаан нь утаанаас үүдэлтэй хүчилтөрөгчийн дутагдал, цусан дахь хүчилтөрөгч зөөдөг бодисын хомсдол! Эргэн тойрны ах дүү, найз нөхөд эмэгтэйчүүд бүгд ийм шалтгаанаар хүүхэд төрүүлж чадахгүй байна! Тэд Монголын ирээдүйг хэвлийд нь алж байна” гэсэн хуулийн заалтыг ишлээд, : " Утаанаас хохирч буй хүмүүс нэгдэж 30 жил хамтарч болон ээлжилж төр барьсан 2 намыг шүүхэд өгөх хэрэгтэй! Үндсэн хуулийн 16-р зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчиж монгол хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, агаар, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг зөрчсөн хэргээр!
 
Би хохирогч учраас нэгдэнэ! 2016 оноос хойш 2 ч хүүхэд минь хэвлийдээ амьгүй болсон. Шалтгаан нь утаанаас үүдэлтэй хүчилтөрөгчийн дутагдал, цусан дахь хүчилтөрөгч зөөдөг бодисын хомсдол! 
 
Эргэн тойрны ах дүү, найз нөхөд эмэгтэйчүүд, олон монгол ээжүүд бүгд ийм шалтгаанаар хүүхэд төрүүлж чадахгүй бна! Тэд Монголын ирээдүйг хэвлийд нь алж бна!
МАН АН-ыг татан буулгах хангалтай үндэслэл!" гэсэн байна.