Монголын улс төр тэр чигээрээ холион бантан болж, ажиглаж буй олон нийт ч, оролцон тоглож буй улс төрчид ч учраа олохоо болив. Хэлбэрийн хувьд 60 тэрбумын М.Энхболд, ЖДҮ-ийн У.Хүрэлсүх хоёр өрсөлдөн тэмцэлдэж буй мэт харагдавч агуулгын хувьд МАНАН системийг толгойлохын төлөө хатуу ширүүн тэмцэл өрнөж байна. Үзэгдлийн хувьд МАН-ын болон АН-ын дотоод хямрал задрал болж буй боловч мөн чанарын хувьд МАНАН бүлэглэл уналт нуралтын шатандаа орж, Үндсэн Хуулиа өөрчлөх замаар төрийн байгууламжийн шинэ хэлбэр бий болох, болгох бүх талын боломж, нөхцөл бүрдээд байна.
У.Хүрэлсүхийн амлалт ба боломж
У.Хүрэлсүх Засгийн Газраа авч үлдэхийн тулд “төрийг цэвэрлэнэ”, “намыг цэвэрлэнэ”, “авилгачдыг зайлуулна”, “Үндсэн Хуулийн өөрчлөлт хийнэ” гэх зэрэг маш олон зүйл амласан. У.Хүрэлсүх эдгээр амлалтаа хэрэгжүүлэх талаар ойрын үед тодорхой алхам хийх нь гарцаагүй. Энэ нь тун зөв чиглэмжтэй хэдий ч чухам энд түүний эмзэг тал оршино.
Наад зах нь МАН-ын Удирдах Зөвлөлийн бараг 90 хувь, Намын Бага Хурлын бүрэлдэхүүний лавтайяа 70 гаруй хувь нь М.Энхболдын болон бусад бүлгийн “мэдэлд” буй. Одоо бол энэ тоо ихээхэн цөөрсөн нь мэдээж боловч У.Хүрэлсүхийн эсрэг зогсоход хангалттай хүч.
Мөн МАН-ын Удирдах Зөвлөл тэр чигээрээ УИХ-ын гишүүдээс бүрдэж нам төр хоёр бүрэн давхцаж буй тохиолдолд У.Хүрэлсүх МАН-ыг ганцаараа, дур зоргоороо “цэвэрлэх” боломж маш бага гэсэн дүгнэлт гарна.
Цаашдын амжилт олохын тулд У.Хүрэлсүх намын даргын хувьд “намаа сахилгажуулах” ёстой. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх амлалт өгөх замаар өөрийн гэсэн бүлэг бүрдүүлж, үүний хариуд нам дотор “бослого гаргахгүй” гэсэн ам тангараг нэр дэвшихийг горилогчдоос авах нь гарцаагүй. Өмнө нь олон удаа амжилттай хэрэглэж ирсэн энэ арга маш их их үр дүнтэй нь батлагдсан зүйл. Одооноос эхлээд У.Хүрэлсүхийн үүдэнд дугаарлах хүмүүсийн тоо асар их нэмэгдэж байна. Энэ нь түүний давуу тал юм. Бүрэн амжилт олохын тулд У.Хүрэлсүх ойр дотны “ойрын хүрээллийн” 3-5 хүн сонгож авсан тохиолдолд л амжилт олох боломжтой. Харин энэ нь их хэцүү…
Учир нь У.Хүрэлсүхийг хоёр талаас нь шахаж, чангааж байгаа. Нэг дэх нь Н.Багабанди, С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын “хууччуулын бүлэг” түүнд асар их нөлөө үзүүлж, далдаас удирдаж байгаа. Хоёр дахь нь Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Т.Аюурсайхан, А.Ундраа нарын “залуучуудын бүлэг” маш их идэвхижиж түүнд нөлөөлж байгаа. У.Хүрэлсүхийн өөрийнх нь нас залуу боловч “улс төрийн нас” нь маш хөгшин учраас “хуучуулын бүлэг”-тэй салшгүй дотно холбоотой, нөгөө талаас “залуучуудын” бүлгийг дэмжихгүй бол тэднээс дэмжлэг авах боломжгүй. Хэрэв тэр “хууччуулын бүлэгт” түшиглэвэл У.Хүрэлсүх системийг “цэвэрлэж” чадахгүй, улмаар хэлсэн амандаа хүрч чадахгүй. Харин тэр “залуучуудын бүлэгт” түшиглэвэл түүний бодлого, үйл ажиллагаанд “үе солигдох” өөрчлөлт гарна. МАН дахь залуучуудын бүлгийг дотор нь “барууны баримжаат” болон “монгол баримжаат” гэж хоёр хувааж болно. Хэрэв Барууны баримжаа давамгайлбал МАН бүх юмаа Баруунаас асууж, тэдний заавар зөвлөгөөг үг дуугүй дагадаг 1990-ээд оны эхэн дунд үеийн АН-тай төстэй болно.
У.Хүрэлсүх “хууччуулын” болон “залуучуудын” бүлгийн дунд “хавчуулагдсан” бөгөөд эл байдал нь түүнийг шийдвэр гаргахад ихээхэн хүндрэл учруулж байна.
У.Хүрэлсүх сонголт хийхдээ аль нэг бүлгийг “гомдоовол” тэдгээр бүлгүүд нэгдэж байгаад У.Хүрэлсүхийн эсрэг дайралт хийж, түүний Засгийн Газрыг унагах хувилбар бэлэн байгаа. Ямар ч гэсэн Засгийн Газрын эсрэг “хоёр дахь дайралт” хийх оролдлого ирэх тун удахгүй эхлэх нь гарцаагүй. Энэ нь Ц.Хүрэлсүхийн хамгийн том зовлон, хамгийн эмзэг тал болно.
Учир нь эдгээр том жижиг гэмт хэрэгтнүүд дотор У.Хүрэлсүхийн талын маш олон хүн байгаа. Хэрэв бүх буруутнуудыг шийтгэнэ гэвэл Засгийн Газрын эсрэг хүчин нэгдэн нягтрах болно, хэрэв шийтгэхгүй байвал ард түмэн У.Хүрэлсүхийг шахаж огцруулна. Энэ нь ойрын үед МАН дотор нэлээд том зодоон хямрал болохын баттай дохио юм…
М.Энхболдын гүрийлт ба нөөц боломж
Эхлээд Ж.Эрдэнэбатын Засгийн Газар унасан, сая Засгийн Газрыг унагаж чадсангүй. Нийслэлийн засаг дарга Су.Батболд суудлаа өгөв. М.Энхболдыг өөрийг нь огцруулах хөдөлгөөн өрнөж, түүнийг огцруулах нь бараг гарцаагүй болов. Өнөөдөр гэхэд УИХ-ын 4 гишүүн суулт зарлаж, 40 гишүүн М.Энхболдыг эсэргүүцэж УИХ-д бойкот зарлаж байна. Ингээд М.Энхболдын бүлэг голлох рольд тоглох бүх боломжоо алдаж байна.
Дараагийн УИХ-ын даргад Ц.Нямдорж, Сү.Батболд, С.Бямбацогт нарын нэр яригдаж байгаа ба эдгээрийн аль аль нь “хууччуулын” бүлгийн төлөөлөгч болно. Хэрэв Ц.Нямдорж УИХ-ын дарга болбол УИХ дахь бүлгээ нэгтгэж чадах боловч МАН доторхи хагарлын эх булаг болж хувирна.
Гэвч М.Энхболд тэсгэл тэвчээр сайтай, цохилт даах өндөр чадвартай, удаан хугацааны сунжирсан байлдаан хийх боломжтойг мартаж болохгүй.
М.Энхболд тэнэг болоод суудлаа өгөхгүй гүрийгээд байгаа юм биш, МАНАН бүлгийг нэгтгэн удирдах өөр хүн МАН-д байхгүй болоод зүтгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл М.Энхболд суудлаа өгөх л юм бол МАН болон төр, намыг бүхэлд нь тогтоож, торгоож буй сүлжээ бүхэлдээ эвдэрчих гээд болж өгөхгүй байгаа юм. Нөгөө талаас МАН-ын дээд хүрээллийн доторх уур амьсгалаас үзэхэд тэдний олонхи нь У.Хүрэлсүхийг МАН-ыг цаашдаа удирдаж чадах хүчтэй лидер гэж үзэхгүй байгаад хамаг зовлон нь буй…
МАН доторхи бүлэглэлүүдийн хүч тэнцэж, аль нэг нь дангаараа ялах боломжгүй болсон тохиолдолд М.Энхболдын бүлгийн үлдэгдлээс тусламж авах хувилбар байгаа. Ямар ч гэсэн М.Энхболдын ард байгаа олигархи том бүлэглэлүүд хэвээрээ, мөн улс орныг хэрсэн сүлжээ хэвээрээ байгаа нь чамлалтгүй их хүч юм. МАН-ын зарим бүлэг Засгийн Газрын эсрэг “хоёрдахь дайралт”-ыг зохион байгуулахаар одооноос эхлэн ярилцаж байгаа ба харин үүнийг М.Энхболд толгойлох эсэх нь тодорхойгүй…
Энэ мэтчилэн МАН, АН доторхи зөрчил тэмцэл ямраар ч өрнөлөө гэсэн МАНАН-гийн харгис мөн чанарыг өөрчилж чадахгүй.
МАН-ын байдал
Хэдийгээр У.Хүрэлсүх ялсан мэт боловч МАН доторхи түүний байр суурь тийм ч баттай биш. Нөгөө талаас намын дарга У.Хүрэлсүхийг хурдан сольж эхлээд МАН-д, улмаар МАНАН-д голлох байр суурь эзлэхийн төлөө олигархи бүлгүүд зүтгэж байна. Ямар ч гэсэн ойрын үед МАН доторхи тэмцэл, өрсөлдөөн улам ширүүсэх нь гарцаагүй. МАН доторхи энэхүү тэмцэл өрсөлдөөнд улс орныг сүлжиж хэрсэн төрийн болон намын сүлжээг эзлэн авсан бүлэг нь ялалт байгуулна. Одоо У.Хүрэлсүх шинэ Их Хурал хийж МАН-ын Удирдах Зөвлөл, Бага Хурлын бүрэлдэхүүнийг шинэчилж, “өөрийн мэдлийн” сүлжээ бий болгох ёстой ба ингэж чадахгүй бол ялагдана. Энэ нь тийм ч хялбар ажил биш…
Одоо МАН-д нөлөө бүхий дараах бүлгүүд байна. Үүнд: 1. У.Хүрэлсүхийн бүлэг, 2.М.Энхболдын бүлэг, 3. “Хууччуулын” бүлэг, 4. “залуучуудын” бүлэг орно.
У.Хүрэлсүхийн бүлэг хүчирхэгжиж буй боловч бүрэн бэхжиж амжаагүй, М.Энхболдын бүлэг ялагдаж суларсан боловч хүч нөөц нь дуусаагүй, “Хууччуулын” бүлэг санаачлага авах гэж далдуур зүтгэж байгаа, “залуучуудын” бүлэг эрх мэдэлд хүрэхийг шууд санаархаж буй.
МАН-ын хүлээн аваад буй “Зөвлөлдөх ардчилал” гэсэн “шинэ” онол-үзэл суртлыг Ф.Эбертийн сан, Бүгд Найрамдахчуудын хүрээлэн, Азийн сан, Швейцарын Хөгжлийн агентлаг зэрэг гадаад байгууллагууд ихэд дэмждэг ба Г.Занданшатарын “зөвлөлдөх ардчилал” нэрийн дор Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон удаагийн хурал хийж, санал асуулга явуулсны санхүүжилтийг гадаадаас хийдэг гэж үзэх бүрэн үндэстэй.
Үнэндээ бол М.Энхболд, У.Хүрэлсүх нарын хооронд зарчмын болон мөн чанарын ялгаа байхгүй бөгөөд тэдний хооронд МАН-ын, улмаар МАНАН-гийн толгойлогч болох гэсэн өрсөлдөөн тэмцэл л явагдаж байна.
Ямар ч гэсэн МАН дотор “үе солигдох” үйл явц болж, шинэ залуу улс төрчид гарч ирэх үйл явц болж байна.
Үүний улмаас ойрын үед МАН доторхи тэмцэл өрсөлдөөн ширүүсэх ба энэ нь: 1. УИХ тарах, 2. Засгийн Газар унах, 3. МАН тарах, хуваагдах гэсэн үр дүнд хүргэх маш өндөр магадлалтай.
АН-ын байдал
Саяхан АН Их Хурлаа гэнэт бөгөөд сүр дуулиан багатай хийж, Ж.Амаржаргал, З.Нарантуяа, Д.Пүрэвдорж нарыг намын дэд даргаар томилов. Энэ нь АН эв нэгдэлтэй байгааг харуулж чадахгүй юм. АН-д одоогийн байдлаар С.Эрдэнээгийн “Баянгол”, З.Энхболдын “Шонхор”, Н.Алтанхуягийн “жижиг Алтангадас”, Х.Баттулгын “МоАХ”, Ц.Элбэгдоржийн “Барууны” фракциуд өрсөлдөж байна. Фракци хоорондын шилжилт явагдаж байгаа боловч мөн чанар, агуулга нь өөрчлөгдөөгүй.
С.Эрдэнэ намын дарга болмогцоо “Шонхор”-оос салж, бие даасан “Баянгол” фракци байгуулах гэж оролдсон нь төдийлөн үр дүнд хүрч чадахгүй, бусад нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
АН доторхи фракцуудын зөрчил МАН-аас ч илүү хурц бөгөөд эвлэршгүй. С.Эрдэнээ намын дарга хэвээрээ үлдэх гэж, З.Энхболд, Н.Алтанхуяг нар намын дарга болох гэж, Ц.Элбэгдорж буцаж ирэх гэж зүтгэж байгаагаас болоод АН хагарлын ирмэг дээр ирэв. Энэ нөхцөлд Ц.Элбэгдорж ахин улс төрд орж ирэх үлэмж их аюул бий.
Саяхан Засгийн Газрын төлөө санал өгсөн Ж.Батзанданг намаас хөөж, Лу.Болд намаас гарсан нь АН задрах эхний алхам болно. АН УИХ-д бүлэггүй болсон нь улс төрийн ихээхэн том алдаа, гарз хохирол юм.
АН-ын дарга С.Эрдэнээ намаа “сахилгажуулах” гэж чармайн оролдож буй боловч АН хэд хэд болон салах задрах нөхцөл нэгэнт бүрдээд байна.
Ц.Элбэгдорж АН-д буцаж ирж, “намаа аврагчийн” дүрд тоглохоор зүтгэж эхэлсэн ба С.Эрдэнээгээр дамжуулан ажиллаж эхлэв. Эхлээд С.Эрдэнээ намаа бэхжүүлэхийн тулд Н.Алтанхуягийг намын дэд даргаар урьсан боловч тэр татгалзжээ. Ц.Элбэгдорж эргэж ирэх сураг сонссон Лу.Болд намаасаа гарчээ. Лу.Болдод ийм үйлдэл хийх зөвлөгөөг Н.Алтанхуяг өгчээ. Ингээд АН С.Эрдэнээ-Ц.Элбэгдоржийн бүлэг, бусад бүлэг гэсэн 2-3 хэсэгт хуваагдах төлөвтэй болов. Асар удахгүй тэдний зөрчил ил гарах нь дамжиггүй…
Х.Баттулгын хүлээлт ба үйлдэл
Х.Баттулга эхлээд улс төрийн системийн шинэчлэл буюу реформ хийнэ, Үндсэн Хуулийг өөрчилнө гэдгээ зарласан. Харин энэ нь чухам ямар агуулгатай, яаж хэрэгжүүлэх ёстойг тэр тайлбарлаагүй. Дараа нь УИХ тар гэсэн шаардлага хүргүүлсэн. Үүнд нь УИХ тарахгүй гэсэн хариу өгсөн.
Үүний дараа УИХ-ын болон Засгийн Газрын хямралт дажин эхэлсэн ба энэ нь Х.Баттулгад таатай боломж, нөхцөл бүрдүүлжээ. Тодруулбал, М.Энхболдтой хийсэн байлдааны сүүлчийн мөчид У.Хүрэлсүх түүнээс дэмжлэг хүссэн байна.
Одоо Х.Баттулга УИХ тар гэсэн шаардлагаа дахин тавих нь гарцаагүй. Учир нь Монголын олон нийтийн 80-аас дээш хувь нь УИХ тарахыг дэмжиж байгаа. Энэ нь амжилттай болбол Х.Баттулга намуудын тухай болон сонгуулийн тухай хуулиудыг хөндөж, шинэчлэнэ.
Хэрэв эдгээр алхмуудад намуудын зүгээс саад тотгор учруулбал Х.Баттулгад улс төрийн намуудыг тараах хуулийн боломж бий. Хэрэв Ерөнхийлөгч намуудыг тараах санаачлага гаргавал ард түмний 90-ээс дээш хувь түүнийг дэмжинэ. Ер нь бол одоо байгаа намуудыг (МАН, АН, МАХН болон бусад) тарааж, улс төрийн шинэ намууд үүсэх гарааны ижил нөхцөл бүрдүүлэх нь хамгийн зөв зүйтэй алхам юм.
М.Энхболдын талд туйлбартай зүтгэж байсан цагдаа, шүүх, АТГ зэрэг хууль хүчний байгууллагуудын зарим нь таг дуугай болж, зарим нь Х.Баттулга болон У.Хүрэлсүх нарын “үгийг сонсох” болж байна. Энэ үйл явц цаашид өргөжих нь гарцаагүй…
Гэвч энэ нь Х.Баттулгын бүх ажил ямар эсэргүүцэл тэмцэлгүй амжилт олно гэсэн хэрэг биш. Одоогийн байдлаар Х.Баттулгын хувьд “Ерөнхийлөгч юу хийх бол ?” гэсэн нийгмийн хүлээлт үүсээд байгаа хэдий ч тэр таг чиг байна.
Ард түмний энэ хүлээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга зөв хариулт өгвөл тэр амжилт олох нь гарцаагүй, харин буруу хариулт өгвөл түүний бүтэлгүйдэл эхлэх нь бас л гарцаагүй…
Өрнөл
Дээр дурдсан үнэлэлт дүгнэлтүүд бидэнд ил харагдаж буй хэлбэр, үзэгдлийн талыг түлхүү барьсан бөгөөд ийм “хэлбэрийн” анализаас хийсэн үнэлэлт дүгнэлт худал, буруу биш боловч агуулга, мөн чанарын талуудыг бүрэн гүйцэд тооцоогүй учраас өрөөсгөл, учир дутагдалтай гэдгийг цохон дурдаж байна. Одоо асуудлын энэ талыг товч авч үзье:
Үнэндээ бол одоо болж буй хямралт, тэмцэлт үйл явдлууд нь МАНАН системийн дотоод зөрчил, тэмцлээс үүдэлтэй, харин энэхүү зөрчил тэмцэл нь бүх эрх мэдлийг гартаа авч, улмаар бүх баялгийг дангаараа хянах гэсэн МАНАН-гийн бүлгүүдийн өрсөлдөөнөөс үүсэлтэй.
Энд монголын олон түмний оролцоо, нөлөөлөл тун шалихгүй. Манай олон нийт их л сайндаа АН, МАН-ын аль нэгийг дэмжих, МАНАН-гийн аль нэг бүлгийг “сайн”, нөгөөг нь “муу” гэж дүгнэх хязгаарын дотор л байдаг ба түүний хүрээнээс халин гардаггүй.
Энэ нөхцөлд манай улс төрийн хямрал, тэмцлийн үйл явцыг бүхэлд нь МАНАН-гийн бүлэглэлүүд тодорхойлж, залан чиглүүлж байдаг. Энэ үйл явц олон жилийн турш огт өөрчлөгдөхгүй явж ирсэн юм. Одоо ч гэсэн манайхан М.Энхболд, У.Хүрэлсүхийн гэсэн, МАН-ын болон АН-ын гэсэн хоёр тал болон маргалдаж мэтгэлцэж байгаа нь үүний тод нотолгоо болно. “Энэ хоёр чинь ямар ч ялгаагүй, адилхан МАНАН” гэж хэлэх мань мэт судлаачийн үгийг шал тоохгүй, мэдэмхийрч цэцэрхэнэ…
МАНАН бол систем гэдгийг манайхан бүүр түүр ойлгодог боловч энэ нь улс орныг бүхэлд нь ороож хэрсэн, маш нарийн механизм бүхий аварга том сүлжээнээс бүрддэг гэдгийг цаг ямагт мартдаг. Гэтэл МАНАН систем энэхүү сүлжээнийхээ ачаар амь бөхтэй оршин тогтож байдаг. МАН болон АН-ын анхан дунд шатнаас бослого, эсэргүүцлийн үнэр ч гарахгүй байгаа нь үүний хөдөлшгүй нотолгоо болно.
МАН-ын болон АН-ын сүлжээ бол бие даан амьдрах гайхам чадвартай, том системээ нөхөн төлжүүлдэг шимт хөрс юм. МАНАН системийг шинэчлэн өөрчлөх гэвэл энэхүү сүлжээг хамгийн түрүүнд эвдэх ёстой. Энэ нь тийм ч хялбар асуудал биш…
Ямар ч гэсэн өнөөгийн хямралт үйл явц МАНАН-ын дотоод сүлжээнд ноёрхохын төлөө тэмцлээр тодорхойлогдож байна. Энэ нь шинэ зүйл огт биш. Хэдэн жилийн өмнө Н.Алтанхуяг “том” МАНАН-гийн эсрэг бие даасан “жижиг” МАНАН байгуулах гээд бүтэлгүйдсэн. Одоо У.Хүрэлсүх бас л ийм оролдлого хийж байна. МАНАН-гийн дотоодын энэ тэмцэл өрсөлдөөнөөр систем эвдрэхгүй, бас өөрчлөгдөхгүй. Үүнийг бид 30 шахам жилийн туршлагаасаа сайн мэднэ.
Шуудхан дүгнэхэд МАН, АН, МАХН болон түүний адилтгал болсон бусад намуудыг бүгдийг нь тарааж, шинээр үүсэх бүх намуудад гарааны ижил нөхцөл бүрдүүлж баймаажин МАНАН систем болон сүлжээг эвдэх боломжтой. Энэхүү боломжийг бодит байдал болгох Монголчууд бидэнд үлдсэн цорын ганц зам мөн. Ийн үйлдэж чадвал улс төрийн шинэ шударга систем бүрэлдэх, бүрэлдүүлэх дардан зам нээгдэх нь гарцаагүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: http://ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог http://ganaa.mn-ээс уншина уу?
Сэтгэгдэл0
Ерөнхийлөгч одоо Шүүх, Прокурор, АТГ зэрэг газарт цэвэрлэгээ хийж, авилгачид, МАНАН бүлэглэл, шударга бусын хонгилтой холбоотой хүмүүсийг тэндээс зайлуулж, эмх цэгц тогтоох ажилд ханцуй шамлан ормоор байна. Арай удаашраад байгаа юм бишүү
Энхбаяр болоод МАХН л энэ бузраас салгана шүү
Баттулга буланд шахуулчихаад хөдөлж чадахгүй байна, Хүрэлсүхийг хараад л сиймхий гарвал хөдлөх гээд нэг л болж өгөхгүй байх шиг , Хүрэлсүхтэй бага хэмжээний хоорондоо холбогдсон ч байж болох ч Хүрэлсүх Баттулгатай дөрөө нийллүүлээд нэг их хол явахгүй биз,энэ хаврын улс төр их сонирхолтой болноо , хэн зангарагатай холын хараатай , улс төрийн цаг үеэ мэдэрсэн бас ч намдаа нөлөөтэй нь гарж ирнэ дээ, Мананд цохилт өгөх тийм ч амаргүй л болов уу
Харин удаан байна. Шууд л эхлээд хэрэгжүүлээд цэвэрлээд эхлэхгүй зүгээр яриад үглээд байгаа болохоор ямар ч үр дүн гарахгүй байна. Бөх барилдахдаа дүлгэнээд зогсоод байдаггүй биз дээ.
Батлага 700 тэрбум тегрег шороо овоолж идсэн темер замын хэргээ шvvхээр даруулчихдаа, огцруулаачээ vvнийг УИХ-ын гишvvдээ.
Ганаа ах голоор нь сайн буудчих шиг боллоо шүү.
БУРУУ ДҮГНЭЛТ
ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА
MONGOL erdemten sudlaach tand bayarlalaa.......chuham uneniig oilgomjtoi bichsen baina...
Ганхуяг үнэндээ л сайн юм. Нүдэнд харагдтал тайлбарлах юмаа.
Энэ тогтолцоо одоо цаашаа явах ямарч боломжгүй болсон. Улс төрийн, нийгмийн радикал өөрчлөлт хийх хэрэгтэй. УИХ-аас АИХ байгуулах, одоо байгаа улс төрийн намуудын үйл ажиллагааг зогсоох тогтоол гаргаад тарцагаа.АИХ Үндэсэн хууль болон хулгайчууд өөрсдөд зориулж цоорхойтой болгосон хуулиудад өөрчлөлт оруулж, засаглалын ямар тогтолцоогоор явахыг хэлэлцэн, ард нийтийн санал асуулгыг үндэслэн засаглалын хэлбэрийг тогтоож, улс төрийн намуудыг шинээр бүртгэн сонгууль явуулах хэрэгтэй. Энэ бол үндэсний сүйрлээс тайван замаар зайлсхийх арга юм.Хоёрын хооронд косметик өөрчлөлт хийвэл бид өөрсдийгөө, үр хүүхдээ хуураад л өнгөрнө шүү. Өөрчилбөл ул сууртай өөрчлөлт хийе.
Mongolchyydiig ylas toroor byjignaj baigaag delhii bainga sirtej baina!Mongol dotoroo bolood baigaa met sanaj baigaa gisyyd ardyyd yasan ikhe bna!syyd il zadgai ta nariin ylas tord yabyylaj baigaa bodlogo hileer horiogyi garsaar bna!Mongol ylas ingej ikhe zadgairah hereggyi ee!harin Hyrelsyhiig dyyren demjij bna!Manangaas salaj yndsen hyylindaa eerchilelt oruulaj Mongol hyn Mongol ylasaan zeb abaad yabaasai bilee!
Mongolchyydiig ylas toroor byjignaj baigaag delhii bainga sirtej baina!Mongol dotoroo bolood baigaa met sanaj baigaa gisyyd ardyyd yasan ikhe bna!syyd il zadgai ta nariin ylas tord yabyylaj baigaa bodlogo hileer horiogyi garsaar bna!Mongol ylas ingej ikhe zadgairah hereggyi ee!harin Hyrelsyhiig dyyren demjij bna!Manangaas salaj yndsen hyylindaa eerchilelt oruulaj Mongol hyn Mongol ylasaan zeb abaad yabaasai bilee!
Одоо мафи-олигархи МАНАН сүлжээ ялахуу эсвэл ард түмэн ялахуу гэсэн үхэх сэхэхийн төлөө тэмцэл явагдаж байна. Ард түмнийг төлөөлж байгаа Батзандан, Оюунэрдэнэ, Аюурсайхан, Болд нарыг бүх хүчээрээ ард түмэн дэмжсэн цагт л Монгол ялна. Тэдгээр залуусаа МАНАН-гийн уяаны нохдоос бид хамгаалах ёстой
za daa ylgaagui garuud ih idsenuu baga idsenuu gedegtl baina basl shalguulahad buruudahgui itgeh hun alga
Нарийн төмөр замын танкчин 17 чингэлэгчин юу ч хийж чадахгүй.Өөрөө барьцаанд байж байгаа хүн шд
УРЬД НЬ ЗӨНДӨӨ Л ЮМ БИЧИЖ БАЙСАН.ОНОСОН ЗҮЙЛ АЛЬ ХИР ЮМ БЭ ДЭЭ БИЕ БИЕНДЭЭ БАРЬЦААЛАГДСАН МОНГОЛЫН ТӨР.ЭЭЗАЙЛУУЛ. ДӨНГӨЖ ҮҮСЧ БӨЙГАА ХҮН НЬ ЭХЭЭС ТӨРӨХДӨӨ ТЭМБҮҮТЭЙ.
ОЙЛГОСОНГҮЙ,ЭНЭ ГАНАА Г ТӨРӨХИЙН ТЭМБҮҮТЭЙ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ
Ard tumniig ul oishooson bair suurinaas dugnelt hiij baigaa baidal n Ganhuyag guian aldaa yum. Tegeheer ene hunii tsag ye ongorchee gesen ug ee.
Zuv l bichsen bna.
Ханатай л гэж бодож бна
Ганаа ах юм бичихгүй арай л удсан байхаа. Таны нийтлэл, нарийн судалгаатай дүгнэлттэй бичвэрүүдийг унших сонирхолтой байдаг шүү.
За Баттулга зуу татуулчихаж Түүнийг бурхан гэх нь холгүй байна
Үнэн л гэвэл энэ л юм..бидэнд олдож буй бараг л цор ганц шанс юмдаа...
Namuudiig taraah, Mi, Hurelsukh 2-iig hoeylang ogtsruulj, orond ni Ouyn-erdene nariin zaluuchuudiig tavih, Erunhiilegch daruihan huuliin baiguullagiin udirdlagiig solih zereg ajliig shuurhai hiih heregtei bn.
ganhuyag guai hurtel uruuiguu hudalddag geheer yund ch itgeh arga alga. uul ni sn hun yumsan ... bodvol neg nutgiin ''daldaga'' dashdorj avgaigainhaa neriig shinechlegch dotor oruulah gej ene hunii tolgoig erguulsen bololtoi
Унэндээ тийм гэхдээ далд эзэдуудийг тов тодорхой гаргаж бичсэнд талархаж байна. Ялангуяа Багабандит, Яамжорж, Лундэнжааз, Мабаяр, Сууболтрог нар хамгийг бужигнуулж байгаа.
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад засгийн эрхэнд гарав. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт"-ыг үзэн ядах зохиомол хэрэг, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
Монгол орныг нийгэм, эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН, МАН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН, МАН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист намууд юм.
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
Марксизмын үзэл санааг гуйвалтгүй баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Америк Ардчилалын үзэл санаанд гүнзгий хордсон Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампууралд орж өрийн тулам болов.
1990 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмад Бат-Үүл мэтийн сагсуу залуучууд Америкийн захиалгаар монголчуудаар, монгол төрөөр тоглоод хаясан. Одоо 2018 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ, танхай балмад Хүрэлсүх мэтийн сагсуу залуучууд Америкийн захиалгаар монголчуудаар, монгол төрөөр тоглож байна. Болгоомжлогтун!!!
Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Амарсайхан мэтийн танхай балмад залуучууд яг 1990 он шиг төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна. Болгоомжлогтун!!!
ЭЛ ЭТГЭЭДҮҮД ХЯТАДЫН УЛААН ХАМГААЛАГЧДЫГ САНАГДУУЛААД БАЙГАА ЮМ ДАА .
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, өрөөрөө дэлхийд гайхагдав.
Одоо Монголын ухаалаг, эр зоригтой удирдагчид Монголын 3 сая ард түмнийхээ төлөө Америкийн захиалгаар ажилладаг Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын бөөрийг нь шууд суга татаж хаях хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ.
Аль хэдийн алдсан шүү дээ.Дефакто монгол өнөөдөр Хятадын нүүрс, зэс, мах нийлүүлэх бааз.Та бид үүнийг мэдэхгүй болоод тусгаар тогтнол гэж ярьж байна. Хулгайч нар сайн мэдэж байгаа тул аль эртнээс хувиа боджээ. Харин таны сагсуу гээд байгаа залуучууд үүнтэй эвлэрэхгүй гэж тэмцэж байгаа юм.Тиймээс би дэмжиж байна.
1990 онд оюунуудыг жагсаал, цугалаанд турхирч, шанд нь АН-аас ард түмний бүтээсэн асар өмч, хөрөнгийг өмч хувьчлал нэрээр луйвардсан хамгийн том, топ луйварчин бол БОЛД мөнөөс мөн.
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараа) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм. Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болно. Монгол улс хөгжинө.
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төрийн болон амины өмчийг дээдлэх, хувийн өмчийг устгах үзэл санааг марксизмын үзэл санаа гэнэ. Тэгвэл амины болон хувийн өмч нь ямар ялгаатай вэ? Өөрийхөө хөдөлмөрөөр өөрийнхөө бүх хэрэгцээг 100 хувь баталгаатай хангадаг өмчийг амины өмч гэнэ. Харин бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэнэ. Жишээлбэл, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал хонинууд нь амины өмч болно. Харин хонио бусдаар маллуулж бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлжвөл хонинууд нь хувийн өмч болж хувирна. Агуу их К.Маркс нь амины өмчийг бус, гагцхүү чухам ийм бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг хувийн өмчийг л устгахын чухлыг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм.
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.
XX зуунд "Босцгоо дарлагдсан ардууд, боолчуудын ертөнц босцгоо" гэсэн сүрт дуу дэлхий дахинд цуурайтаж байсан бол XXI зуунд энэ сүрт аялгуу монголын тал нутагт цуурайтах боллоо. Коммунизмын (эрх чөлөөний) хий үзэгдэл монголоор тэнэж явна.
Төрийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид төрийн төлөө, ард түмний төлөө ажилладаг, хувийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид хувийн эрх ашгийн төлөө ажилладаг гэсэн агуу их К.Марксын сургаал үнэн болохыг Монголын практик амьдрал XXI зуунд яруу тодоор баталж байна. Үндсэн хуулинд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, бололвсролын салбар 100 хувь төрийн өмчлөлд байна гэсэн заалт оруулаагүй цагт монгол улс хэзээ ч, хэзээ ч, хөгжихгүйгээр үл барам тусгаар тогтнолоо алдаж мэднэ!!!
Одоогийн АН, МАН бол бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг хувийн өмчийг магтан дуулсан Америкийн захиалгат намууд юм. Сэрэмжлэгтүн, болгоомжлогтун!!!
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксизмын үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчиллагсад булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж монголын ард түмний толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тохуурахсаар явна.
Марксизмын үзэл санааг тууштай баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхуулж байна. Америк ардчиллын үзэл санааг тууштай баримтласан Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахууны бүрэн дампууралд орж, өрийн тулам болов.
Энэ нийтлэлийн төгсгөлд байгаа дүгнэлтийг их анхаарч уншаарай, хүмүүс ээ!
Tegeed tsever tungalag yos surthuun hariutslagatai uls turiin sistemtei boloh bolomj alga uuu.
ЭНЭ ХҮН МӨНГӨ ХААНААС ОЛДОГ БОЛ ЭНЭ ИХ СОНИРХОЛ ТАТДАГ
Өнгөц харвал Ганаа гуайн таамаг зөв. Ерөнхий утгаар нь харвал монголын нэртнй зүстэй болгоныг худалч хулгайч авилгалч болгодог нэг хар хүч бий. Тэр нь монголыг хууль сахиулах байгууллагыг ажиллуулахгүй байна. Нямдорж түүнийг нь насаараа толгойллоо. Ер нь бол Нямдоржоос болж монголын төр монгол тэр аяаараа хулгайн үүр болсон. Нямдорж зөвхөн рекет маягтай хэрэгтэй үед зэвсэг байдлаар хэргэлэх хэдэн баримт нотолгоотой хэрэг дарчихаад нүүрээ нуусан муур шиг хэдэн ойворгон залуусыг шордчихоод л ард нь суугаад байгаа юм. Монголд 2 дахь Цэдэнбал орос хужаа 2 т юу юунаас их хэрэгтэй байгаа. Харийханд монголчуудыг дөрвөдүүд л сөгдүүлж чадна.
Нямдорж гэдэг хүн нэг л биш ээ.
Өнгөц харвал Ганаа гуайн таамаг зөв. Ерөнхий утгаар нь харвал монголын нэртнй зүстэй болгоныг худалч хулгайч авилгалч болгодог нэг хар хүч бий. Тэр нь монголыг хууль сахиулах байгууллагыг ажиллуулахгүй байна. Нямдорж түүнийг нь насаараа толгойллоо. Ер нь бол Нямдоржоос болж монголын төр монгол тэр аяаараа хулгайн үүр болсон. Нямдорж зөвхөн рекет маягтай хэрэгтэй үед зэвсэг байдлаар хэргэлэх хэдэн баримт нотолгоотой хэрэг дарчихаад нүүрээ нуусан муур шиг хэдэн ойворгон залуусыг шордчихоод л ард нь суугаад байгаа юм. Монголд 2 дахь Цэдэнбал орос хужаа 2 т юу юунаас их хэрэгтэй байгаа. Харийханд монголчуудыг дөрвөдүүд л сөгдүүлж чадна.
Муу хужаа зайл
Ta dendvv Uud n tataj bichix yma lyibarchdig,Zunguuru 28 jil bolson zungur togtoltsoo shvv de,kremliin daramtnas garch namaig xen xarj noxoig xen saaxab galzyyrch bna
Tand amjilt husie
Цаад учирыг нь мэддэг ухаантай хүн болох гэж бантанг нь хутгажээ. Өөрийгөө хөшишний цаадахыг шууд харан анализ хийдэг гээд ойлгочихоороо энэ Налайхын хужаа мөн дөвчигнөх юмаа.
Цаад учирыг нь мэддэг ухаантай хүн болох гэж бантанг нь хутгажээ. Өөрийгөө хөшишний цаадахыг шууд харан анализ хийдэг гээд ойлгочихоороо энэ Налайхын хужаа мөн дөвчигнөх юмаа.
Цаад учирыг нь мэддэг ухаантай хүн болох гэж бантанг нь хутгажээ. Өөрийгөө хөшишний цаадахыг шууд харан анализ хийдэг гээд ойлгочихоороо энэ Налайхын хужаа мөн дөвчигнөх юмаа.
Цаад учирыг нь мэддэг ухаантай хүн болох гэж бантанг нь хутгажээ. Өөрийгөө хөшишний цаадахыг шууд харан анализ хийдэг гээд ойлгочихоороо энэ Налайхын хужаа мөн дөвчигнөх юмаа.
Цаад учирыг нь мэддэг ухаантай хүн болох гэж бантанг нь хутгажээ. Өөрийгөө хөшишний цаадахыг шууд харан анализ хийдэг гээд ойлгочихоороо энэ Налайхын хужаа мөн дөвчигнөх юмаа.
mie ovogt shine manan uuschih bii geed aisandaa shees aldaad baina lee odoo namuudguigeer undsen huulitai uls oron bolbol yasiin be
Yag unendee end uls turchdiin erh medliin tsemtsel yavagdaj b.gaa gej bodoj b.san.Sudlaach hun mash saihan tailbarlaj hellee.Neg garaanaas gedeg ni yag ene nuhtsuld l hereglej boloh garts gej uzej b.na.Harin erh medeltei baisan huuchin uls turch, bolon namuudiig bitgii songoo ch ee gej helmeer b.na.Bid hedii boltol tarhia ugaalgaad zombi shig yavah yum be.Songoh erh chuluuguu zuv edleh ee gej urialmaar b.na.
Yag unendee end uls turchdiin erh medliin tsemtsel yavagdaj b.gaa gej bodoj b.san.Sudlaach hun mash saihan tailbarlaj hellee.Neg garaanaas gedeg ni yag ene nuhtsuld l hereglej boloh garts gej uzej b.na.Harin erh medeltei baisan huuchin uls turch, bolon namuudiig bitgii songoo ch ee gej helmeer b.na.Bid hedii boltol tarhia ugaalgaad zombi shig yavah yum be.Songoh erh chuluuguu zuv edleh ee gej urialmaar b.na.
Zaluusaa demjie
''Монголын олон нийтийн 80-аас дээш хувь нь УИХ тарахыг дэмжиж байгаа'' -гэж хаанаас гаргаад ирвээ? битгий тараасай гэж бараг бодож бга хүн олон бга бх. тараад тэгээд юу өөрчлөгдөх үү
Ганаа ахыг мундаг байх. Гэхдээ миний мэдж байгаа ганц нэг зүйл дээр лав худлаа л тууж байна. Миний л хувьд шүү. Бусад ихэнхийг нь мэдэхгүй болохоор дүгнэж хэлэх юм алга.
Судлаач үнэн байдлыг нүдэнд харагдтал бичжээ. Төрийн эрхэнд МАН АН ын аль нь гарсанч байдал өөрчилөгдөхгүй хэвээр байдаг нь МАНАН бүлэглэлтэй шууд холбоотой Өөрөөр хэлбэл МАН АН хоёр хоёр өөр нам нэртэй боловч МАНАН гэсэн нэг л эрх ашигт нэгдсэн байгаа.
Манай орныг МСS, МАК, Банк санхүүгийн нэгдлүүд удирдаж байна. МАНАН биш дээрх ХХК-нуудыг ХК болгохгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй дээ. Та юу гэж бодож байна. Д. Ганхуяг ахаа
Тэгээд одоо яах вэ.Энэ 2 намын луйварчидыг бүгдийг хуугаар нь цэвэрлэх юмсан.Ганц зөв бодолтой зоригтой хүн хэрэгтэй бна.
Ганц хүн ад үзэгдэнэ,алуулна,хэвлэлээр юу ч биш болгоод хаядаг юм.Ард түмэн "ганц хүн" гэж хэн нэгэнд найдаж хүлээлгүй бүгд эсэргүйцээд түрхэрээд босох хэрэгтэй.Ард түмэн дэмжиж байвал тэдний дундаас гарч ирсэн лидер маш итгэлтэйгээр зоригтой арга хэмжэ авч чадна. Тиймээс эхлээд ард түмэн юу хүсэж буйгаа тодорхой болгож, эрс шийдэмгий тэмцэх хэрэгтэй. Хэн нэгэнд найдсан хүлээсэн, горьдсон байдалтай байгаад байвал боол болж дуусна.
МАХН-ын оролцоо энд ямарч хэрэггүй,цэвэр,ОНБ,ТББ-га шудрага,эх оронч залуус хийх хэрэгтэй,намуудыг тараах хэрэгтэй,цоо шинээр цоо эрүүлээр бүрдэх хэрэгтэй.
МАХН-ын оролцоо энд ямарч хэрэггүй,цэвэр,ОНБ,ТББ-га шудрага,эх оронч залуус хийх хэрэгтэй,намуудыг тараах хэрэгтэй,цоо шинээр цоо эрүүлээр бүрдэх хэрэгтэй.
МАХН-ын оролцоо энд ямарч хэрэггүй,цэвэр,ОНБ,ТББ-га шудрага,эх оронч залуус хийх хэрэгтэй,намуудыг тараах хэрэгтэй,цоо шинээр цоо эрүүлээр бүрдэх хэрэгтэй.
МАХН-ын оролцоо энд ямарч хэрэггүй,цэвэр,ОНБ,ТББ-га шудрага,эх оронч залуус хийх хэрэгтэй,намуудыг тараах хэрэгтэй,цоо шинээр цоо эрүүлээр бүрдэх хэрэгтэй.
МАХН-ын оролцоо энд ямарч хэрэггүй,цэвэр,ОНБ,ТББ-га шудрага,эх оронч залуус хийх хэрэгтэй,намуудыг тараах хэрэгтэй,цоо шинээр цоо эрүүлээр бүрдэх хэрэгтэй.
МАХН-ын оролцоо энд ямарч хэрэггүй,цэвэр,ОНБ,ТББ-га шудрага,эх оронч залуус хийх хэрэгтэй,намуудыг тараах хэрэгтэй,цоо шинээр цоо эрүүлээр бүрдэх хэрэгтэй.
МАХН-ын оролцоо энд ямарч хэрэггүй,цэвэр,ОНБ,ТББ-га шудрага,эх оронч залуус хийх хэрэгтэй,намуудыг тараах хэрэгтэй,цоо шинээр цоо эрүүлээр бүрдэх хэрэгтэй.
МАХН-ын оролцоо энд ямарч хэрэггүй,цэвэр,ОНБ,ТББ-га шудрага,эх оронч залуус хийх хэрэгтэй,намуудыг тараах хэрэгтэй,цоо шинээр цоо эрүүлээр бүрдэх хэрэгтэй.
namuudiig taraaval hen hen shine nam baiguulj hen oroh ni ih sonin bna daa
Адил гараанаас эхлэх тэгш боломжийг бий болгох нь зүйтэй. Гэхдээ одоогийн хөрсийг нь сайн арчиж хусах шаардлагатай. Сүүлд УИХ сууж байсан нөхдийг бүгдийг нь арчих естой шүү.
Энэ бичээч Уянгыг магтан дуулаад байсан одоо Уянгаар дамжуулж Женко магтан уйлан дуулаад байх юмаа хүмүүсийг тэнэг гэж боддог юм байх даа иймэрхүү дүгнэлт хэрэггүй битгий хар массын тархи угаагаад бай
Энэ бичээч Уянгыг магтан дуулаад байсан одоо Уянгаар дамжуулж Женко магтан уйлан дуулаад байх юмаа хүмүүсийг тэнэг гэж боддог юм байх даа иймэрхүү дүгнэлт хэрэггүй битгий хар массын тархи угаагаад бай
Монголын нийгэм шударга бусын хонгил руу хальтиран ороход асар их үүрэг гүйцэтгэж яваа хүн та өөрөө мөнөөсөө мөн шүү. Яагаад гэвэл МАНАН бүлэглэл та зөгнөёнөөр л бий болсон Нострадамус Ганхуяг гуай.
odoo demjine ahiig
unem ziw olood helchihjee manangiin daraagiin darga hen be geedl baildaad baigaan ym baina
Монголын ард түмний, дийлэнхи олонхийн ЯЗГУУР ЭРХ АШИГ гэж дурьдахгүй л юм даа. Ийм тохиолдолд хэнбугайн ч бичсэн худал болно гэдгийг АРД НИЙТЭЭРЭЭ ойлгоосой. Ийм нам, жинхэнэ ард түний нам байгуулагдвал би өнөө шөнө ч хамаагүй нэгдмээр байна. Зөвхөн хувийн, бүлгийн, бүлэглэлийн, цөөн хэдэн хүмүүсийн ашиг сонирхлыг уриа болгосон, эсвэл гол "үзэл суртал" болгосон ийм намууд сөнтөтүгэй, Ийм л эрх ашгийн, АРД НИЙТИЙН ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨИ
Ийм л эрх ашгийн, АРД НИЙТИЙН ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ нам үгүйлэгдээд байна. Хууичн коммунист нам, МАХН ийм байх гэж оролдсон. Хувийн эрх ашиг хөөсөн хулгайчууд нь ардчилал гэж хөөрсөн тэнэг урвагч нарын замаар орсон. Ардчилагчид нь хэн бэ гэдгийг одоо л хүмүүс ухаарч эхэлж байна, Ухаараасай даа.
Ийм л эрх ашгийн, АРД НИЙТИЙН ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ нам үгүйлэгдээд байна. Хууичн коммунист нам, МАХН ийм байх гэж оролдсон. Хувийн эрх ашиг хөөсөн хулгайчууд нь ардчилал гэж хөөрсөн тэнэг урвагч нарын замаар орсон. Ардчилагчид нь хэн бэ гэдгийг одоо л хүмүүс ухаарч эхэлж байна, Ухаараасай даа.
Ene asuudliig odoo l neg irgeded joohon ch gesen uhaan oruulah baidlaar bichsend talarhaj bna.Uul n ali ertnees Aalznii tor gesen oguulleguud garaad baihad toriin huuli huchnii baiguullagiud anhaaraldaa avch ajillah baisan bolovch darga nariin gar hol bolson humuus n bainga tomilogddog baisan,busad n tsunhiig n barij dald or gesen gazar n dald orj hii gesniig n hiij amia hoohoiloh archaagui humuuseer nam bolood toriin buh shatand toroor heruulsen niigem bii bolson
Оноодор уусээд байгаа энэ нохцол байдлаас хурдан гарч болох 2зам байна.1-рт Улс торийн намуудын тухай хуулийг нэн даруй оорчлон батлуулахдаа -намуудыг хатуу гишуунчлэлгуй болгох .. 2-рт Одоо байгаа УИХурал нэн даруй тарцгаа. Уунээс оороор та нарт энэ Эх орондоо уйлдэх буян цаг ул олдно.Учир нь наана чинь бугшсан идээ бээр шахагдаад хагарах гэж байхад цугтаа гоожоод шаварт шидэгдчихэв дээ Таминээ
Оноодор уусээд байгаа энэ нохцол байдлаас хурдан гарч болох 2зам байна.1-рт Улс торийн намуудын тухай хуулийг нэн даруй оорчлон батлуулахдаа -намуудыг хатуу гишуунчлэлгуй болгох .. 2-рт Одоо байгаа УИХурал нэн даруй тарцгаа. Уунээс оороор та нарт энэ Эх орондоо уйлдэх буян цаг ул олдно.Учир нь наана чинь бугшсан идээ бээр шахагдаад хагарах гэж байхад цугтаа гоожоод шаварт шидэгдчихэв дээ Таминээ
Yahav baidag l dugnelt bn. Zasgiin gazriin huvi zaya odoo AN-iin gart orson. Naiz nohdiin holboond zasag udahgui unana, unen shuu!!