sonin.mn
Саяхан л гэрт нь очиж эхнэрийнх нь гарын амттай хоолыг зооглонгоо бие нь жаахан тэнхэрмэгц хамтдаа хэрхэн эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлэн үр дүнгээ үзэх тухай ярилцаж байсан АНД МИНЬ тэнгэртээ буцлаа. Хэлж ирдэггүй Хийсэж ирдэг өвчнийг яалтай билээ. Хэдийгээр сүүлийн 2 жил гаруй энд тэндгүй эмчилгээнд явж бие нь ядрангуй ч Ухаан нь сав саруул өнөө цагийн Монголд үүссэн нөхцөл байдалд уг язгуураар нь дүн шинжилгээ хийн Онош Гарц Гаргалгаатай ярилцан сууж байсан нь бодогдохоор даанч харамсмаар. Сүүлийн дөрвөн жил шахам хугацаанд Эх Орончдын Нэгдсэн Намын дарга Г.Ганбат Тэнгэр болооч бид гурав "ӨРГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ" Үндэсний хөдөлгөөн хамтран санаачлан байгуулж их зүйлийг амжуулжээ. Монголчууддаа Бид Яагаад Яаж ӨРӨНД ОРООД БАЙГААГ тайлбарлан ухуулж сурталчилж дэлгэрүүлсэн телевизийн нэвтрүүлэг, ярилцлагууд, Ард түмэндээ мэдээлсэн,Саарал ордны Манангийнхнийгуу шахаж шаардсан Хэвлэлийн хурлууд, Хас банкны гадаа зальдуулсан зээлдэгч нартай нь хамт жагсаал зохион байгуулсан, Офшорын болон авилгачдын эсрэг, бусад жагсаал цуглаануудад оролцох гэх мэтээр Өөрсдөөс хамаарах хийж чадах бүхэнд сэтгэлээсээ уйгагүй шантрахгүй зүтгэжээ бид. Эргээд бодохоор их зүйл амжуулжээ. Ямар ч байсан Ард түмэн Хэн яаж биднийг Өрөнд оруулж, мөлжиж байгааг ухаарцгаалаа. Мөн яаж гарах уу? гэсэн гаргалгаанд ч дөхөж ирлээ. Банк нэртэй Мөнгө хүүлэгчдээс Монголын Ард Түмэн Төр, засагтайгаа, хууль хяналтийнхантайгаа, шүүх нь хүртэл эмээж болгоомжилдог байсан Нийгмийн Буруу Сэтгэл Зүйг илааршуулж Ард Түмэн өөрсдийнхөө амьдрах жамын эрхийнхээ төлөө тэмцэх ёстойг, ялна гэдгийг нь ард түмэндээ мэдүүлж өглөө. Чөтгөр бурхнаа ялгаж салгаж танихаа больсон энэ харанхуй цагт Тэнгэр болооч Анд минь үнэхээр их уншиж судалдаг түүнийгээ олонтойгоо хуваалцдаг, гаднын хэрэгтэй сайн ном бүтээлийг орчуулуулж олонд түгээдэг, монголынхоо эх орончдыг тэтгэн ивээдэг зөв шударга Тэнгэрийн хүү байсан юм. Биечлэн сэтгэлээсээ оролцон эхлүүлсэн их үйл чинь удахгүй үр дүнд хүрч Монголын ард түмэн Өрнөөс гарч Өргүй болж, Монголын Төр урвагч, хулгайч, офшорчдоос цэвэрлэгдэн Монгол Улс Мандан бадранаа Анд минь. Тэнгэрийн орноосоо биднийгээ харан дэмжээрэй. 
Мөнх Тэнгэрийн Хүчин дор Мөнхөд орших Монгол мину. Үрс чинь хэнд ч хэзээ ч үл ялагдму
 
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү