sonin.mn
Монголын хөрөнгийн биржээс Хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 2011 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монос Хүнс компанийн хувьцааг арилжаалах тогтоол 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гарчээ.
Үүний дараа “Санхүүгийн Зохицуулах Хороо”-оос олон нийтэд нээлттэй компани болоход шаардагдах холбогдох зөвшөөрлийг олгосноор Монос Хүнс ХХК нь хөрөнгийн биржид IPO гаргаж Хувьцаат компани болох боломж бүрдэх юм.
“Эрүүл мэндийг дэмжсэн органик хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэх” эрхэм зорилго бүхий тус байгууллага анх гурван брэндийн 13 нэр төрлийн бүтээгдэхүүн, долоон ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 120 гаруй ажилтан зургаан брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
 
 
2018 оноос дотоодын үрэл, цай, эрүүл мэндийн бэлдмэлийн зах зээлд тэргүүлэгч, Япон, Хятад зэрэг орнуудад бүтээгдэхүүнээ экспортлогч компани болсон Монос Хүнс нь 2019 онд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартуудыг нэвтрүүлсэн, одоогийн хүчин чадлаас 19 дахин илүү хүчин чадал бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулж, өдөр тутмын шингэн хүнсээр дамжуулан ард иргэдийнхээ эрүүл мэндийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.