sonin.mn
Хуучин он улиран одож шинэ бухний эхлэл шинэ оноо угтах гэж байна. Ардчилсан намын хувьд улиран одож буй 2018 он шинэчлэлээр амьсгалсан 365 хоног байлаа. Бид нийслэл, бүсийн чуулгануулаа амжилттай хийгээд зогсохгүй Монгол Улсынхаа 21 аймаг, есөн дүүрэг 330 сум 1500 хорооныхоо иргэдэд хүрч "Монголоо сонсъё", "Хөгжил шинэчлэл” үндэсний II аянаа амжилттай зохион байгууллаа.
Гадаад харилцаагаа өргөжүүлж Ази, Еврол Америк тивийн Ардчиллын төлөөх намуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж гишүүдээ чадавхижуулах ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Түүнчлэн бодлогын нам болох зорилтынхоо хүрээнд Ардчилсан намын IX Их хурлаар намынхаа Үзэл баримтлалын онолыг эцэслэн баталж, Баруун төвийн үзэл баримтталаа зарлан тунхаглалаа.
Бид чөлөөт зах зээлийн эдийн засагт тулгуурлан улс орноо хөгжүүлж, эдийн засгаа олон талт болгох зорилгоо ийнхүү эргэшгүйгээр толорхойллоо.
 
Монгол Улсын нийт иргэд, Ардчилсан намыг дэмждэг, Ардчиллын үйл хэрэгт өнөөдрийг хүртэл үнэнч байгаа та бүхнийхээ итгэлийг Ардчилсан нам хэзээ
ч хөсөрдүүлэхгүй.
 
Бид хийж бүтээж чадлаг, шинэ шинэлэг ололт бүхнийг улс төр, нийгэмд түгээж чаддаг гэдгээ олон удаа нотлон харуулсан билээ.
Цаашдаа Монголынхоо нийт ард түмэнтэйгээ хамт нийгэмд шударга ёсыг тогтоож, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө Ардчилсан нам зогсолтгүй
ажиллах болно. Шинэчлэгдэх болно.
 
СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ
УИХ-ЫН ГИШҮҮН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА