Монголчууд бидний бие биедээ атаархаж, бие биенээ муулж байдаг муу араншингийн үндэс нь УРАЛДААН бас ѲРСѲЛДѲѲН гэж надад бодогддог юм. Монголчууд бид хар багаасаа л уралдаж, ѳрсѳлдѳж ѳссѳн. Хэрвээ айлын хүүхдээс ямар нэгэн байдлаар дутуу байх аваас “турсгаа хуулуулах” хэмжээний шийтгэл эс бѳгѳѳс уруулаа тас зууж, нулимсаа залгилах хэмжээний “шоололт” амсана. Аав ээж минь биднийг загнахдаа “Чи тэдний хүүхдийг хар, тэгээд ѳѳрийгѳѳ хар” гэж жишээлнэ. Заавал түүнтэй адилхан байх ёстой болоод ирэхээрээ гэмгүй түүнд хорсож занана, эс бол түүнээс ямар нэгэн муу тал олох гэж анана. Түүнээс ѳѳрийгѳѳ “дор” гэж бодохоороо ямар нэгэн ѳѳ олж харах хүсэл минь түүнд дургүйцлээ илэрхийлэх шалтаг нь болдог аж. Хэн нэгэнд атаархах атаархал нь түүнээс ямар нэгэн ѳѳ олж бусдад муучлан бах таваа хангах адбиш хүсэл болдог аж. Надтай адил хүүхдүүд олон болохоор хамтдаа хов ярьж хэн нэгнийг муулан, түүнээсээ сэтгэлийн их таашаал тайвшрал авах хэмжээнд хүрч түгэх аж.
Сургуульд ороод дүнгээр ѳрсѳлдѳцгѳѳнѳ, багшийн тааллаар уралдацгаана. Багшийн үгэнд ордоггүй сахилгагүй зѳрүүд сурагчид мѳн чанартаа энэ утга учиргүй уралдаан ѳрсѳлдѳѳнийг эсэrгүүцсэн үйлдэл байх нь олонтаа. Ажилд ороод байгууллагаараа уралдацгаана. Жил улирлын эцэст заавал шалгаруулалтанд орж шагнал, шүүмжлэл авна. Жилийн жилд улс орон даяараа уралдацгаана. Улсын Тѳр баяр ёслол болгоноор шилдгүүдийг шагнаж одон медаль, цол тэмдгүүдийг гардуулна. Баярлаж хѳѳрсѳн сэтгэлийн хажуугаар “Яагаад үүнийг шагнаж байгаа юм бэ?” Үүний оронд түүнийг шагнах ёстой байсан юм” гэж харьцуулсан эгдүүцэл тасрахгүй. “Мѳнгѳний гарзгүй” одон тэмдгүүдийг тараахдаа манай Тѳр даанч дуртай. Яг үнэндээ хэн нь хэнээсээ юугаараа илүү гэдгийг хэн яаж нотлоод байгаа нь нэг л ойлгомжгүй. Эцэстээ ямар нэгэн ѳргѳмжлѳл мѳнгѳѳр үнэлэн олгодог ТББ ууд, санхүүгийн үнэлгээ дагалдахгүй болохоор стандартгүйгээр шaгнал тараадаг Tѳр, “жинтүүн дээрээ хадах юмгүй” хэмээн гомдоллосон аав ээжийнхээ хүслийг биелүүлдэг овсгоотой хүүхдүүдийн үйлдлээр бид ѳѳр хоорондоо атаархан жѳтѳѳрхѳцгѳѳж , түүнийг дагалдсан хов жив ч тасрахгүй.
Бид нэг зүйлийг ухаарч ойлгохгүй байнаа, монголчууд аа! Бид ѳѳрсдийн хүүхдүүдээ хэнтэй ч харьцуулан уралдуулалгүйгээр ѳѳрсдийн хэмжээнд нь зѳв бие хүн болгон тѳлѳвшүүлж, ѳѳрсдѳѳ ч бусадтай уралдалгүйгээр ѳѳрийн чадал боломжоороо сайхан ажиллаж амьдарцгааж сурах хэрэгтэй байна. Чиний мѳн чанар нь чиний үнэт зүйл болохоор заавал бусадтай адилхан байх, эсвэл бусдад заавал таалагдах албагүй. Чиний дурласан бүсгүй чамд л таалагддаг болохоос бусдад заавал таалагдах албагүй. Чиний олж буй мѳнгѳ чиний хэрэгцээг хангаж байх нь чухал болохоос бусдын хэрэгцээг хангах шаардлагагүй. Чиний ѳмссѳн хувцас чиний биед эвтэйхэн байх нь чухал болохоос бусдад шоолуулах шалтаг болох учиргүй. Чи хийж байгаа ажилдаа ѳѳрѳѳ дуртай байх нь чухал болохоос бусад хэн нэгэн чиний ажилд дуртай дургүй байх нь огт хамаагүй. Энэ бүхнийг нэгтгээд харах аваас, чиний амьдрал чиний л амьдрал болохоор бусдад тэгтлээ хамааралгүй. Чиний ѳмнѳѳс хэн ч шийдвэр гаргаж, чиний ѳмнѳѳс хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Яг үнэндээ байна шүү дээ. Чи энэ амьдралд хэнтэй ч уралдаж, хэнтэй ч ѳрсѳлдѳх хэрэггүй дээ. Ѳѳрийн авьяас, хуч боломжоо шавхан байж ѳрсѳлддѳг урлаг спортын болон бусад уралдаан тэмцээнүүд бол ѳѳр л дѳѳ. Эгэл жирийн амьдралд утга учир, сэтгэл ханамжийн баталгаа нь чиний ѳѳрийн боломжоороо ажиллаж амьдрах хэм хэмжээ юм шүү дээ. Чи ѳѳрийгѳѳ бусад хүмүүсээс огт ѳѳр гэдгээ мэдэрдэгтэй адил, бусад хүмүүсийг ч ѳѳрѳѳсѳѳ огт ѳѳр гэдгийг хүлээн зѳвшѳѳрѳх хэрэгтэй болж байна. Тэгээд яагаад та нар ямар нэгэн шалтгаанаар ѳѳр хоорондоо уралдаж ѳрсѳлдѳх ёстой гэж? Хэн түүнийг нь шүүж, шалгаруулах эрхтэй гэж? Хэрвээ та анзаараад ажих ахул, хэн нэгэнд атаархаж байгаа шалтгаан тань, хэн нэгний тухай муулан хов жив ярьж байгаа шалтгаан тань энэ утга учиргүй уралдаан, ѳрсѳлдѳѳний муу үр дүн мѳн. Биднийг бүтээгчид энэ ертѳнцѳд уралдуулах гэж бүтээгээгүй юм шүү дээ. Зүгээр л хүн болгон ѳѳрийн боломжоороо оршиг гэж бүтээсэн юм. Бид хэнтэй ч адилгүй бас давтагдашгүй болохоор ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах эрхтэй.
Би энэ амьдралд хэзээ ч хэнтэй ч уралдаж ѳрсѳлдѳж байгаагүй. Би ѳѳрийн сул хийгээд сайн талаа маш сайн мэддэг. Сул талаа дарж, сайн талаа хѳгжүүлэхийг хичээдэг. Сайн талаа хѳгжүүлээд аль болохоор хийж бүтээхийг хүсдэг нь амжилтад хүргэдэг байх. Сул тал маань намайг заримдаа эвгүй байдалд хүргэдэг хэдий ч би инээгээд л ѳнгѳрѳѳдѳг. Миний сул тал бусдад гэм хоргүй болохоор тэр шүү дээ. Бусадтай атаархан ѳрсѳлдѳх бус бусдын сайн чанараас суралцах нь ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх нэгэн ѳгѳгдѳл болно. Би зарим хүмүүст маш дургүй ханддаг боловч тэр хүний нэгэн сайн талыг олж мэдрэхдээ жаахан ч атугай баярладаг. Надад дургүй хүмүүс олон байгаа боловч хааяадаа ѳѳрт нь таалагдах юм бичихээр жаахан ч атугай тоодог байх. Тэгэхээр бид бүгдээрээ адил даа. Зүгээр л бие биентэйгээ уралдаж ѳрсѳлдѳлгүй байгаагаар нь хүлээж авч байгаагаар нь хайрлаж хүндлэх гэдэг сайхан шүү дээ. Сайн ч муу талтай ч чи ѳѳрийнхѳѳ хүссэнээр амьдрах эрхтэй хүн. Тѳсѳѳлѳѳд бодох ахул бусад хүмүүс ч яг л адилхан. Тийм болохоор бие биенээ хайрла гэж учирлаад байгаа юм шүү дээ. Хэнд атаархаж хорсохгүй бол, хэнийг ч муулж хов жив болгон ярихгүй болчихвол чиний амьдрал дэндүү амар амгалан болно доо.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
ядуу сэтгэхүйтэй харанхуй тархитай монголчууд атаархаж хорсож бухимдахаас өөр юу ч чаддаггүй.
Хүнийг муу хэлвэл тэр хүнийхээ үйлийн үрээс нь үмхэж байдаг..Жалханз хутагт айлдаж байсан.
Хүн байгалийн амьтан тул шалгаруулалт явагдаж байна. Хүн нийгмийн амьтан тул хуйвалдаан зохиож, хууль гээгчээр бусдыг захирч, захирагдаж амьдарна.
Өрсөлдөхгүй байж болох, гэвч эмс хүүхнүүд эрчүүдийг өрсөлдүүлэх арга заль зохион шүү дээ.
Битий худлаа хадуурч нэг тийшээ туйлшраад байцгаагаач!Атаархал хэдийгээр хуний муухай санааны нэг илрэл боловч энэ хорвоогийн урагшаа тэмуулэн хогжиж байдаг хучтэй ходолгууруудийн нэг!Атаархал,орсолдоон байхгуй бол нийгэм урагшаа тэмуулэн хогжихгуй гэдгийг Америкт амьдарч байгаа Галбадрах хэн болгоноос илуу сайн мэдэж байх естой!Дэлхийн хамгийн ондор хогжилтэй орнууд болох Америк баруун европын улсуудын хогжлийн гол ходолгуур бол харилцан бие биенээ ирэлж байдаг ОРСОЛДООН .Орсолдоонгуй нийгэм бол хогжин оорчлогддоггуй Намаг лугаа болдогнь цэцэрлэгийн хуухдуудч ойлгомтой!
Атаархал бол Хайр дурлалтай яг адил хуний сэтгэцийн хамгийн хучтэй ходолгуур!Хайралж дуралсан юмуу атаархаж хорсон узэн ядсан хумуус юууч хийж бутээх эсвэл эвдэж устгах хучин чадалыг илбэ мэт олж чаддаг
Өөрийгөө хөгжүүлсэн сэхээтнүүд нь гадагш гарч бусад орнуудыг хөгжүүлж цэцэглүүлээд өрсөж ууж идсэн хулгайч нар нь үлдэж баян тансаг амьдардаг болсон Монгол улс.Монголд өөрийгөө хөгжүүлсэн өндөр чадвартай улс ямар ч хэрэг байхгүй шүү..Байлаа ч амьдрал байхгүй..
МАН-ынхны барьдаг зарчим бол тархитай толгойтой улсыг шахаж хавчиж байгаад Монголоос хөөж зайлуулах.МАН-д Монгол улсын хөгжил хэрэггүй харин албан тушаал авлига хулгай хэрэгтэй.МАН-ын томилж байгаа хүмүүсийгг өөрсдийг нь хар..Дандаа болох бүтэхгүй тархи нь хоосон хулгайч нарыг зориуд тавьж Монгол улсыг хорлосоор ирсэн.
БУСДАД СААД БОЛОХГҮЙ ӨӨРИЙНХӨӨРӨӨ АМЬДРАХ САЙХАН.