Би ѳѳрийн хэрээрээ зѳндѳѳ сайн үйлс хийх гэж хичээдэг, гэхдээ олон сайн зүйлс хийж амжиж байгаа. Миний хийж байгаа сайн үйлсийг анзаарч байгаа олон хүмүүс надтай холбогддог л доо. Тэд ихэвчлэн "Галаа ахаа та мундаг юм аа, тантай би хамтарч ажилламаар байна" хэмээн санал тавих нь олонтаа. Мэдээж би зѳвшѳѳрнѳ, гэхдээ нэг болзолтойгоор. "Чи энэ санаан дээр ѳѳрийн чадах зүйлээ хийгээд үз дээ" гэнэ. Тэрээр учиргүй их зүйл амлаад л гарч одно, ихэвчлэн сураггүй болно. Хааяа нэг тааралдахаараа "Галаа ахаа би нѳгѳѳ ярьсан зүйлээ бодоод л яваад байгаа шүү дээ" гэнэ. Эсвэл "Миний зав болдоггүй ээ" хэмээн учирлана, түүнийхээр бол би их завтай хүн юм байхаа. Их зүйл хийхээр амалсан түүний бодоод яваа цаг хугацааг миний нас гүйцэхгүй болохоор би тэгсгээд л мартаж орхидог. Заавал сүлэлдэх албатай биш дээ.
Хэн нэгэнтэй ярилцлага хийсний дараа надтай их олон хүн холбогдоноо. "Их сайхан ярилцлага болжээ" хэмээн намайг магтаад, "Энэ хүнтэй холбож ѳг" гэх буюу эсвэл "түүнтэй холбогдох мэдээллүүдийг ѳгѳѳч" гэж хүснэ. Ямар зорилгоор түүнтэй холбогдох гэж байгааг мэдэхгүй ч түүнд "Би ярилцлага хийсэн хүмүүсийнхээ мэдээллийг бусдад дамжуулж болдоггүй юмаа, бид тэгж тохиролцсон" хэмээн учирлана. Утасны цаанаас "Хнн" хэмээн дуугарч, "Сүртэй юм" гэх эгдүүцэл надад мэдрэгддэг. Мэдээж цаашаа "Энэ муу ѳѳрийгѳѳ хэн бодчихсон юм" гэж хэн нэгэнд муучлах аялгыг би анзаардаг л даа. Хэрвээ бид хэн нэгний мэдээлэл болгоныг ямар ч шалтгаангүйгээр бусдад түгээгээд явбал юу гээч болохыг та тѳсѳѳл дѳѳ. "Түүгээр явсан гайг үүгээр дуудна" гэдэг л болно доо.
Миний бичлэг sonin.mn сайт дээр тавигдах болгонд нэг нѳхѳр анаж байгаад заавал сѳрѳг сэтгэгдэл бичнэ. Бичиж байгаа сэдэвтэй огт хамаагүйгээр "Галаа чи новш ш дээ" л гэнэ, эсвэл "Чи хэзээ ийм болчихов оо " гэнэ, нэг бол "Ривер Пласийн тэнд архи уугаад согтуу сууж байдаг ѳвгѳн чи битгий солиор" гэнэ, хааяадаа "Чи муу Америкт харлаж, чулууны ажил хийдэг биз дээ" гэнэ. Миний талаар сайн мэддэг тэр хүн лавтайяа 10 гаруй жил ингэж бичиж байгааг би гайхах хэрнээ түүний уйгагүй, тууштай хорон сэтгэлийг "үнэлдэг" юм. Би түүнийг оноож танихгүй боловч, түүнд одоог хүртэл гэм хийгээгүй боловч энэ олон жил надад ингэтлээ хорсон үзэн ядаж, түүнийгээ бусдад уриалан дуудаж байгаа үйлдлийг л ерѳѳсѳѳ ойлгодоггүй юм даа.
Ѳдий хүртэлх насандаа "Амьдрал их энгийн юм байна шүү дээ" гэж ухаарах атлаа, хүмүүс яагаад ийм богинохон бодолтой, ямар ѳчүүхэн сэтгэлгээтэй, яасан их хорон үйлдэлтэй байна вэ гэдэгт л харамсдаг юм. Дэндүү богинохон энэ амьдралд бид жижигхэн зүйлсээр бие биенээ мохоогоод байх ахул, яасан харамсалтай. Зүгээр л ирээд буцдаг энэ амьдралд эдийн шунал, мунхаг тачаал, ѳчүүхэн атаархлынхаа тѳлѳѳ тарчилж дуусна гэдэг юутай гунигтай. Үйлээ даллаж ирээд үйлээ үүрээд буцдаг энэ л тавиланд бусдад гай бололгүйгээр ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ амьдраад буцаж чадахгүй, ѳрѳѳл бусдыг тамлан тарчилгадаг зовлонг яалтай. Эгэл амьдралынхаа мѳчлѳгт бусдад тусалж чадвал чадаад , чадахгүй бол ѳѳрийнхѳѳрѳѳ амьдраад л буцахад тийм ч хэцүү биш. Чи хичнээн сайн хүн байгаад тэр бүхнийгээ авсандаа аваад одвол юутай харамсалтай. Жаахан ч атугай бусдад үлдээгээд буцвал юутай гайхамшигтай. Тэнгэр биднийг ѳршѳѳг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Unen shuu. Galaa. Amidral ug ni ih engiin sh dee.
Ривер пласе дээ уухаа больцымуу гэшш
yah gej hun muulj baidag nuhurve Ene hunii uhaan chadvarig guitseh chadal baihq bol zugeer duugui bai Muu uiliinhee uriig buu nem
Galaa ta bol odoo tsagiin mongoloos tursun hovorhon burhanii neg shuu. Ta uuruuruu ih sain baharhaj baigaarai. Ta bol mundag mundag.
нөгөө дуусдаггүй хорон нөхөр юмаа бичээчээ ха ха
Энгийн зүйлийг энгийнээр хийж энгийнээр бие биенээ хайрлаж энгийнээр зэрэгцэн.өмьдарч энгийнээр байсаар энгийнээр энэ хорвоогоос явж яагаад болдоггүй юм бол. Ирэхдээ бид энгийн л ирсэн, явахдаа ч бид хайрцаг сав нь өөр ч энгийн л ирсэн биетэйгээ энгийн л буцна шүү дээ. Амьддаа бие биеээ хайрлъя хүмүүсээ!
МАШ ЗӨВ БОДОЛТОЙ ХҮН БАЙНА.ЕР НЬ ХҮМҮҮСЭЭ БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЖ ЯВАХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ.ЭНЭ ӨЧҮҮХЭН ХУГАЦААНЫ АМЬДРАЛД НЭГНИЙГЭЭ ШУЛЖ,ЭСВЭЛ ЭДЭД ШУНАЖ ЯВАХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ.
МАШ ЗӨВ БОДОЛТОЙ ХҮН БАЙНА.ЕР НЬ ХҮМҮҮСЭЭ БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЖ ЯВАХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ.ЭНЭ ӨЧҮҮХЭН ХУГАЦААНЫ АМЬДРАЛД НЭГНИЙГЭЭ ШУЛЖ,ЭСВЭЛ ЭДЭД ШУНАЖ ЯВАХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ.
МАШ ЗӨВ БОДОЛТОЙ ХҮН БАЙНА.ЕР НЬ ХҮМҮҮСЭЭ БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЖ ЯВАХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ.ЭНЭ ӨЧҮҮХЭН ХУГАЦААНЫ АМЬДРАЛД НЭГНИЙГЭЭ ШУЛЖ,ЭСВЭЛ ЭДЭД ШУНАЖ ЯВАХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ.
ТЭНГЭР ТҮҮНИЙГ НИРГЭЭСЭЙ БИЛЭЭ! ,ГАЛАА АХ ХЭЗЭЭД БАМБАР МЭТ галтай хүн! , Атаархсан БЯЦХАН ЗҮРХ аятайхан байгаарай!,
tanii niitleliig ich unschich durtai, tand amjilt chuseei
BI USA yavahaaraa ochij uulziya yaj holbogdoh ve tantai?
We are Mongolian liаrs! There is no other way when respectable Mongolian lamas act themselves as Saints and feed on THE LIE!
Бусдад гай болохгүйгээр амьдрах гэдэг маш том соёл. Бусдад туслаж, дэм болох бол том гавъяа. Гавъяа байгуулж чадахгүй бол соёлтой л зам мөрөө хөөх нь диваажинд очих хангалттай тийз байх шүү. Амжилт хүсье!
Бусдад гай болохгүйгээр амьдрах гэдэг маш том соёл. Бусдад туслаж, дэм болох бол том гавъяа. Гавъяа байгуулж чадахгүй бол соёлтой л зам мөрөө хөөх нь диваажинд очих хангалттай тийз байх шүү. Амжилт хүсье!
Ирээд буцдаг энэ амьдралд эдийн шунал, мунхаг тачаал, ѳчүүхэн атаархлынхаа тѳлѳѳ тарчилж дуусна гэдэг юутай гунигтай. Их үнэн гэж бодож байна.
Тууштай бай л даа. Монголын улс төрд нилээн эвгүй хүмүүсийг дэмжиж нэг талыг барьдаг нь ажиглагддаг. Бас буруу ташаа мэдээллийг үндэслэж дүгнэлт хийдэг нь анзаарагддаг. Энэ нь яасан ч сайн үйл биш бөгөөд заримдаа бүр хортой, муу уршигтай шүү дээ. Тийм учраас өөрийг чинь ноен нуруутай гэж хэлэх хэцүү байна. Өөрт чинь хувьд чинь таалагдах эсэхээс хамаарахгүй юманд бодитой, шудрага хандаж эхэлвэл өөрөө хүсээд байгаа дүрдээ ойртох бөлгөө.
Тиймээ. Би атаа жөтөө зантай хүмүүст дуртай биш ч тэр хүний хувьд өөрт нь кайптай л юм бол тэгээд л атаач загинаад явж байг гэж бодоод авч тоодоггүй. Тиймээ. Тэнгийн ачаа даахгүй мөртлөө тэнгэр газрын завсар багтахгүй их нүгэлтэнгүүдэд би дургүй ч түүгээрээ тэжээгддэг эс эдийн бодоод би тоодоггүй
Хүн харахад хэнд ч хал балгүй мэт боловч дотроо багадаа авсан эсвэл байнга өдөр болгон авч байдаг сэтгэцийн трамтай тэрийгээ ком утасны араас хар зүхэл хосол хараалаар тэчяадан бөмбөгдөж байж кайф авдаг хүнэнцэрүүд их болсон цаг. хөөрхийсд бас дур тавих боломжийг нь олгож байгаа нь буян юмдаа
nadad ene hund baidag muu tal bii yu gej harj amidrah zuv
Tiimee , ene bol tuiliin unen
Tanii heleed bgaa humuusjin tsaanaasaal tegej torson jotgoriin sunstei humuus .Hun er n 2 ynz tordog jm bn gej bi bodson 1 n burhanii sunstei 2 t n jotgoriin sunstei .Odoo tm humuusees hol jawaa ted hezeej hunii sunsiig olj jadahgui.Bi bs humuusiig gaihdag blaa odoo harin medej awsan.
Tanii heleed bgaa humuusjin tsaanaasaal tegej torson jotgoriin sunstei humuus .Hun er n 2 ynz tordog jm bn gej bi bodson 1 n burhanii sunstei 2 t n jotgoriin sunstei .Odoo tm humuusees hol jawaa ted hezeej hunii sunsiig olj jadahgui.Bi bs humuusiig gaihdag blaa odoo harin medej awsan.
Tanii heleed bgaa humuusjin tsaanaasaal tegej torson jotgoriin sunstei humuus .Hun er n 2 ynz tordog jm bn gej bi bodson 1 n burhanii sunstei 2 t n jotgoriin sunstei .Odoo tm humuusees hol jawaa ted hezeej hunii sunsiig olj jadahgui.Bi bs humuusiig gaihdag blaa odoo harin medej awsan.
szine onii mend. bi ooriin tani niitleliig unszix durtai bdg.ix zob oilgomjtoi .sain saixniig xusie.
Үнэн , үнэн!
Галаа даруу төлөв бай. Сүүлийн үед хуучин шигээ биш пээдгэр болсон байна лээ. Баабар шиг байна л даа. Битгий сэтгэгдэл унш.
Яг үнэн
Tani eniig unshaad setgel mini neg dogsolj neg heseg gundlaa ahaa.Nadad yagl iim yum tohioldood bna ah mini bi hamaatan sadan naiz nuhudduu gashuun zowlongoo helj taitgarmaargvi bna tantai taniltsaj tanid helehiig hvscn bna herew ta Chicagod irwel hvndetgen vzej cnini setgeleesee settgeliig mini sergerj uguh yram zorig hairalwal yutai ih bayrlnam ahaa