УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар татаж, О.Батнасан, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр нарын үйлдэл гэмт хэргийн шинж агуулж буй эсэх асуудалд хяналт тавих “боломжгүй” гэдгээ Үндсэн хуулийн Цэцээс мэдэгдсэн. Үндсэн хуулийн Цэцээс ийм тайлбар хийх хэмжээнд ажиллахад нь нэр бүхий гурван иргэний шахалт шаардлага нөлөөлсөн юм. Тодруулбал, Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар нь Үндсэн хуулийн Цэцэд хандсанаар ЖДҮ-чин гишүүдийг шалгах ажиллагаа ямар шатанд явж байгаа, тэдэнтэй ямар хариуцлага тооцож болох вэ гэдэг хуулийн гаргалгааг иргэдэд багатугай өгсөн нь энэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцээс “Урьдчилсан шалгалтын явцад УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэр дурдсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэх лавлагааг Улсын Ерөнхий прокурорын газраас авч судалж үзлээ. Ингэхэд УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар татсан, О.Батнасан, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Я.Содбаатар, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал нарын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах ажиллагаа дуусаагүй. Харин мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг дурьдсан. Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлд холбогдох хэрэг, маргаан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагад хянагдаж байгаа тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх нийтлэг зарчимд нийцүүлэн Цэц тухайн асуудлыг хянан шаардлагагүй болно. Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны дэгийн 3.4 дэх заалтад тусгасан байдаг. Иймд УИХ-ын нэр дурдсан гишүүдэд холбогдуулан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байх тул мэдээллийг буцааж байна” хэмээн өгүүлжээ.
Эндээс үзвэл, Үндсэн хуулийн цэцээс ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг хянаж үзэхгүй нь тодорхой болж таарах. Нөгөөтэйгүүр, 2002 оны Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйл ангид “Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах” гээд ЖДҮ-тэй холбогдсон гишүүдтэй хариуцлага тооцох боломжийг олгосон заалт байв. Гэвч 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр уг заалтыг Эрүүгийн хуулиас хассан юм. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар гишүүнээр сонгогдсныхоо дараахан ЖДҮ-гаас зээл авахтай холбоотой түр журам гэгчийг Засгийн газраар батлуулсан байдаг. Үүний дараа нь Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйл заалтыг авч хаяснаараа зээл авах боломжийг өөрсдөдөө бий болгосон гэдгийг нэр бүхий хуульчид өнгөрсөн арванхоёрдугаар сард нотолгоо баримттайгаар мэдэгдсэн. Уг мэдэгдлээр бол Эрүүгийн хуулийн 22.2 дахь заалт өнөөдөр хэрэгжиж байсан бол ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүнтэй “албаны эрх нөлөөг урвуулан ашигласан” гэдэг зүйл ангиар хуулийн хариуцлага тооцох эрх бүрэн байсан гэж хэлж болно.
Дашрамд дурьдахад, хууль хяналтын байгууллагаас мэдэгдэж буйгаар ЖДҮ-тиэй холбогдсон гишүүдийн олонх нь дээрх зээлийг авахад нөлөөлөөгүй гэсэн мэдүүлэг өгснөөс гадна зээл авсан иргэд зээлээ зориулалтаар нь ашигласан гэх тайлбар өгсөн гэх мэдээлэл бий.
Ингээд 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиас эрх баригчдыг хамгаалж чадахгүй хэмээн “гологдсон” 22.2 дугаар дахь хэсгийн Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах гэсэн заалтыг бүрэн эхээр нь хүргэе.
1. Нийтийн албан хаагч өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө, эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл давуу байдал олгосны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Нийтийн албан хаагчид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн хариуд шууд, шууд бусаар давуу байдал олгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Нийтийн албан хаагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн хариуд шууд, шууд бусаар давуу байдал шаардсан, олж авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Нийтийн албан хаагч албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцсоны улмаас аж ахуйн нэгжийн төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5. Энэ зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл0
эхлээд АСЕМ чингэс самуурай бонд жастин капла гэр хорооллын дахин төлөвлөлтийн батүүлийн тендер завшилт зэргийг шийдээд цаашаа явнаа.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаалаар “...олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэл дээр зохион байгуулах...” тендерийн үнэлгээний хороо байгуулжээ. Энэхүү сургалт нь 640 сая төгрөгийн төсөвтэй. Түүний байгуулсан үнэлгээний хороо хууль журмыг уландаа гишгэлэн байж “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулаадахав. Анхнаасаа хуудуутай болсон тендер шалгаруулалтыг шалгуулахад Үнэлгээний хорооны болон Аэрогавигацийн хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат, “Гүрэн” дээд сургуулийн захирал Д.Дэмбэрэлдорж нар “Цахим” дээд сургуулийг оролцсон мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн “Гүрэн” дээд сургуулийг тендерт ялуулсан байна. Л.Бямбасүрэнгийн балагт луйвар үүгээр зогсохгүй. 2017 оны наймдугаар сарын 1-ний өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 596 сая төгрөг завшсан болохыг “Баян сагсай аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтээр тогтоожээ.
Л.Бямбасүрэн дарга ганц далайлтаар л 600 сая төгрөгийг хамсаатнуудын хамтаар цавчиж орхижээ. Түүнийг энэ албанд 2016 онд анх томилоход төрийн албаны сонгон шалгаруулалт ч падлийгүй байв. Ингээд бодохоор ардаа асаалттай танк, ажиллагаа сайтай крантай нэгэн байна гэж салбарынхан шивэр авир ярилцдаг. Эсвэл өнөөх “60 тэрбум”-ын сүлжээгээр зөөлөн суудалд мөнгөө төлөөд заларсан байх ч гэж ярьцгаадаг, гайхдаг гэсэн. Сургалт нэрээр 596 сая төгрөг завшсан энэ хэргийг прокурорын даалгавраар хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилон бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, эсэхийг хүртэл шалгаж байгаа ажээ. Энэ талаар ЦЕГ-ын дарга С.Баатаржав Хууль зүй, дотоод хэргийн сайдад илтгэсэн байдаг.
ИНЕГ-ын аж ахуйн хашаанд саяхан 17 машин тавилга буужээ. Эдийн засаг хямралтай, цаг хатуу энэ үед 17 машинаар тавилга зөөлгөж байхыг бодоход ИНЕГ-ын дарга удирдлагууд салбараа боддог уу, ямбаа нэмдэг үү гэдэг нь харагдана. Улсын төсөвт хэмнэлт хийх нэрээр хүүхдийн мөнгийг хүртэл УИХ-ын танхимд танаж байна, өнөөдөр. Гэтэл ИНЕГ-ын хашаанд хагас тэрбум төгрөгийн өртөгтэй тавилга бөөн бөөнөөрөө буусан учраас ажилтнууд ч мэл гайхаж хоцорчээ. Энэхүү тансаглалаа шинээр ашиглалтад орох нисэх буудал, ИНЕГ-ын хашаанд барьж буй шинэ конторын тавилга хэмээн бултуулж, чулуу хөөлгөж байгаа мэдээтэй. Иргэний нисэхийн салбарт аюулгүй байдлын тоног төхөөрөмж нэн чухал баймаар. Гэтэл төрөөгүй хүүхдэд төмөр өлгий зэхнэ гэгчээр дарга нарын тансаглалд зориулж 17 машин дүүрэн тавилга юуны учир, хэний шахаагаар ачуулж ирснээ ИНЕГ-ын удирдлагууд тайлбарлах өгөхийг олон нийт шаардах эрхтэй.
Өмнө нь Гадаад харилцааны хэлтсийн дарга байхдаа төрсөн дүүгээ төсвийн мөнгөөр гадаадад сургасан, Сөүл хотод сурдаг төрсөн ахынхаа хүүхдийн тэтгэлгийг 500 ам.доллар болгож 2.5 дахин нэмэгдүүлсэн гээд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн хуульгүй авирыг тоочвол хэтэрхий их цаг зарцуулна. Хүн зоддог, агсам тавьдаг хэлтсийн дарга нараа хаацайлдаг, мөрийтэй тоглодог гэх зэргээр “Иргэний нисэхийн хяналт”, “Нисэхийн мэргэшсэн ажилтнуудын холбоо” төрийн бус байгууллагынхан Л.Бямбасүрэн даргын үйлдлүүдийг баримтжуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаад байгаа юм байна. Салбарынхаа нэр хүндийг унагаж, төсвийн хөрөнгийг хувьдаа завшиж байгаа Л.Бямбасүрэнг албан тушаалаас нь огцруулахыг тэд хүсчээ. Л.Бямбасүрэн 2016 оны сонгуулийн дараа М.Энхболдын шууд дэмжлэгтэйгээр ИНЕГ-ын даргаар томилогдсон нэгэн гэгддэг.
Ulsiin Erunhii Prokuroriin gazraas Batzorigiig yallagchaar tataa yu Hishigjargalaa. Yallagdagch gedeg biz dee. Yallagch gedeg bol prokuror bizdee.
ДАРААГИЙН ЭЭЛЖИНД 280 САЯ АМДОЛЛАРЫГ ОВООЛСОН ШОРОО БОЛГОСОН, 2 ГӨЛӨГ ӨӨ ХИЛ ДАВУУЛАН ЗУГТААЛГАСАН, ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУЛГАЙН АРГААР ХУВЬДАА ЗАВШСАН, МАЙДАР ТАВХАЙ, САЙНШАНД АҮП, 17 ЧИНГЭЛЭГ СПИРТ, НОМУРАНГ, ЯПОН ӨВГӨНИЙГ ДАРАМТАЛЖ ОРОН БАЙР ДЭЭРЭМДЭЖ ТӨМӨР ЗАМЫГ САМРАЛЦСАН ЧАЦГА БОЛОН ЖОНКУУГ САЙН ШАЛГАХЫГ ХҮСЬЕ!
Цахим дээд сургууль аль 2009 онд татан буугдсан