"МАНАН дэглэмийн эсрэг бүх ард түмний жагсаал" өнөөдөр хоёр дахь удаагаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ удаагийн цуглаанд ирсэн залуусын тоо илүү олширсон харагдав. /2019.1.10 13:30 цаг/
АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ
-Бид эх орноо хэн нэгнээс худалдаж аваагүй. Бусдад худалдахгүй. Ахмадууд бидний хувьд ясаа тавих газартай, үр хүүхэд минь өлмийгөөрөө гишгэх бүрэн бүтэн газартай байгаасан гэж энэ жагсаалд зорьж ирлээ.
МОНГОЛ СУДЛААЧ Др., ПРОФ ЦОРОС ЦЭ.ЖОНОН:
-Монгол улс яаралтай зөв зам руугаа орох хэрэгтэй байна. Ядарсан ард түмэн энэ ялзарсан төрийн хөлд чирэгдэж байна. Залуучууд компьютерийн ардаас биш Монгол хүний ухаанаар биеэрээ ирж өөрсдийнхөө ирээдүйнхээ төлөө тэмцэх хэрэгтэй байна.
ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ
-Залуучууд бид нар яагаад энэ золигийн МАНАН дэглэмийг хүлцэнгүй тэвчих ёстой гэж? Өнөөдөр намайг хэн ч энд ир гэж хэлээгүй, гэхдээ би энд байх ёстой гэж ирсэн. Шударга бус энэ нийгмийг нүдээрээ харж байна, бие минь ч мэдэрч байна. Нийгмээ өөрчилмөөр байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭН
-Өнөөдөр бид тавин нас гарчихаад явж байна. 28 жил амьдрал сайхан болно гэж хүлээж итгэж ирлээ. Гадагшаа гарч амьдрах боломж байсан ч эх орноо хөгжинө гэж итгэсэн итгэл минь өнөөдөр хөсөрдөж тэсэрч байна.
АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭН
-Энэ ядуу тарчиг амьдрал хэрээс хэтэрлээ. Цалингаараа сайхан амьдарч үзмээр байна. Бухимдаж байна. УИХ-ын дарга бидний шаардлагыг хүлээн авч төрийн ажлыг гацаанаас гаргаж, одоо бодит амьдралаа өөд нь татмаар байна.
ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ
-Ёс зүйтэй ирээдүйд очихын тулд өнөөдрийн жагсаалд найзуудаараа хамт ирцгээсэн. Аливаа хөгжиж байгаа улсыг залуучуудын дуу хоолой сэрээдэг. Иргэнийхээ үүргийг биелүүлж эх орноо аврах тэмцэлд ирлээ. Залуус минь одоо бидний үе ойртож байна.
Сэтгэгдэл0
Ажиллаад л ядуураад байдаг нийгэм Орос Монголд л оршин тогтнодог! Гэтэл Ми овогтын задалдаг ганц дарс 10 сая байх юм.
өмссөн зүүснийг харвал тэгж ядуу хүн харагдахгүй л байна. тулга суусар хөмөрсөн нөхөр өлсөж үхэллээ гэхээр энэ одоо шунал уу
Оюутнууд цагийн ажил хийж байна.
Ажилгүй ажил хийдэггүй миеэ мэлгэр 40 жил улсадаа ажил хийж 55 насандаа ажлын хүнд нөхцөлөөр би тэтгэвэр тогтоолгож 380,0 тэтгэвэр авч байхад би энэ нөхөрөөс илүү баян чинээлэг байх ёстой бус уу.энэ нөхөр нэг ширхэг тоосго өрж,хадаас цохиж,монгол гэр яааж барихын мэдэхгүй ажилгүй,ажил хийж үзээгүй нөхөр биш гэж үү.энэ нөхөрийн хуули бусаар олсон хөрөнгийн хурааж ядуусын тэтгэвэр,тэтгэмжийг нэмж өг,
Энхболд,,Мөнхбат,Номтойбаяр, Содбилэг хэн хэн ч билээ нөгөө баячууд чинь Австралиас махаа захиалж,архи бол Grey goosе-с дээш ,машин 570 -с дээш, байр нь 3,4 тэрбумын хаус,эхнэр хүүхэд нь бидний ордог Зах дэлгүүрээр орохгүй ядуу Монголчуудтай зэрэгцээд алхвал хувцас нь хир болж,өмхий үнэртэнэ гэдэг,тэр бүү хэл Америкийн жижиг дэлгүүрээр орохоос ичдэг гэж байгаа ,хүүхдүүд нь Америк ,Англи сургуульд сурна,гадаадад эдлэн газар хаустай,өвөлдөө утаанаас зугтаагаад 2 дахь эх орон руугаа нисчихнэ.Далайн эрэгт тарвалзана. Энэ баячууд бидэнтэй гудманд,дэлгүүр хоршоонд таардаг билүү бараг үгүй. Хаа нэг таарвал бид ч тэнгэрийн амьтан харсан шиг гайхдаг биз дээ. Ийм тасарсан амьдралтай хүмүүс .Тэр их тансаглаад байгаа мөнгө нь биднээс хуйлгайлсан бидний үр хүүхдүүдийн мөнгө . Хүүхдийн 20.0 төг өгнө өгөхгүй гээд бөөн хэрүүл оруул болно ,тэдний аяга кофений үнэд ч хүрэхгүй мөнгө гэдгийг мэдсээр байж үр хүүхдүүдийг минь доромжилно. Эдэнд хэдий болтол дарлуулах вэ? Болсоон. Бүх хөрөнгий нь хураая.
Цалингаараа 30 жил "сайхан" амьдараа биз дээ?
Монголын ард түмэн мал болж дууссан байгаа юм аа. Хулгайч нар бидний тархийг барьчихсан бидний амьдралыг хүүхдийн 20000 төгрөгөөр л хэмждэг болчихоод байгаа. Өгөхөөр их баярлана.
Огцруулж зайлуулах бол Жанхуу Ухна Ми 3-г аль алиныг нь огцруулья. Ганц МИ-г зайлуулаад Жанхуу Монголын хаан болно гэж сэрүүн зүүдлээд байна уу? Оркуудын бөөс жанхууг баянхонгорын орк малууд, яармагийн дебилүүд, шоронгийн хадаасуудаас бүрдсэн босоо хөх ягааныхаас өөр дэмжих хүн байхгүй. Жанхуугийн асуудлыг нэн даруй УИХ-д импичмент үзүүлэх байдлаар оруулж ирээд огцруулах хэрэгтэй!!! Үхсэнээ хийгээд үлбэгэнээд айгаад байдаг юм бэ!!! Жанхууг огцруулах хангалттай олон үндэслэл гарч ирсэн, хуулийн маш олон зүйл заалтыг зөрчсөн явна!!! Тэгээд ч жанхуу бол Эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн сэжигтэн бөгөөд яллагдагч хэвээрээ байгаа шүү дээ!!!
122.201.24.49- өө чи Монголын хаан болж Oork биднийгээ аварч хайрлаач. Чи л хаан болохгүй бол Монгол баларлаа. Чи л аварч үз.
энэ хулгайч 37 тэрбумыг идсэн д.эрдэнэбат НД-ын хулгайч с.эрдэнийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал оруулаач.
энэ АН-ы хулгайч 37 тэрбумыг идсэн д.эрдэнэбат НД-ын хулгайч с.эрдэнийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал оруулаач.
Энхболд,,Мөнхбат,Номтойбаяр, Содбилэг nar aa ta nar Mongoliin ard tumnees hulgai hiij hanaagui yu? Hodood, hooloi 2 chini diilehgui dee. Tun ch udahgui olnii hel am gedeg yumiig hurtene dee. Eniig hen ch diildeggui yum.