Шинэ он гарлаа. Өрнийн хэмээх Оддын 12 сарын уламжлалт зурхайн ном тэвэр тэврээр худалдаанд иржээ. Америкийн сансрын нислэгийг удирдах төв -НАСА хоёр жилийн өмнө 2016 оны есдүгээр сард тэнгэрийн мандлын 12 орд дээр “Офиукус” нэртэй 13 дахь ордыг шинээр нэмж, улмаар уламжлалт бүх ордын эхлэх төгсөх өдрийг бүгдийг нь хөдөлгөж албан ёсоор зарласан. Үүнээс үүдээд зарим хүнд аль ордын зурхайн ном авбал зохистой вэ гэдэг эргэлзээ төрөхөд хүрчээ.
Уламжлалт өрнийн зурхайн 12 сарын болон НАСА-гийнхны зарласан одон орны шинжлэх ухаан дээр тулгуурласан 13 ордаг зэрэгцүүлж толилуулъя.Тэдний танилцуулсан шинэ “Офиукус” ордыг өрнийн зурлагад ашиглах болбол ХI.30-наасХII.18-ныхооронд төрөгсөд хамаарагдах болж байна.
Хонины орд  III.21 - IY.19                    Хонины орд  IY.19 - Y.14
Үхрийн  орд  IY.20 - Y.20                     Үхрийн  орд  Y.15 - YI.21
Ихрийн  орд  Y.21 - YI.21                    Ихрийн  орд  YI.22 - YII.20
Мэлхийн орд  YI.22 - YII.22                 Мэлхийн орд  YII.21 - YIII.10
Арслангийн  орд  YII.23 - YIII.22        Арслангийн  орд  YIII.11 - IX.16
Охины орд  YIII.23 - IX.22                   Охины орд  IX.17 - X.31
Жинлүүрийн орд  IX.23 - X.23            Жинлүүрийн орд  XI.1- XI.23
Хилэнцийн орд  X.24 - XI.21               Хилэнцийн орд   XI.24 - XI.29
                                                         Офиукусын орд  XI.30 - XII.18
Нумын орд  XI.21 - XII.21                  Нумын орд  XII.19 - I.20
Матрын орд  XII.22 - I.19                   Матрын орд  I.21 - II.16
Хумхын орд  I.20 - II.18                     Хумхын орд  II.17 - III.12
Загасны орд II.19 - III.20                   Загасны орд III.13 - IY.18
 
ӨРНИЙН ЗУРХАЙН12 ОРД, НАСА-ГИЙН 13 ОРД ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ ХОЁР ӨӨР ОЙЛГОЛТ
 
Гурван мянган жилийн тэртээ асторономын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан вавилончууд нэг хавтгай дээр байрладаг нар, сар, манай дэлхий болон бусад найман гараг хамтдаа (хойшид ойлгомжтой болгох үүднээс дэлхий гэж бичнэ) бүтэн жилийн хугацаанд тэнгэрийн мандлаар хөдлөн явах замдаа дайран өнгөрөх 12 бүслүүр зурвас буюу 12 ордыг нээж, түүнийгээ Хонь, Үхэр, Ихэр, Мэлхий, Арслан, Охин, Жинлүүр, Хилэнц, Нум, Матар, Хумх, Загас гэж нэрлэсэн байдаг. Хялбаршуулан ойлговол, зорчигч тээврийн автобус Монгол Улсаа нар зөв бүтэн тойрохдоо, Дорнод аймагт төд хононо, Сүхбаатарт төд, улмаар Дундговь, Өвөрхангай, Баянхонгорт төд хонож байрлана гэдэгтэй адилаар манай дэлхий III.21-IҮ.19-нд Хонины орд, IҮ.20-Ү.20-нд Үхрийн орд, Ү.21-ҮI.21-нд Ихрийн орд гэх мэтээр тэнгэрийн мандал дахь 12 орд газрыг дайран өнгөрөх аяллын маршрутыг цаг хугацаатай нь тодорхойлсон байна.
Вавилончууд тойргийн 360 хэмийг 30 хэмээр 12 тэнцүү хувааж, орд тус бүрт дэлхий дунджаар 30 хоног байршина гэдгийг харуулсан анхны цаг тооны хуанли гаргасан аж. Эхний үедээ энэ нь үндсэн зориулалтаараа таны ширээн дээр байгаа календарь шиг л хүмүүст цаг хугацааг мэдэх хэрэглээний толь бичиг болж байж. Шинжлэх ухааны нээлт, ололтыг гуйвуулан ашиг хонжоо болгон бизнесийн салбарт ашигладаг, улмаар энэ нь ямар ч шинжпэх ухааны үндэслэлгүй болж хувирдаг хэлмэгдэл вавилончуудын цаг тооны бичгийг ч тойрсонгүй. Сайн дурын гар урчуудын түвшний зурхайчид “Тухайн хүмүүн хорвоод мэндлэх үеийн нар, сар, гарагуудын байрлал, дэлхий 12 ордыг дайран өнгөрөх хөдөлгөөн нь түүний амьдалд шууд пропорционалаар нөлөөтэй” гэсэн шууд батлах боломжгүй хийсвэр томьёоллыг гаргаж ирэн “төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гарагаар” нь төлөг, мэргэ тавьж бизнес хийснээр өнөөдөр хүртэлх урт замыг туулж байна.
Харин одон оронч эрдэмтэн мэргэд энэхүү буруу зөрүү ойлголтоос шинжлэх ухаанаа аврах гэж өнгөрсөн 3000 жилийн туршид “Зурхайчдын яриад байгаа Зурхайн тэмдэгт Шар зам (zodiac)-аас астрономын хэлээр, бидний томьёолж буй орд гэдэг нь тусдаа, огт өөр ойлголт” гэж тайлбарлаад л байгаа. Сансар огторгуйн татах хүчний нөлөөгөөр од эрхсийн байрлал өөрчлөгддөг учраас тухайн үед вавилончуудын томьёолсон астрономын ордууд нь одоо цаг дор аль хэдийнэ дорно зүг шилжжээ. Олон улсын одон орон судлалын холбоо 1922 онд Тэнгэрийн мандал дахь нийт 88 одны хилийн зурвасыг шинжпэх ухааны үндэслэлтэйгээр шинэчлэн тогтоосон бөгөөд манай дэлхий вавилончуудын нээсэн уламжпалт хугацаандаа 12 ордыг дайран өнгөрөхгүй болсныг зарласан. Түүнчлэн 2016 оны намар НАСА-гаас тэнгэрийн мандалд дэлхий дайран явдаг 13 дахь орд “Офиукус" байгааг  хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн “Space Place” сайтад тавьсан нь бас л ордын тухай хоёр өөр ойлголт зэрэгцэж явааг хэлсэн алхам. Шинэ орд нь грекээр Ophiuchus буюу могойтой тулалдах гэсэн утгатай үг бөгөөд Польш тэргүүтэй Европын улсын одон орончид уг ордыг “Могой” гэж нэрлэдэг. Уншигчдадаа хандаж бивээр астрономын орд, өрнийн зурхайн орд тус тусдаа, хоёр өөр ойлголт с гэдгийг хэлэхийг зорилоо.
Харин өрнийн өдөр тутмын зурхайн тухай өөрийн бодлоо хэлэхэд, дэлхийн 7.3 тэрбум хүнийг 12 сард хуваахад зурхайн нэг ордод 610-аад сая хүн дунджаар с ногдож байна. 610 сая хүний гэр бүл, санхүү, эрүүл мэндийн байдал өдөр бүр адилхан төөрөгтэй байна гэдэг нь үнэмшилгүй. Нөгөөтэйгүүр өрнийн зурхайг одоо нэгэнт байрлал нь дорно зүгт хөдөлж өөрчлөгдсөн 3000 жилийн өмнөх 12 ордын хуучин хөдөлгөөн дээр тооцоод 1 байгаа нь зүгээр л даапаалал...Гэвч манай Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан учраас өрнийн зурхайд итгэх, эс итгэх нь хуулиар хамгаалагдсан гэж ойлгогдож байна, Иймээс Монголын “Аура” төвийн тэргүүн болон бусад эрхмийн эрхлэн гаргасан 2019 оны өдөр тутмын төлөгтэй “Өрнийн зурлага” номыг худалдан авч ширээний номоо болгох, эс болгох нь иргэдийн өөрсдийнх нь юм. Энэ нь бас сошиалаас өдөр тутмын болон долоо хоногийн зурхай харж “хийморио сэргээгч” нарт ч хамаатай.
 
ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕД 5000 ЗУРХАЙЧ, ТӨЛГӨЧ ИДЭВХТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙЖЭЭ
 
Манайд өрнийн зурхайгаар бизнес хийх нь 1990 оны Ардчилсан хувьсгалтай зэрэгцэн 30 дахь жилдээ цэцэглэн хөгжиж байна. Харин урьд өмнө нь зурхайчид монголчуудын дунд “төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг”-аар нь төлөг, мэргэ тавьж бизнес эрхэлж байсан уу гэвэл байжээ. Одоогоос 700-гаад жилийн тэртээ Хубилай хааны дэргэд 17 жил шадарласан Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номдоо энэ тухай ямар баримт өгүүлснийг сонирхъё. “Ханбалык (Бээжин) хотын төлгөч зурхайч нарын тухай. ..5000 орчим зурхайч, төлгөч байсан бөгөөд Их хаан тэднийг дээр өгүүлсөн үгээгүй ядуучуудтай нэгэн адил жил бүр хувцас хунар, хоол хүнсээр хангадаг байжээ. Харин тэр төлгөч зурхайч нар хотдоо сууж одон зурхайн ажлаа байнга үйлдэнэ... Тэд тусгай бяцхан дөрвөлжин хүснэгтээ тэр жил тохиолдох бүх үзэгдлийг тэмдэглээд уг хүснэгтэй такуини хэмээн нэрлэх ба түүнийгээ ирээдүйн явдлыг урьдчилан мэдэхийг хүссэн бүгдэд нэг ширхгийг нь Венецийн нэг зоосоор худалддаг. Хэн нэгэн хүн их хэрэг үүсгэх буюу аль нэгэн алс холын оронд худалдаа, арилжаа, бас бус хэргээр одох аваас ажил явдлын эхлэл ямар болохыг мэдэхийг зорьж нэгэн зурхайчид хүрч очоод “Ямар болохыг ном зурхайдаа үзэж айлдана уу” гэхэд зурхайч: “Та надад эхлээд өөрийн төрсөн жил, сар, цагийг хэлнэ үү. Тэгсэн хойно таны хэрэг явдал ирээдүйд сайн муу алин болохыг зөгнөн хэлж өгсүгэй” хэмээдэг” гэх мэтээр бичжээ.
 
 
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин