Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт
МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМНИЙ ХАМТЫН ОЮУН САНААНЫ БҮТЭЭЛ
Одоогоос 27 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан билээ.
Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ.1992 оноос өмнөх гурван удаагийн Үндсэн хууль нь тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн түүхтэй. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн Үндсэн хуулиуд байв.
Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.
Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан гар бие оролцон батлалцсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлалцах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.
Монголын нийт ард түмний өргөн оролцоотойгоор хэлэлцэж баталсан шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшлийг авчирч, дэлхий дахинд ардчилсан Монгол Улс хэмээн нэрийдэх болов. Тиймээс шинэ Үндсэн хууль нь Монголын нийт ард түмний хамтын оюун санааны бүтээл юм.
Өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн мэдээллийн эрх чөлөө, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого зэрэг ардчиллын тулгуур үнэт зүйлс шинэ Үндсэн хуулиар эрх зүйн хувьд баталгаажиж, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнгээр өнөөгийн Монгол Улсын хөгжлийн өнгө төрх, цаашдын ирээдүй тодорхойлогдож байна.
Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улс “... төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд томоохон алхам хийгээд байна. Нийгмийн амьдралын бүх салбарт ардчиллын үзэл санаа хэрэгжин төрийн ардчилсан тогтолцоо төвхнөн, хувийн өмчид суурилсан чөлөөт зах зээлийн харилцаа төлөвшиж байна. Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгааны үндэс тавигдаж, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж өссөөр байна. Монгол Улсын олон улсын нэр хүнд, байр суурь бэхжин, тусгаар тогтнол, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн гадаад таатай орчин бүрдэв.
Үндсэн хууль нь Монгол Улсын хууль, эрх зүйн тулгуур хууль учир Монгол Улсын төрийн байгуулал, нийгмийн улс төрийн ардчилсан тогтолцооны үндсийг хуульчлан баталгаажуулсан билээ. Шинэ Үндсэн хуульд Монгол Улсын Их Хурал, төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн институци, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шүүх эрх мэдлийн байгууллагуудын сонгох, томилох үндэслэл журам, бүрэн эрх, чиг үүрэг, харилцааны зарчим, зохион байгуулалтын үндсийг төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах, харилцан хяналт тавих зарчмын үндсэн дээр хуульчлан тогтоосон. Төрийн тогтолцооны хуулиуд (Монгол Улсын Их Хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиуд, түүнчлэн, эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай процессын хуулиуд)-ын тогтолцоо бүрдэж, Монгол Улсын төр, иргэн-иргэний нийгмийн харилцааны суурь зарчмууд хуульчлагдаж, хүний эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгаа бүрдэв. Ингэснээр Монгол Улсад төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн бие даасан салаа мөчирт хуваарилагдан, үйл ажиллагаа нь төлөвшин байгаа билээ.
Монгол Улс дэлхий дахины орчин цагийн төр ёсны шилдэг жаягтай, ардчилсан төр засагтай болов. Бүрэн дүүрэн, төгс төгөлдөр болж хараахан чадаагүй ч төр, засгаа ардчилсан шударга сонгуулиар байгуулахад оролцох замаар Монгол Улсын иргэд төр барих эрхээ хэрэгжүүлж, эдүгээ нийт ард түмний төлөөлөл болсон Монгол Улсын Их Хурал 7 дахь удаагаа байгуулагдан бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.
Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг. Үндсэн хуулийн эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг амилуулан иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны Улсын Их Хурал бүрдүүлсэн юм. Энэхүү гавьяаг Монгол Улсын төр, ард түмэн мартах учиргүй билээ.
Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага-үе үеийн Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн хугацаанд 684 хууль, Улсын Их Хурлын 1846 тогтоол, Монгол Улсын олон улсын 545 гэрээ баталжээ. Ийнхүү Монгол Улсад хууль тогтоох эрх мэдэл зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдан нийгмийн харилцааг дур зоргоор бус харин эрх зүйгээр зохицуулах боломж бүрдсэн байна.
Энэ бүхэн нь Монголын ард түмний эргэлт буцалтгүй сонголтын, Үндсэн хуулийн хэрэгжилтийн эрх зүйн нэгэн гол үр дүн юм.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Үндсэн хууль бүх ард түмний оюун санааны бүтээл бишээ. Битгий тэгэж худлаа ярь. Энэ бол гаднаас манайд оруулж ирсэн санаа. Түүн дээр хуульч нэртэй хэдэн хүн өөрсдийн санаагаа нэмэж, халтарлаад батламар аядсан хууль нэртэй эрээвэр хураавар санаа бодлын цуглуулгууд. Үр дүн нь өнөөгийн байдал.
Өнөөдөр ард түмэн ажилгүй ядуурч, утаандаа хордож, авилгалчид улс орны баялгыг цөлмөн дээрэмдэж байгаагийн гол шалтгаан нь манай Үндсэн хууль муу байгаагийн шинж. Ард түмнээ хамгаалдаггүй, авилгалч дээрэмчдийг хамгаалсан ийм хуулиар яах билээ. Сольсон дээр.
УИХ-ын хэвлэл мэдээллийн албаныхан гэж бас МАН-ын хэдэн хулгайч нартайгаа ижил сүржин ярьсан даржин бодолтой этгээдүүдийн үнэлгээ дүгнэлт мөн байна л даа. Бас бүтээл гээд байгаа шүү. Наадахыг чинь хэдэн хүн хэлцэж хэрэлдээд батлах гэж ядаж байхад монголын ард түмэн огт оролцоогүй, зөвхөн үүрэг хүлээсэн хэдэн нөхөд гайгүй юм гаргах байх гэж найдаж л суусан төдий.
М.Энхболдыг оцоруулах хууль санаачилж байгаа нь Үндсэн хуульд дордохын 7 заалт оруулсантай адил ихээхэн урхаг хор уршигтай. Энхболдын дараах УИХ-ын олон олон дарга нр хурдан хурдан огцорч УИХ-ын үйл ажиллага улам улам гацах болно. Ийм хууль санаачилж байгаа этгээдүүд бол мөн чанартаа монгол төрийн эсрэг гэмт үйлдэл хийж байгаа гэмт этгээдүүд юм!!!
Энэ шинэ хууль харин даврагчидад даруулга ,тэдэнд ард бидний өгөх "алганы амт " болно
М.Энхболдыг оцоруулах хууль санаачилж байгаа нь Үндсэн хуульд дордохын 7 заалт оруулсантай адил ихээхэн урхаг хор уршигтай. Энхболдын дараах УИХ-ын олон олон дарга нр хурдан хурдан огцорч УИХ-ын үйл ажиллага улам улам гацах болно. Ийм хууль санаачилж байгаа этгээдүүд бол мөн чанартаа монгол төрийн эсрэг гэмт үйлдэл хийж байгаа гэмт этгээдүүд юм!!!
М.Энхболдыг оцоруулах хууль санаачилж байгаа нь Үндсэн хуульд дордохын 7 заалт оруулсантай адил ихээхэн урхаг хор уршигтай. Энхболдын дараах УИХ-ын олон олон дарга нр хурдан хурдан огцорч УИХ-ын үйл ажиллага улам улам гацах болно. Ийм хууль санаачилж байгаа этгээдүүд бол мөн чанартаа монгол төрийн эсрэг гэмт үйлдэл хийж байгаа гэмт этгээдүүд юм!!!
Хүрэлсүхийн засгийн газар бол хулгайч Засгийн газар юм. Хийсэн ганц ажил нь бол ЖДҮ-ийн мөнгө хулгайлсан ажил юм!!!
Үндсэн хуулиндаа биш монгол хүний балиарч чанарт л бүх учир байгаа юм
Үндсэн хуулийн буруу заалтаас болоод улаанбаатар хамгийн бохир хот болсон.ҮХ-ийн буруугаас болоод тэр Миеэ гэгчийг суудлаас нь буулгаж чадахгүй Монголчууд яаж зовж байгаа билээ! ҮХ -иас болоод гэмтэнгүүдийг Төрийн суудлаас эргүүлээд татаж чадахгүй давруулж баыгаа.ҮХ-иас болоод УИХ гэмтэнгүүд онцгой эрх эдэлж үүрлэх газар болсон.Энэ ҮХ бол зөвхөн дээдсийг хамгаалсан зүйл болохоос биш Монгол түмниы оюун санааны бүтээл биш.
Ard tumend haltai undsen huuli baijee. Ardchilsan niigemd olonhiin sanalaar shiiddeg shudarga zarchim uilchildeg baih. Darhlagdsan erhten darhtan, ard tumniig yalgawarlah ni shudarga bus