Эдийн засаг сэргэж, Засгийн газрын үйл ажиллагаа эрчээ нэмэн ард түмний амьдрал ахуйд нааштай шийдвэрүүд баталж, өмнөх ажлын үр дүн ч эерэг сайнаар эхнээсээ гарсаар байна.
МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд нэрлэн оруулсан мөрийн хөтөлбөрт эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ салбарын орлого ашгийг нэмэгдүүлэх тухай заалт өнөөдөр биелэлээ олж өнгөрөгч 2018 оны нэгдсэн дүнгээр махны экспортоос 400 тэрбум төгрөгийн орлого улсдаа оруулснаа мэдээллээ.
2018 онд 54.9 мянган тонн мах экспортод гаргасны 37.3 мянган тонн нь хөлдүү, 17.6 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан мах байжээ. Энэ тоог малын тоо толгойд шилжүүлбэл 4-5 сая толгой мал экспортолсон гэсэн үг. Манай улс өнгөрсөн жил экспортоос 160 сая доллар орчим буюу 400 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Цаашид мал, махны чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малаас гарч буй бусад дайвар бүтээгдэхүүнийг сайжруулах, экспортлох боломжийг сайжруулах бодлогыг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлэх юм байна.
Өмнөх жилүүдэд хэрэглээнээс давсан мах зах зээлд нийлүүлдэг байсан болохоор үнэ харьцангуй хямд, тогтвортой байсан бөгөөд махыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын хэмжээ өссөнөөр зах зээлийн зарчмын дагуу үнэд нөлөөлсөн байна. Гэхдээ зөвхөн энэ шалтгаанаар үнэ өссөн гэвэл ташаа ойлголт. Учир нь шатахууны үнэ өссөнөөс тээвэрлэлтийн зардал нэмэгдэн махны үнэд нөлөөлсөн тухай ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар тайлбарлав.
Монголчууд жилд дунджаар 10-12 сая толгой мал буюу 300-400 мянган тонн махыг хүнсэндээ хэрэгдэг. Бид дотооддоо энэ хэмжээний махны хэрэгцээг бүрэн хангаад, цаашид ессөн сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, нийт 180 гаруй мянган тонн мах экспортлох боломж байгаа юм байна. Эрчимжсэн мал ахуйг хөгжүүлж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж олон жил ярьсан манай улсын хувьд сүүлийн үед гадаад зах зээлд махны эрэлт ихэссэн нь том боломж. Цаашид ч боломжийг ашиглах хэрэгтэй гэдгийг салбар яамныхан үзэж буй.
Махны үнийг тогтворжуулахаар ХХААХҮЯ-ны болон холбогдох газруудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарсан бөгөөд махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг тогтворжуулах, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайдад танилцуулсан байна. Шадар сайд танилцсаны дараагаар махны үнийг тогтворжуулах арга хэмжээний тухай олон нийтэд албан ёсоор мэдээлэх аж.
Сэтгэгдэл0
Маш сайн мэдээ байна. Экспорт ихэснэ гэдэг валют орж ирнэ гэсэн үг яамныханд амжилт хүсье
аль эрт хүрэх бсн тоо, хүрэлсүх сда адуу гаргахгүй нтр гэж солиороод хэдэн жил алдуулсан
Экспорт ихсэнэ гэдэгт баярлах хэрэг байна уу...хаха
Сайхан мэдээ бн аа.
Улс орнууд илүү гарсан бүтээгдэхүүнээ экспортонд гаргадаг болохоос өөрсдөө махны хомсдолд орон орон гадагш гаргана гэж баймааргүй юм. Тэгээд монголчууд хийхээр элдэв хориг тавиад хятадууд болохоор болдог урвуу экспорт гэж юу бнаа. Ашиг нь хятадуудад байгаа биздээ. Монголд бүүр үндсэн баялаг болох малын бүтээгдэхүүнд гар дүрж байгаа ресторан бар ажиллуулж байгаа дотоодын хүнсний үйлчилгээнд оролцож байгаа гадныхыг гаргах хэрэгтэй. Эд хөрөнгө оруулагчид биш. Монголчууд 90 оныг мах гурилаар давсныг санаж байгаа байх манайхан. Одооноос эхлээд буруу бодлогоос болж нохой муур тдэж эхлэх бий дээ. Тэмцэлгүй ард түмэн авилгачин түшмэдтэй улс сүйрдэг л юм байна. Дэлхийд ганцхан мөнгөө хүнээ дагаж цэрэг оруулах хуультай улс хятад шүү хожим амаа барив манайхаан. Эртхэн зохицуулах хэрэгтэй бна даа.
нохойны мах чинь эмчилгээнд хэрэглэдэг сайн мах,муурын мах чинь деликатес гээд урд хоршууд хундэтгэсэн хундээ барьдаг мах,шавьж хорхой царцаа голио бол бидний ирээдуйн хоол тийм учраас нээх худлаа цамаархаад байх хэрэггуй
Ресторан, цайны газарт хоол идээд хэрэггүй биз. Нөгөө үл мэдэх тариа хийсэн мах эхнээсээ ресторануудад нийлүүлэгдэж эхэлсэн. Ер нь бол бэлчээрийн даац, эдийн засгийн эргэлт, малчидын амьдралыг сайжруулах гээд бүх юмаа бодоод үзсэн ч махаа тодорхой хэмжээгээр гаргаж байх нь зөв. Гэхдээ хужаа-монгол нийлсэн ченжүүд, танил талтай хэн нэгэн биш тодорхой системтэйгээр гаргах хэрэгтэй.
Хятадруу монголоос мах гаргахдаа нилээд бодолтой Хонк Конк Макао Гуанжоу Тайван гэсэн хамгийн баян цатгалан муж хязгааруудлуунь унэ хадуулж ондор унээр зарах хэрэгтэй Овор Монгол мэт оороо махтай газарлуу мах гаргаад дэмий орсолдоод явсаны хэрэггуй
Юуных нь сайхан мэдээ байхавдээ. одоо монголд мах олдохгүй болгох нь ээ
Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн лицензийн талбайгаас нүүрс алдагдалтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцсэн байна. Би одоогоос 5 сарын өмнө "Эрдэнэс тавантолгой" компанийн тусгай зөвшөөрөлтэй талбай буюу Монгол Улсын гурван сая иргэний өмчөөс 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсаныг холбогдох байгууллагууд шалгаач гэсэн мэдээллийг хийсэн. Үүнтэй холбоотой асуудлаар тухайн үед АТГ-т хандсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн ахицтай зүйл хийсэнгүй. Түүнээс хойш энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан холбогдох байгууллагуудын ажлын хэсэг тодорхой хугацаанд ажилласан байна.
Гаалийн ерөнхий газраас өгсөн дүгнэлтээр Монгол Улсын гаалиар эх үүсвэргүй 390 мянган тонн нүүрс гарчээ. Энэ нь Тавантолгойн орд газраас гарсан бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй, олдохгүй байна гэжээ. Тиймээс асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх тухай шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Хил хамгаалал ерөнхий газраас 2013-2017 оны хооронд нийт 849121 машин хилээр гарсан гэсэн мэдээлэл ирүүлсэн бол Гаалийн ерөнхий газраас 814000 мянган машин гарсан гэсэн мэдээлэл ирүүлж. Эдгээрийн хооронд 35000 машины зөрүү гарч байна. Дээрх оны хооронд цөөхөн хэдэн машин олон удаа хилээр гарсан. Зарим нь хоосон гарсан гэсэн мэдээлэл байна. Хоосон гарсан эсэхийг хууль хяналтын байгууллага шалгана гэж найдаж байна. Засгийн газраас үүнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид үүрэг болгосон байна.
Хичнээн машин нүүрс гарсаныг Хятадын засгийн газраас Си.Жиньпинээс тодруулах тодруулах хэрэгтэй.Си Жиньпин МАН-ын хулгайч нартай хамтран хулгай хийнэ гэж хэзээ ч байхгүй..Хэрэв зөрөөтэй тоо гарвал MAН-ын М.Энхболд.Ж.Мөнхбат нар хулгай хийж идсэн гэсэн үг.
mungu tatvart orj chadaj bna uu hasguudiin karmand orj bgaa yu sain bod
Дотоодынхоо махны хэрэгцээг асуудалгүй хангачихаад гадагш экспортолвол яасан юм бэ? Хүмүүсийн амьжиргаа ийм муу байхад гол хүнс болсон махны үнэ нэмэгддэг нь таагүй л мэдээ байна. Энэ ард түмнийг сөхрүүлэх гээ юу?
мэдэхгүйэ,энд байгаа өгөгдөхүүнээр бол 1кг нь дөнгөж 7000₮ байна
1кг-ыг нь 7000₮ өгнө гэдэг хэр "ашигтай"бизнес вэ
Эмээлт ,Баянзүрхийн товчоо орчимд Хятадууд шиг хагас боловсруулсан хэд хэдэн үйлдвэрүүд түргэн байгуул. Улс байж хэдхэн хятадаас доор удаан байхдаа яадгийн ,махаа хятадуудаас өрсөж ав. Тэндээ зах ажиллуул. Бусад хүнс ч дүүрч,энэ хэцүү үед махны үнийг төр зохицуулж хямд үнээр зарж ард түмнээ өлсөхөөс аврахгүй бол цаана чинь хоолгүй хонож буй өчнөөн гэр бүл бна шүү.
Эмээлт ,Баянзүрхийн товчоо орчимд Хятадууд шиг хагас боловсруулсан хэд хэдэн үйлдвэрүүд түргэн байгуул. Улс байж хэдхэн хятадаас доор удаан байхдаа яадгийн ,махаа хятадуудаас өрсөж ав. Тэндээ зах ажиллуул. Бусад хүнс ч дүүрч,энэ хэцүү үед махны үнийг төр зохицуулж хямд үнээр зарж ард түмнээ өлсөхөөс аврахгүй бол цаана чинь хоолгүй хонож буй өчнөөн гэр бүл бна шүү.
эрлиизүүд хужаа нартаи ниилж монгол мөнгөө мах болгож гаргаж баина
Garaar mal nydalhiig boliulah heregtei aimag bolgoniig mahnii uildvertei bolgoochee tegeed il mah zarahiig horigloh heregtei