Алдарт эрдэмтэн Ричард Линн, Тату Ванханен нарын олон жилийн судалгаар тогтоосон дэлхийн улс орнуудын IQ /Ай Киү/ буюу оюуны чадавхийн төвшин, зэрэглэл нь дэлхийн эрдэмтэд судлаачдад ихэд үнэлэгддэг бүтээл юм. Энэ талаар манайд ч олон нийтийн дунд нэлээд маргаан, хэлэлцүүлэг өрнөдөг. Энэ судалгаагаар эхний зургаан байрыг Гонконг, Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Тайвань гэсэн зүүн Азийн улсууд эзэлсэн бөгөөд манай улс Италийн араас Исландтай мөр зэрэгцэн 101 оноогоор найм дахь улс болсон байна. Монголын хувьд бас ч гайгүй гэж үзэх нэгэн байхад хөрш, зэргэлдээх Азийн улсууд дундаа бид яагаад хамгийн сүүлд гэж асуух нэгэн байгаа юм. Тийм ээ, яагаад. Хятад гаралтай хоёр улс нэгдүгээр байрыг хувааж эзэлсэн бас нэг улс нь дөрөвдүгээрт эрэмлэгдсэн байна.
Хүний оюун ухааны төвшин генетикээс хамаардаг гэж хэлээд генетикийн бүтцийг нээснээр Нобелийн шагнал хүртсэн нэг эрдэмтэн хамаг шагнал, цол хэргэмээ хураалгасан байдаг. Энэ бол маргаантай бас “politically correct-улс төрийн хувьд зөв” ярихгүй бол асуудал дагуулах сэдэв тул түр орхиё. Тэгвэл IQ төвшин ахуй орчин, нөхцлөөс хамааралтай юу гэвэл харин тийм гэж хариулж болох юм. Ричард Линн, Тату Ванханен нар ч өөрсдийн судалгаандаа улс орнуудын IQ төвшин тухайн улсын орлого, эдийн засгийн өсөлт, хөгжилтэй шууд хамааралтай бөгөөд хүн амынх нь орлого, санхүүгийн чадавхи нь IQ-гийн хөгжлийн нэгэн чухал хүчин зүйл болдог гэж үзжээ. IQ зэрэглэлийн жагсаалтаас үзэхэд үнэхээр өндөр хөгжилтэй, орлого ихтэй орон эхний байруудад, хөгжил дорой, орлого багатай нь сүүлээр гээд бараг л эдийн засгийн эрэмбээрээ гэмээр жагссан байх аж. Гэхдээ энд ганц нэг сондгой нэгж үзүүлэлт байна. Тухайлбал, Монгол. Нэг хүнд ногдох 3.735 ам.долларын орлогоороо Монгол Улс (IQ 101) Африкийн Тунис (IQ 83), Намиб (IQ 74), арлын Тонга (IQ 86), Самоа (IQ 88), за тэгээд Индонез (IQ 87), Сальвадор (IQ 80), Болив (87), Иордан (84), Ямайк(71) гээд IQ төвшингээрээ арын эгнээнд эрэмблэгддэг улсуудтай ижил төвшинд байх авч, IQ зэрэглэлд эхний наймд жагсч байгаа үзүүлэлт нь өөрөө бидний асуултын хариу болж буй юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын (хүний) IQ хөрш, зэргэлдээх Азийн бусад улсуудтай ойролцоо төвшинд буй авч, орлого бага, эдийн засгийн чадавхи муу гэсэн ахуйн шалтгааны улмаас хөрш, зэргэлдээх азийн улсууд дундаа сүүл мушгиж байгаа юм.
Бидний өөрсдийгөө харьцуулах дуртай, манай хөрш Хятад улс, хятад гаралтай хүмүүсийн талаар ч юу ярих вэ, тэд нэлээд хол тасарсан байна.
Улсын хөгжилд тухайн улсын хүн амын IQ өгөгдлийн төвшин нэгэн чухал фактор болдог. Тэгвэл IQ нь байна, тэгээд чухам юу нь болохгүй болоод бид Тунис, Намибийн зиндаанд амьдраад байна вэ. Бид хэтэрхий ноомой хүлцэнгүй байна уу, эсвэл хэт их ардчилаад байна уу. Магадгүй аль, аль нь байж болно. Бид зүгээр л юунд ч юм, хэнд ч юм бэ “ховсдуулж, тархидуулчихаад” байгаа нь үнэн. Ямартай ч монгол хүн бид сайхан амьдрах эрхтэй, бидэнд оюуны баялаг, эдийн баялаг гээд сайхан амьдрахад шаардагддаг бүхэн байна. Одоо бидэнд “тархидуулсан” гэдгээ ойлгох, биднийг “тархидсан” тэр бүлэглэл, тогтолцоог нураах тууштай тэмцэл л хэрэгтэй. Тэрийг хийж чадах IQ бидэнд бий.
Эдийн засагч Х.Батсуурь
Сэтгэгдэл0
монголчууд ядуу сэтгэхүйтэй харанхуй тархитай учраас ядуурлаас гарч чадахгүй байгаа юм.
Монголчуудын оюун ухааныг бузарлаж байгаа шар шашинаас салах юм бол дэлхийд 1-р байранд орж хөгжлөөрөө тэргүүлнэ. Лам нар алж ганданг шатаагаад СОЦ нийгэм яаж хөгжив азийн бар боллоо биз дээ. Хятад, солонгос ямар хөгжилтэй байв. Монголчуудын оюун санааг харанхуй байлгаж бузарлаж байгаа шар шашинаас нэн даруй салах хэрэгтэй.
хятад шашин шүтэхгүй хаяж чадвал хятадын өмнөх гишгэнэ эс бөгөөс үргэжл ард зогсох болно
Монголчууд өндөр IQ тай үнэн шүү Гол нь буруугаар ашигладаг Төрд өндөр IQ тай хулгайчууд гарсан Ард түмэн хулгайчуудын идсэн уусаныг хэвлэл мэдээлэлд дэлгэхэд хулгайчууд өндөр зохион байгуулалттай сарниулах аргаа олж амжуулаад байна Ард түмэн IQ өндөр хулгайчуудаас илүү IQ тай болох хэрэгтэй байна шүү дээ
Монгол гени бол хүчтэй...
Ай күү багатай нөхдүүд бидний толгой дээр гарчихажээ
Хамаг хоол, хүнсийг нь Элбэгдорж, Баяр, Ми овогтын бүлэглэл дээрэмдэж аваад оффшор гарчихаар чинь юун Ай Күү вээ????? Бүгд хоол хүнсний дутагдал ороод эмгэг тусаад өвчтэй болно биз дээ.
Энэ Ай-Кью -ийн жахгсаалт жил жилд шинэчлэгддэг бололтой. 2018 оны байдлаар манайхан энэ үзүүлэнгээс нилээд хойгуур орсн, гэхдээ эрдэмтэдийн хэлснээр эхний 20-ийн дотор байгаа гэсэн судалгаа гарсан бн.
Хамаг хоол, хүнсийг нь Элбэгдорж, Баяр, Ми овогтын бүлэглэл дээрэмдэж аваад оффшор гарчихаар чинь юун Ай Күү вээ????? Бүгд хоол хүнсний дутагдал ороод эмгэг тусаад өвчтэй болно биз дээ.
МАНАН-ын толгойлогч бүдүүн хятад илжгийг хөөж явуулаач ээ
зөв хэлжээ батсуурь.бид тархидуулаад 29 дөхь жилийн нүүрийг үзэж байна .биднийг хэн тархидаж байна вэ? гэдэг судалгаа явуул судалгааны асуултанд тархидсан байх магадлалыг оруулаж асуу .ард түмэн юу гэж хариулах нь уу гэдэгээс хамаараад монголчууд хэнд ,юунд тархидуулаад байгааг ойлгож байна уу ?үгүй юу ?гэдэг нь харагдана.судалгааны асуултанд мэдээж шашины тухай ямар бодол санаатай байдагыг асуух .бусад нийгэмийн асуултуудыг ч оруулах нь зөв .
Монголчуудын энэ үзүүлэлт арай л өндөр тавигдсан байна.Ухаандаа өөрийн төр улсынхаа заналт дайсан болох Ан гэгч гамингийн өмхий жорлонд саналаа өгч, улсаа сүйрүүлж, хамаг баялгаа цөлмүүлдэг ийм үндэстэн ухаалагт орох уу.Африкаас ч хойгуур л орох ёстой.Дахиад хэлье.Ямар ухаантай үндэстэн дайснаа сонгож төрийн эрхээ шилжүүлэх юм бэ.Та нар дэлхийн түүхэнд ийм явдал гарч байсныг дуулсан уу.Монголын түүхийн жинхэнэ шившгүүд яг одоо амьдарч байна.
Unen
Дэлхийн оюун ухааны тэмцээнд түрүүлж байгаа хүүхэд залуучуудыг харахад монголчууд ын IQ өндөр баймаар юм.
homo sapiensiin IQ ulsaas ul hamaarch yag adilhan. bolovsroltoi l hamatai. nuguu uhaantai gegddeg Israil haachiv. bas Uvs IQ iluu yu?
Энэ тоо бол худлаа тоо шүү. Ухаан сайтай мундаг ард түмэн бөх, дуучдад төрийн суудлаа өгдөггүй юм.
Unen
боловсролын тогтолцоо сургалтын хотолбор хvvхдийн толовшил хvмvvжлийн системтэй хотолбор нэн яаралтай оорчлохгvй одоогийнх шиг урсгалаараа яваад байвал хувиа хичээсэн бэртэгчин ард тvмэн хэвээрээ л байна нэ манай хоршvvд болон олигархуудад 100% ашигтай
Энэ сэтгэгдлүүдээс харахад монголчууд үнэхээр ай кю өндөртэй юмаа. Өндөр айкютэй дебил гэж байдаг юм байна.
Sonin ene namuudiig hurtel songoj baigaa ni eruul bish
Asuudal manai baigal tsag uuriin ontslog, hun amiin nyagtarshil, too, dalaid gartsgui baidal ni nuluulj bna. hamgiin tom asuudal maani dalaid gartsgui bolon Socializmiin uid bii bolgoson hiimel aimaguudiin butsets bidniig ded butetsed heden zuu dahin ikhiig zartsuulhad nuloolj baigaa ym. bid yaduu bish, bid zugeer l buh ymnaasaa hol, huiten, huurai, uchiraas ingej amidarj baina. uls tur ene ter bol zugeer l jijghen
Манай монголчууд IQ ч өндөр, EQ ч өндөр улс. Дээрээ зөв бодлоготой улс гараад ирвэл уул нь сайхан амьдрахад бүх зүйл бүрдсэн л орон ш дээ. Эмх цэгцэндээ орох гээд гоё гоё юм болоод л байна. Хүрэлсүх Баттулга хоёрт найдаж байгаа шүү
Өмнөд Солонгос 1980 онд хөгжлөөрөө Монголын түвшинд очно гэж зорилт тавьж байсан байна. 90 оны залуучууд юу хийчихэв ээ !!!!! Юу тарина түүнээ хүртэнэ одоо эхнээсээ шоронгийн хаалга татаж байна даа, Элбэгдөрж Бат-Үүл гээд