sonin.mn
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаан"-ы нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо. Нээлтэнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон албаны бусад хүмүүс оролцов.
Нийслэлчүүд эндээс Архангай аймгийн Чулуут, Хангай, Булган, Цахир, Ихтамир, Өндөр-Улаан сумдын 130 гаруй малчин өрх, цагаан идээ үйлдвэрлэгчдийн  200 тонн гаруй  22 төрлийн цагаан идээ худалдан авах боломжтой бөгөөд үзэсгэлэн худалдаа 1 дүгээр сарын 17-ноос 31-нийг дуустал Тусгаар тогтнолын талбайд болох ажээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Чингэлтэй дүүргийн Эрүүл Мэндийн Газрын Хүүхдийн  тасгийн эмчилгээ, үйлчилгээнд зориулж сүү, цагаан идээ хандивлалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
С.Анхбаяр