sonin.mn
Миний багш, хүндэт ах ТҮҮХЧ.ЗОХИОЛЧ.ГҮН УХААНЧ БЭСҮД Н.НАГААНБУУ агсаны "АЛТАЙ ТЭНГЭР" романаас та бүхэндээ зориулан хэсэгчлэн толилуулая.
 
....Нээрээ Жанжаа хэзээнээсээ цагаан сар гэж нэг их хөл болдоггүй харин намар уул усаа тахиж төл мөлөө төлөг бяруу гэх мэтээр нас дэвшүүлэн унагаа тамгалж " Даага далантай, бяруу булчинтай, тором бөхтэй, төлөг сүүлтэй, борлон ноолууртай болтухай" гэж бэлгэдээд айл саахалтаа залж найр үүсгэн баясдаг. Харин цагаан сарыг " Элэнцгийн чинь хавар! Идэр есийн хахир хүйтэн өвлөөр нэг ч мал төллөөгүй хар сарыг цагаан сар гэдэг юм уу? Тэгээд бас даага далантай, бяруу булчинтай юу гээд байгаа юм ! аа гэж цухалднаа. "Даяныг сөрж ийм зан гаргаад...настай хүн байж.." гэж биднийг дурамжхан хандахад " Эзэн Чингис хааны эцэг дээдэс өөрсдийн зурхай төлгөтэй байсан. Дөрвөн улирлын тахилгыг ёсчилсон Хубилай хааны арван буянт номын цагаан түүх ч гэж бий...Ес эхлэж өвөл, ус гэсч хавар, өвс ногоорч зун, үр төлжиж намар болдог...гээд л номлодог сон" гэж яриа дэлгэв. Яа лам ах дуулаагүй юм шиг алхсаар Дүнсгэрийнд буцаж ороод
 
-Тийм л буруу ишилсэн сүх шиг тэнэг мугуйд хүн дээ. Ямартаа залуудаа чонон гэж хоёлогдох вэ. Сүүлдээ тэр нь орхигдож гээгдсэн болохоос. Шашнаа түвд гээд үзэхгүй ээ, нам засгийн бодлогоо "Оросын зангаа" гэж адарна. Мөн үү? Ийм амьтныг чинь чонотой зүйрлэхээс өөр яах юм? Энэ хүн бид хоёр багадаа нэг лут зөрөлдөж насны тангараг тасарсан хоёр. Над руу их дайрч давшилдаг байсан даа. Танай Түвдийн лит гээч зурхайн өвлийн эхэн сарын 25-нд шарын шажны их лам Зонхов Лувсандагва богд нас барж, насны нь тоогоор 63 хоногийн гашуудал хар өдрүүд нь битүүний шөнө дуусч таардаг. Тийм учраас хийд дацангийн лам нар тэр шөнөжин ном хурж диваажингийн оронд очих зам мөрийг нь засдаг үнэн биз? Маргаашийн нь шинийн нэгнийг Буддын оронд очиж Богд болсон байх ёстой цагаан сар гэж бэлгэшээн дугандаа мөргөөд ерөөлийн номоо эхлэдэг. Ингээд Төгс буянт болдог? Энэ чинь монголын шинэ он уу? Танай шашны буяны өдөр үү? гээд л биднийг эрүүднэ. Бүр "Ямар элэнцгийн нь малчдын халиндаар, монголын цагаан сар. Монголчууд битүүний сарыг хар харанхуй гэж, шинэдийн сарыг өлөн, өеөдсөн,хавирган, хэрзгэр, турсган, туранхай гэж цээрлэдэг юм. "Битүүний сар шиг мандаж билүүний баас шиг ундарч" гэдэг хараал ч бий! Харин арван тавдын сарыг дүүрэн гэж дээдэлж ирсэн. Ер нь Монголчууд "хоосон чанар"ын биш "дүүрэн чанар"ын онолтой улс. Тэр бүү хэл савтай гурилаа дуусахад "Гурил дүүрчихлээ" гэдэг, хамаг юмаа хаячихаад модоо барилаа гэхэд "Би хаашдаа дүүрсэн хүн" гээд тэр ХООСОН гэдэг үгийг чинь хэлдэггүй цээрлэдэг бэлгэдэлтэй түмэн. Ер нь дундуур юманд хэтээсээ дургүй, үржиж өсөхийн бэлгэдэлтэй дүүрэн чанарын онол бэлгэдэлтэй улс юм, манай Монголчууд. Энэ НАМ,ЛАМ хоёр Монголын ёсыг баллаж барлаа л даа"... гэж ярдагладаг байсныг, тэр байтухай овоо доромжилж навсгар хадаг самбай уяж хог тарилаа. Лам ирвэл гай зөндөө, данжаад ирвэл цай( өр) зөндөө болдог гэх хоржоонтой үг ч бий шүү гэж над руу чичлэдэг байсныг та нар ч санаж л байх ёстой? Мөн үү? гэж ёозгүй царайлахад Дүнсгэр дуугарах ч үггүй толгой дохисон мөртлөө
 
- Одоо бодоход өвгөний зурхайгаар бол нарнаас өөр гэрэлтэй юм үгүй, намраас өөр буянтай улирал үгүй гэж намрын өдөр, шөнө тэнцэх үед хулгана сар гарч жилийн эхэн ирдэг. Бүр "Хувь сар хуримын дээд. Хулгана сар жилийн дээд" гэж ирээд л бөөн хөл хөөрцөг болдог байсан үнэн л дээ. Тэгэхээр Луутай хүн гээд 85-ны жил нь гэж бид тооцож байдаг. Өөрийнхөөр нь бол луу жил нь дуусаад могой жил энэ намар гарч 86-н дээрээ явчихаж байгаа хүн болж байна уу? гэхэд Лам ах
 
-- Энэ Суут л Дүндээ Дүндээ! гэж сүүжрээд дандаа гүйдэг байсан. Тэр хуучны юмны зах зухаас хагас хугас гадарлаж байж магадгүй.....
 
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү