Гэгээн хайрын баяраар хосууддаа уран бүтээлээ хүргэхээр зэхэж буй поп дива С.Сэрчмаатай цөөн хором ярилцлаа. “Freezone” хамтлагийн дуучин Э.Энхтөртэй хамтарсан тоглолтоо хийх гэж буй тэрбээр саяхан хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Оршихын үг, ая “Үгүйлэх сэтгэл” дууг сэргээн сонсогч фэнүүддээ хүргэсэн юм.
-Хоёр хоногийн дараа болох тоглолтынхоо сонин сайхнаас хуваалцана уу?
-Гэгээн хайрын баяр буюу хоёрдугаар сарын 14-нд “Freezone” хамтлагийн дуучин Э.Энхтөртэй АСА циркэд хамтарсан тоглолтоо хийхэд бэлэн болоод байна. Бид шинэ жилээр “Цасан хаялга” дууг дуулсан. “Нэг сургуулийн хоёр хамтарч дуулж байна” хэмээн үзэгчид хүлээн авсан, мөн өмнө нь хэд хэдэн уран бүтээлд гар нийлсэн учир тоглолт хийх боломжтой юм байна гэж бодсон. Тэгээд ч бидний хэн хэнд нь хайр дурлалын сэдэвтэй дуу цөөнгүй байдаг учир хамтран тоглолт хийхээр болсон юм.
-“Чиний нулимсыг салхи л арчина” дууг та бүхэн өмнө нь хамтран дуулсан. Энэ удаад ямар нэг бүтээлд хамтарч байна уу?
-Бид тоглолтын үеэр нэг нэгнийхээ дууг хамтран дуулна. Хамгийн гол нь хайрын сэдэвтэй шилдэг дуу буюу хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшсон бүтээлээс Гэгээн хайрын баяраар хүргэх нь тоглолтын онцлог юм. Хүмүүсийн дурсамжид хадгалагдсан хайрын дууг үзэгчид дахин сонсч нэгэн үдшийг өнгөрөөнө гэсэн үг.
-Тоглолтын үеэр та хийл хөгжмөө эгшиглүүлэх үү. Мөн дуучин Э.Энхтөр ч лимбээ тоглох байх?
-Мэдээж би үзэгчдэдээ хийл хөгжмөө тоглож сонирхуулна. Түүнчлэн тоглолтын үеэр азтай үзэгчийг тодруулж, рок попын дуучдаас мэндчилгээ хүргэнэ. Тоглолтод зууны манлай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа хүрэлцэн ирж, ая дуугаа өргөнө. “Титэм", “Guys” хамтлагийн тоглолтод оролцож, уран бүтээлээ хүргэхээр болсон.
-Дуучин Э.Энхтөр та хоёр хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Оршихын ая, үг “Үгүйлэх сэтгэл” дууг сэргээн сонсогч фэнүүддээ хүргээд удаагүй байна. Энэ дууг тоглолтод дуулна биз дээ?
-Тоглолтын оргил хэсэгт бид энэ дууг үзэгчдэдээ хүргэнэ. Дуулахад урамтай сайхан уран бүтээл учир үзэгчид алга ташилтаар хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Энэ дууг дуулсны дараа Э.Энхтөр “Чи өөрийнхөө дуу шиг гоё дууллаа” гэж хэлсэн.
-Тоглолтоос гадна сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-30 гаруй дууг шинээр бичүүлээд байна. Дуучдын хувьд цомог гаргах нь тайлан маягтай болжээ. Цахим ертөнц хөгжсөнтэй холбогдуулан хүмүүс цомгоо цахимаар гаргаж, онлайнаар худалдаалдаг болсон. Энэ утгаараа дуучид цомог гаргах нь цөөрсөн. Би ч гэсэн цомог гаргахгүй удаж байна. Харин сүүлийн үед киноны дуу түлхүү дуулж байгаа. Тухайлбал, "Хөхөөний үүр” уран сайхны киноны дууг дууллаа. “Амьдралын нар”, “Хайр эргэсэн хавар” зэрэг дэлгэцийн бүтээлийн дууг дуулж үзэгч сонсогчдодоо хүргээд байна. Бас Өвөрмонголын хөгжмийн зохиолчидтой түлхүү ажиллаж нэлээд хэдэн дуу хийсэн. Эдгээр дуу Өвөрмонголд хит болж, өнгөрсөн оны шилдэг арвын нэгээр шалгарсан.
-Аялан тоглолтын төлөвлөгөөгөө гаргасан уу. Тоглолтын санал ирж байна уу?
-Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудаас маань ирж тоглолтоо хийгээч гэсэн санал ирсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр БНСУ-д ирж уран бүтээлээ хүргээч гэсэн санал ирсэн. Явах эсэхээ гэрээгээ харж байгаад шийднэ.
-Хоёрхон хоногийн дараа болох Гэгээн хайрын баяраар та ямар бэлэг авахыг хүсч байна вэ. Ер нь энэ баяраар ямар бэлэг авч байсан дурсамжаасаа хуваалцана уу?
-Валентины баяраар ихэнхдээ баглаа дүүрэн цэцэг бэлгэнд авдаг. Сарнайг цэцгийн хатан хаан гэдэг. Ер нь дуучин хүн цэцгэнд дуртай, үзэгчдийн алга ташилтаас баяр баясал мэдэрдэг. Тийм болохоор удахгүй болох Валентины баяраар цэцгээс гадна үзэгчид алга ташилтаар бэлэг бариасай гэж хүсч байна даа.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Сэрчмаагийн дуулдаг ч гэж
hoshin shogiin balainuud shig (udur bvr ) .gej reklamdan ard tvmnii halaas iig jilin 365 nonog udur algasahgvi segserdeg lalaruudiig bodvol ....... jildee 1udaa yaagaad togloj bolohgvi gej . ter tusmaa olon hvnd hvrsen . uran bvteeltei .hvn shvvdee ... saaral ordnii tsagaan zahtanuud hvrtel ....... bie biedee baritsaalagdan ::::: haach yavsan tsug gej medeerei ;;;;; gej tachaalddag gesen shvv kkkkk

Үхсэн харь лам бидэнд ямар хамаа байна вэ?
ямар ч амтгүй угаадас шиг ярилцлага хиймэл зураг 2
Saikhan duuldag saikhan hyyhen Zarim emegteichyyd ataarhaad muulaad ehellee huurhiis
ийм балай юмаар яахнав дээ хүү минь,чи ч бас 40 гарч байгаа биз дээ, юун валентин малентин.
Сайхан дуулдаг бүсгүй бэлээ
Dэртмаа далуу гоогоо байдээ.
Сэрчмаа минь аль дээр цаазлуулсан Металл лам чамд ямар хамаа байна
cham sig enge mengenii hyyhen odoo yabahgyi ee!!!chagtaa bol zeb baisan odoo eer?...chi eeriinhee yeiin hyyhnyydiig haral daa!!!haralgan sohoroor byy yab!!!!heeryy segselzdegeen orhi?....chamaig sytdeg zaluuchuud baidag bol tedendee l taarsan yumaan hii!!!eereer chamaig emeg tyseg boloh hyn alga?...
Энэ чинь хужаатай суугаад Хятадад амьдардаг байсан хуухэн монуу?Яагаад буцаад ирсэн юм бол.Хоогдсонуу?Хогшроод нохорнь залуу охин авсануу?
Хятадаар дуулаад урд хөршийнд байж байсан бол овоо мөнгө олох байсан даа.
Harin tm.
Валентины баяр гэж залуусыг хөөргөдөхөө болимоор юм.
Валентин гэж бидэнд ямар хамаа байна.
Өөрөөө христэд итгэдэг болсон гээд эцэг өвгөдийнхөө шүтэж байсан бурхан тахилыг гаргаж хаясан гэж уншиж байсан.Оюун санааны хувьд золбирсон хүн дээ.