"Цагаан сар" гэгчийн тухайд!!! ( үргэлжлэл) 
 
Миний бие анх 20 д жилийн өмнөөс яаж Монголчуудаа хүү багатай урт хугацаатай зээлээр орон сууцжуулах уу? гэсэн маш энгийн мөртлөө амархан юм шиг зорилт өөртөө тавин зүтгэж эхэлсэн байдаг. Дийлэнх Монголчуудтайгаа адилхан Ардчилсан-Либерал үлгэрт итгэсэн, долларын эздээс хүү багатай зээл авах аргаар бид хөгжинө гэсэн бодолтой. Яг л барууны орнуудад ард иргэддээ жилийн 1-2 %-н хүүтэй зээлээр насан туршдаа хугацаагүй төлж болохоор орон сууц, үл хөдлөх хөрөнгө өгдөг шиг болно гэж үнэмшсэн байлаа. Гэтэл яг гардан барьж аваад зүтгээд эхэлтэл биднээс үл хамаарсан, биднийг захирч, удирдаж, мөлжиж байдаг долларын эздийн Монголд суурьшуулсан санхүүгийн дэглэмтэй тулгарав. Энэхүү дэглэмд үйлчлэх зориулалттай гадны эздээсээ бүрэн хамаардаг төр засаг Ерөнхийлөгч гэх мэт сайхан нэртэй бүтэц ч юм шиг, бүлэглэл ч юм шиг, хүн ч юм шиг олны нэрлэдэгээр МАН-АН тай нүүр тулав.
 
Бид бүгдээрээ, ард түмэн ч тэр саарал ордонтой холбоотой Улс төрд хорхойсогч нар ч тэр, газар нутаг ба ард түмнээ барьцаанд тавин чөлөөт зах зээл гэгч казино д тоглож буй банкны эзэд, олигархууд нь ч тэр бүх нийтээрээ долларын эздэд барьцаалагдсан тэдний дэглэмийг Амьжуулж, өөрсдөө золиос нь болсон хүн сүрэг (зомби) болсноо мэдэв. Энд миний бие ихэд хураангуйлан товчлох байдлаар зарчмын гэх санаануудыг илэрхийлж буйг та бүхэн минь анхаарна буй за. Ингэж ухаж сонирхож судалсаар байсаар эцэст нь Бид хэн юм бэ? Монгол-Хүн, Монгол-Үндэстэн, Монгол-Улс гэж яг хэн эсвэл юу юм бэ? гэх язгуур үндэсээ олох, ижил сүргээ хайх, нийлж нэгдэх, түгээж дэлгэрч олуулаа болох, Хувь заяаныхаа эзэн байх гэсэн бас л маш энгийн үнэнд, жам үнэнд хүрэх аж. Ерөөсөө хүний амьдрал ямар байх нь тухайн хүний бодол сэтгэлгээнээс хамааралтайг мэдсээр байж нийтээрээ итгэх ёсгүйд итгэж, сүсэглэх ёсгүйд  сүсэглэж, мөргөх ёсгүйд мөргөж бид Монголын ард түмэн бүгд нийтээрээ мунхарчээ. Шагжаамуни Лувсандагва нарын нэр барьсан Дарамсалагын шар лам нарт, Либерал онол ярьсан Харвардын хар лам нарт ний аяараа сүсэглэн мөргөсний төлбөр өнөөдрийн бидний ядуу зүдүү гуйланч, өрөндөө баригдсан эмгэнэлт амьдрал.
 
Ази зүүн өмнөд Азийн газар зүйн байрлалд амьдрах усан галавын үүсэл идэвхжилтэй замган биет, мөгөөрстөн хүний төрлийн амьдрах ёсыг номлосон шагжаамину, Европийн газар зүйн байрлалд амьдрах хөрсөн галавын үүсэл идэвхжилт хүмүүсийн христ номлол, энэ номлолтнуудын бий болгосон коммунизм, капитализм, либерализм ч тэр авах гээхийн ухаанаар хандах, мухраар дагаж үл болох шашингууд байсныг бид ухаарсангүй.
 
Бид монголчууд бол Төв Азийн газар зүйн байрлалд буюу дэлхийн усны ундарга, ус хүн төрөлхтөнд хувиарлагддаг дэлхийн төв цэгийнхэн, сүпер тивийн сүпер үндэстэн,галан галавын идэвхжилтэй, ясандаа чөмгөт хүний төрлийнхөн билээ. Христ ба Буддынхан "Эрт урдын цагт" хэмээн үлгэр домгоо эхэлж өөрсдийн гарал үүслээ тодорхойлдог бол, монголчууд бид "Сүн далайг шалбааг (балчиг) Сүмбэр уулыг дов байхад" гэж маш тодорхой гарал үүслээ хэлдэг анхдагч галан галавын хүний төрөл юм!!! ......
...... Хүү минь асуув.
....Ааваа энэ цагаан сар гээд байгаа баяр чинь хүнтэй холбоотой баяр юм уу? Байгалтай холбоотой баяр юм уу? 
Аргагүй элдэв шашин мухар сүсэгт бохирдоогүй бурханаараа байгаа хүүхдийн асуулт аж. 
 
.... Аан миний хүү чинь харин ямар зөв онож асууваа. Аав нь Монголчууддаа энэ цагаан сар нэртэй Шар лам нарын ард түмний Сүнс-Бие-Ахуй амьдралыг барьцаалж мөлждөг залийг тайлбарлаж ухааруулах гэж олон жил янз бүрээр оролдож байна. Одоо л манай ард түмний оюунлаг, сэхээтэн, учраа мэдэх хэсэг нь ойлгож хоорондоо саналаа солилцон бусдыгаа энэ шашны намаг шалбаагнаас нь гаргахаар зүтгэж эхэлж байна. Наад цагаан сар гээд байгаа баяр чинь уг нь байгалтай ямар ч холбоогүй Хүнтэй холбоотой, тухайлбал өнөөгийн Хятад улсын ганьсу мужийн Зонхава ( уулын сонгинотой ам ч юм уу энгэр ч юм уу газар) нэртэй газар төрсөн Лувсандагва гэдэг Лам хүнд зориулж түүний номлолыг түвдээр уншиж хоолоо олж иддэг шарын шашны лам нарын Шашных нь зан үйл. Аавынх нь залуу насанд Монголд Ленин гэдэг хүний номлолоор Социалист улс байгуулж байсан учраас жил болгон 4 сарын 22 нд Агуу их Ленин хэмээгчийн төрсөн өдрийг улс даяар баяр болгон тэмдэглүүлж байсантай адил. Эсвэл өнөөдрийн Монголд Христийн Валентин гэгч ламын нэртэй хайртай хосуудын баяр хэмээхийг тэмдэглэх болсонтой адил. Лениний төрсөн өдрийг биднээр тэмдэглүүлдэг байсан бол харин өнөөдрийн цагаан сар гэгч баяраар Лувсандагва ламынхаа үхсэн Сүнсийг биднээр тахиулж тэнгэрт байнга бурхан мэт залраг гэх санаатай лам нарын бидний сүнсний хүчийг өөртөө хураах сэдэлтэй зан үйл гэдгээрээ ялгаатай. Лувсандагва гэх тэр лам нь 63 наслаад өвөл үхсэн байдаг, үхсэн өдрөөс нь хойш 63 хоног тоолоод 2 сарын битүү сартай тааруулан шинэ сар гарахад Лувсандагваа тэнгэрт заларлаа хэмээн араас нь шинийн 8 ба шинийн 15 гэж хоёр хуваан Лувсандагвадаа төгс буян хураан өгч илгээх утгатай тийм л шашных нь зан үйл шүү дээ. Ямар нэг байгалийн хүчин зүйлтэй холбохгүй бол Монголчуудыг дагуулах хүндрэлтэй учраас өөрсдийн Түвдийн шашны зан үйлээ явуулдаг лит хэмээх сараар баримжаалж хийдэг зан үйлтэйгээ хүчээр холбосон байдаг.
 
Угаасаа далайн таталт түлхэлтээс ахуй амьдрал идэш тэжээл нь хамааралтай Сарыг ажиглаж хооллодог Буддын нутгийнхны сарны тоолол дээр суурилсан учраас энэ Түвдийн шашны лит нь ерөөсөө тэгш 4 улиралтай Монголд таардаггүй. Тийм ч учраас жил болгон цагаан сар нь Хөхүй өвлийн улирлын дунд эсвэл адаг сарын өөр өөр өдөр тохиодог. Дэлхий нийтээрээ улиралыг нараар тооцдог байхад манайд л шашны лам нар Билгийн тоолол гэж нэрлэн Хятад сарны Хуанли тай адил сарны тоололтой шашны лит хаварыг эхлүүлсээр. Тэр байтугай агуу Чингис хааныг минь хүртэл энэ Түвд шашны литээрээ жил болгон төрсөн өдөр нь хөдөлж байдаг болгож хоролсон биздээ. Үеийн үед шашин дарангуйлагч төр, хааны хавсай зэмсэг, бирдүүд байсан. Одоо ч яг тэр үүргээ гүйцэтгээд биднийг хорлоод л байж байна. Төр шашин хоёр хамт байж болохгүй. Үүнийг мэддэг, эзэнт улсдаа мөрдүүлж чадсан учраас л Их эзэн хаан Чингис маань хүн төрөлхтнийг хураан нэгэн тэнгэрийн дор нэгтгэсэн билээ. Алив ард түмэн харь сүнсний дарангуйлалд орж мунхрах тохиолдолд Үндэстэн байхаа больж мөхдөг. Гэхдээ би Монголчуудаа дээд тэнгэрээс заяат онцгой ард түмэн гэдэгт итгэдэг. Мөнх тэнгэрийн хүчин дор Мөнхөд амьдарч ирсэн амьдарна гэдэгт итгэдэг. Өнөөдрийн биднийг мунхруулан мөлжигч харь номтон, тэднийг дагагсдаас өөрсдийгөө чөлөөлж Оюун санаа-ахуй амьдрал-ахуй төрийн хувьд тусгаар тогтнон хүчирхэгжин хөгжинө, мандан бадрана гэдэгт итгэдэг. Хүн төрөлхтөнд ч ээлжит тус дэмээ өгнө гэдэгт итгэдэг. Аль болох товчхон зарчмын санаануудаа та бүхэнд хүргэхийг хичээв. Авах гээх сайхан Монгол ухаанаараа тунгаан шүүнэ биз дээ. Ингээд эртнээс бидний өвөг дээдэс ямар цаг тоолол, зурхай баримтлан жилийн 4 н улирлын баяр тайлга тахилга зан үйлээ хийж, баярлаж хуримлаж байсан түүхэн сурвалжаас та бүхэндээ хүргэе. Миний бие зөв цагт, зөв үр дүнтэй баярлаж цэнгээсээ гэж үнэнхүү хүсэх учир санаа чилээх болой. Бид Монголчууд эртнээс бүр өнө эртнээс жилдээ нараар хэмжин 4 улирлыг эхлүүлдэг ураг төрөл, бүл, ах дүү хамаатан садан, худ ураггүй золголдон баярлаж өндөр настандаа нас нэмж, үрс балчирдаа ухаан хайрладаг, өнчин ядуусдаа буян өглөг өгдөг агуу түүхтэй, соёлтой, зан заншилтай сүпер угсаатан, үндэстэн гэдгээ хэзээ ч хэрхэвч мартаж самуурч үл болмой.
 
"Монгол ухаан есөн эрдэм" номноос.
Үргэлжлэл: Цагаан сар уу? Хар сар уу?
 
Монголд Сүнба хамбаас хойш Лит нэвтрэв.
Эдүгээ манайд хэрэглэж буй шашны төгс буяны Литийг нэвтрүүлсэн Сүнба Хамбо Доржжалцаны Ишбалжир (1704-1788) Түвдийн Хөх нуурын ойрад хүн бөгөөд тэр бүс нутагтаа зохицсон шашны ёс заншилд нийцсэн Лит бүтээсэн нь Төгс буян аж. Гол утга нь түвдийн шарын гэлэгва шашныг үндэслэгч Зонхава нэрт газарт төрсөн Лувсандагва гэдэг ламтан уг Литийн өвлийн тэргүүн хулгана сарын 25 нд нас барж 63
(64) насны нь тоогоор гашуудал зарласан нь түвдийн өвлийн адаг сарын эцэс битүүний шөнө дуусдаг тул гашуудлын төгсгөл болгон сүм хийдүүд шөнөжин ном хурдаг. Шинийн нэгний өглөө дуганыхаа баганад мөргөн гарч манз цав хүртээд эргэж цагаан буяны ном хурж Лувсандагваа богдын оронд залархыг ерөөн 15 ныг хүртэл ерөөл хурж төгсбуян болгодог Лит юм. Гэхдээ шинийн нэгэн гэж золгодоггүй харин бурхан болсон гэж итгэн дуганыхаа гол баганааас адис аваад тардаг байсан. Золгодог болсон нь Манжийн үеийн хаврын хятадын золголтыг Богдын зарлигаар 1911 оноос уламжилж Манжийн амбанд биш Богд, улсын эх дагина нарт бараалхах болсон харийн төрийн уламжлал ёс юм. Агуу их нүүдэлч малч үндэстний дөрвөн улирлын хи тахилга шинэлэлтийн жртний соёл зан заншлыг устгах, түвдийн шарын шашны өвлийн цагаан сарын ёслолыг Монгол үндэсний баяр гэж гаргасан зарлиг нь түүхэн алдаа Монголчуудын эмзэглэл болов. Түвдийн шашны гэлэгпа хэмээх шарын урсгалыг үндэслэгч Зонхава хэмээх газарт төрсөн Лувсандагва нь түвдийн Литээр түвдийн өвлийн тэргүүн сарын 25 ны өдөр нас барсныг Зулын 25 ны буяны дүйцэн өдөр гэж хүрээ хийдүүд тэмдэглэж энэ өдрөөс эхлэн насны нь тоогоор 63 хоногийн турш хар өдөр хэмээн ном хурал үйлддэг.
 
Битүүний шөнө уг гашуудлын хар өдрүүдийг хурал номоор өндөрлөж дууссаны маргаашаас нь Богдод хувилсан цагаан буяны өглөг хишгийн сар гэж шинийн 15 хүртэл Төгсбуяны литээр буян үйлддэг. Үүнийг Литэч нар "Сүнбэ хамбо секундийг 149209 хуваасан лугаа тэнцэх цаг хугацааны өчүүхэн бага нэгжийн нарийвчлалаар хөөх олон аргыг боловсруулсан" гэх боловч үнэндээ дүйцэн буюу үхсэн өдрөөс нь эхлэн 63-64 хоног тоолоход тухайн 2 р сарын сар битүүрэх өдөр тогтмол таардаг. Монголд энэ шашны урсгал 16 р зууны сүүлчээс нэвтрэхдээ үндэслэгч Зонхава хэмээх газар төрсөн Лувсандагва ламтны хойтын буяны үйлийг ихэд сурталчлан хөрөнгө мөнгө цуглуулахыг гол үйлээ болгон 1911 он хүртэл идэвхтэй өрнүүлж байсан. Хар өдрүүдийг барахдаа битүүний шөнөжин ном уншаад өглөө дуганыхаа баганад юм уу гүнгэрваа эсвэл судар, шуумал зурмал хөрөг зэрэгт нь мөргөөд гадаалж манж цав хүртэж ирээд буяны номоо эхлүүлдэг заншилтай агаад золгохыг эрс цээрлэдэг, шүүс улаан идээ хэрэглэхийг хориглодог ёстой байж. Тогоонтөмөр хаан бээжингээс хөөгдөснөөс хойш( 1368 он) 1479 он хүртэл хугацаанд Монголын нэгдэл алдарч, татаар ойрд уранхай гурван их түмтэд задран тэрсэлдэж байсан үед ч, нэгдэж амсхийсэн Даян хааны цагт ч ( 1480-1517 он) Монголын соёл харийн нөлөөгүй байж. Гагцхүү Түмэдийн Алтан хааны үед ( 1517-1582 он) түвдийн шашинтай холбогдсон түүхтэй. Гэхдээ энэ үед ч түвдийн Төгсбуянт лит зохиогдоогүй байсан, бүр 1747 оны үүсэлтэй билээ. Хуанли нь Манжийн төрийн эзэгнэлээр Монголд 1704 оноос, Лит нь түвдийн шашны түрэлтээр "Төгсбуяны лит" хэмээн Нийслэл хүрээнд зурхайн дацан байгуулагдсан 18 р зууны сүүлч үеэс нэвтэрсэн гэдгийг шашныхан санаатай гуйвуулдаг гэдгийг сануулах нь зүйтэй. Гэтэл ийм хожуу үед орж ирсэн харь хятад Хуанли болон түвд шашны Литээр 13-17 р зууны Монголын түүхийн он цагийг тогтооно гэдэг, түүнийг Монгол зурхай гэж итгэх, өвөг дээдэс маань ерөөс өөрсдөө зурхайгүй байсан гэж гүтгэх, гүтгүүлэх нь санаанд багтамгүй хэрэг, эмгэнэл. 
Тэртэй тэргүй тун удахгүй наа Түвд шарын шашны шар хуврагууд, Америк Либерал шашны Хар хуврагуудын үнэн нүүр царай илчлэгдэж, ард түмэн ч хууртахаа болино. Ямар ч хүн, ямар ч үндэстэнд Жамын Хувь заяа тавилан байдаг. Түүгээрээ амьдрах нь жинхэнэ эрх чөлөө, аз жаргал байх төдийгүй хөгжил дэвшил, мандал бадралд хүргэдэг. Та нар Еврей нарыг сайн судлах аваас надтай бүрэн санал нийлэх болно.
 
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү