Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг харьяа байгууллагуудын удирдлагатай салбар бүрээр нь уулзаж, санал сонсох ажил хэрэгч уулзалт өрнүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр соёл урлагийн байгууллагын захирлуудыг хүлээн авлаа.
Сайд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, орлогоо захиран зарцуулах эрхтэй болгох хоёр асуудлыг шийдвэрлүүлж чадсанд талархаж буйгаа уулзалтад ирсэн захирлууд илэрхийллээ. Соёл урлагийн байгууллагуудын хувьд барилга байгууламж хуучирсан, даац хэтэрсэн, шинээр барихад газрын асуудал хүндрэлтэй зэрэг нийтлэг бэрхшээл тулгамдаж байна. Мөн соёлыг хөдөө орон нутагт түгээхэд машин техникийн асуудал тулгардаг болохыг хэлж байна. Захирлуудын олонх нь 10 аас дээш жил ажилласан туршлагатай ч шийдэж болмоор асуудлыг шийдвэрлээгүй байгааг сайд шүүмжиллээ.
Уулзалтын төгсгөлд БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг дараах чиглэлийг өглөө.
Чойжин ламын сүм музейн газрын асуудал яригдаж байна. БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Байгууллагууд газрынхаа баталгаажуулалтыг сайн хийгээгүйгээс ийм асуудал гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан нөхдүүдийн халдлага явуулгад өртөх зэрэг ямар нэг байдлаар газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг ажил хариуцсан хүмүүст онцгой анхааруулж байна.
Барилгуудын олонх нь муудсан, даац хэтэрсэн, шинээр барих гэхээр жижиг газар оногддог учраас хөгжилтэй орнуудын жишгээр хотоос гадна соёл урлагийн байгууллагуудыг нэгтгэсэн том хэмжээний газартай цогцолбор байгуулах талаар судлах, төлөвлөх ажлын хэсэг байгуулна.
Соёл урлагийн байгууллагуудын орчин нөхцөл, үнэлгээний стандартыг судла Богд хааны 150 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, яаралтай төлөвлөгөө гаргах
2018.10.16 ны өдөр батлагдсан Соёл урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэхэд захирал, удирдлагууд идэвх зүтгэлтэй ажилла
Төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэх боломжтой. Төрийн бус байгууллагуудтай хоёрдугаар сард багтаан уулзалт зохион байгуулах
Бүх соёл урлагийн байгууллагууд 2019 онд яамны удирдлага зохион байгуулалтын дэмжлэгтэйгээр явуулах ажил арга хэмжээний жагсаалт төлөвлөгөөгөө нарийн гаргаж өгөх
2008-2015 онд хэрэгжсэн Түүх соёлын өвийг хадгалах хамгаалах үндэсний хөтөлбөрийн тайланг танилцуул
Соёлын өвийн асуудлаар мэргэжлийн зөвлөл байгуулах хэрэгтэй. Мэргэжлийн зөвлөлийг яаралтай байгуулъя гэлээ.
Сэтгэгдэл0
NOMINgiin Bayarsaihanig diilexiimuu erhem said aa! kkk.
Бөгсийг нь долоодог байсан Ми данжаадынхаа хийдэг газрын наймаанд би дургүй байсан гэсэн утгатай үг хэлж..Энэ хулгайч ингэж хэлээд Монгол улсыг хөгжүүлнэ гэж байхгүй..
Баатарбилэгийн эхний алхам МҮИС нэрийг хувийн сургуулиас авах ёстой.Дараа нь Монгол хүүхдүүд англи сурч дэлхийтэй танилцахад асар том саад болж эхэлсэн Орос хэлний хичээлийг дунд сургуулийн програмаас хасах хэрэгтэй.Дараа нь чадвал Орос кирилл бичгийг Азийн Монголд халж Латинд шилжин уламжлалт Монгол хэл бичгийн дүрэм,орос кирилл бичгийн дүрмийн Монгол дахь тэмцэлд цэг тавьж нэг мөр болгох ёстой.
Орос хэлийг сайн сурах нь ар монголын дэвшлийн зам байсан, байх ч болно. Орос хэл бол дэлхийн соёлын түлхүүр шүү.
194.228.76.210 Орос хэл Монголчуудад хойшоо харах ганцхан цонх байсан үе дууссан.Одоогийн төвшинд Монгол Дэлхийтэй Орос хэлээр харьцана гэдэг бол үлгэр! Дэлхийн хэл Англи Монгол залууст хэрэгтэй.Орос хэл хэтэрхий их тэдний цаг хүч хөдөлмөрийг залгиж саад болдог төвшинд үнэхээр хүрчихээд байна.Хамгийн гол нь Орос хэлээр дамжиж Монголчуудад бэртэгчин дүр үзүүлсэн хуурамч орилоо жүжигчин орос сэтгэлгээ шингэж тас оросжсон пиздагаар ярьж кириллээр бичдэг жалганы Чукча дуракууд болгож байна.
52-r syrgyyliin hashaand barilga barij baigaag boliulj ugnu u
mi enhbold baatar bilegt horoolliin etsest 65 r tsetserlegiin togloomiin talbaid gazar olgoj oron suuts bariulsan ... baatar bileg shundaggvi yumand hanadag sain said bn shvv . hahaha
дэмжиж байна.
Ene said Bayrsaihanaa zailuulj chadahgui l baihdaa hoorhii
Гүйээ мөн мундагаа. Бүх хаалга хашаагаа хааж шорон мэт байдаг сургуулиудаа анхаар. 10-р хорооллын сургуулийн захирал гэж газраа зарж иддэг нөхөр байх шиг байна. Хэдэн жилийн өмнө барилгын Орчлон компанид газар зараад 4 өрөө байр авсан, одоо БГД-ийн ЗДТГ-т газраа зараад орон сууц байруилж байна гэж сонссон. Сургуулийн цонхыг хааж барилга барих нь зөв үү. Сайн судлаарай шийдээрэй
Хоое ! Энэ сайд чинь : " ... Газар хулгайлсан хун байвал газартайгаа цуг манай салбараас яваарай ..." Гээд бур ШАГНААД бас УРИАЛЧИХАЖ ... Яахаргагуй 60 ТБ-н хамаатан -" ... Мондоо , би мон " гээд улайчихаж ...