УИХ, Засгийн газраас эхлүүлсэн шударга ёсны тэмцэлд М.Энхболд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын тамгыг хүчээр шахуу хүлээлгэн өгснөөр “60 тэрбумынхан” хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал дахь эрх мэдлээсээ салсан. Харин одоо энэ сүлжээний гол голомт болсон нийслэлийг “цэвэрлэх” их цэвэрлэгээ НИТХ-д нэлээд хүчтэй өрнөх дүр зураг харагдаж эхэллээ.
УИХ дахь МАН-ын гишүүд АН-ынхныг оролцуулалгүйгээр 32:33-аараа талцсаны эцэст “Шударга ёс” ялсан. Үүн шиг НИТХ-ын 45 төлөөлөгч, тэр дундаа МАН-ын 34 төлөөлөгч нийслэлийн ЗД-д хэнийг дэмжихээс “60 тэрбум”-ынхны эрх мэдэл нийслэлд хадгалагдаж үлдэх эсэхийг шийдэх болоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл, УИХ болон НИТХ-ыг бүрдүүлж буй улс төрийн хоёр намын хувьд аль алинд нь тооны хувь, харьцаа ойролцоо байгаа. Тиймээс У.Хүрэлсүх нарын эхлүүлсэн МАН дахь улс төрийн цэвэрлэгээ, шударга ёсны ялгаралд хэн ялах нь АН-ынхнаас хүссэн ч үл хүссэн ч хамаарах болчихоод байгаа. Ийм үед АН-ынхан сөрөг хүчний хувьд МАН-ын даргын шинэчлэлийн бодлогыг хүчггүйдүүлэхийн тулд эсрэг талынхныг нь дэмжих тоглолт хийж буй. Энэ нь УИХ-д асуудал үүсгэж байсан шигээ өнөөдөр НИТХ-ыг талцуулсан саналын схем зурагдсаныг Нийслэлийн засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун болон С.Амарсайхан нарт өгсөн НИТХ-ын төлөөлөгчдийн саналаас харж болохоор байна. Баримт сөхвөл, НИТХ-ын МАН-ын бүлгийн 34 төлөөлөгчөөс С.Мөнхчулууныг 14 нь дэмжсэн бол үлдсэн 19 төлөөлөгч нь С.Амарсайханыг дэмжжээ. Үүн дээр С.Мөнхчулуун АН-ын 10 төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр илүү санал авчээ. Энэ нь МАНАН-г задлах гэж тэмцэж буй МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулууныг батламжлахгүй байх гол үндэслэл болсон хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. У.Хүрэлсүхийн хувьд МАНАН-г задлах, “60 тэрбум”-ынхантай тэмцэж МАН-ыг цэвэрлэнэ хэмээн ард түмэндээ амлаж, хүлээлт үүсгээд буй. Ийм үед намын даргын хувьд С.Мөнхчулууныг батламжилах нь улстөрчийн хувьд ёс зүйгүй, байр сууринаасаа урвасан, нийслэлд дахин шинэ МАНАН үүсэхийг дэмжсэн явдал болох тул У.Хүрэлсүх үүнээс өөр шийдвэр гаргах боломжгүй байсан болов уу. Харин НИТХ дахь АН-ынхны хувьд ийм байдал үүсэхийг урьдчилан тооцоолж С.Мөнхчулууныг дэмжсэн нь тодорхой. Тэдэнд С.Мөнхчулууныг батламжилсан , батламжлаагүй ялгаагүй, улс төрийн хувьд ашигтай тоглолт. Харин нийслэлийн сая гаруй иргэд хувьд, монголчуудын хувьд улс оронд дахин улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, маш том гацааг бий болгох магадлалтай юм. Мөн С.Мөнхчулууныг “60 тэрбум”-ын бүлэглэлийнх хэмээн ярьж буй.
МАН-ын өнгөрсөн 28 жилийн түүхээс харахад Улаанбаатар хот бол М.Энхболд болон түүний бүлэглэлийнхний мэдэлд байсан. Хотын фракц гэх нэр томьёолол ч бий. М.Энхболдоос эхлээд Ж.Бадамжунай, Т.Билэгт, Ц.Батбаяр, Ж.Мөнхбаяр гээд Улаанбаатар хотын үе үеийн бүх удирдлагууд, НИТХ-ын дарга, Засаг дарга нар түүний ойр орчмын хүрээллээс сонгогдож, томилогддог бичигдээгүй хуультай байсан. Энэ зарчмаар 2016 оны сонгуулийн үр дүнгээр хотын фракцын залуу үе болох Ц.Сандуй, Су.Батболд нар хамгийн сүүлд буюу хэдхэн сарын өмнө Улаанбаатар хотыг удирдаж байсныг ард түмэн мартаагүй байх. “60 тэрбумын” схем 2016 оны сонгуулиар ил болсноос хойш бараг жил гаруй ард түмэн, шударга улстөрчид тэмцэж, эсэргүүцэж байж арай гэж салаад хэдхэн сар л өнгөрч байна.
Гэтэл одоо Ц.Сандуй тэргүүтэй хүмүүс Засаг даргад С.Мөнхчулууныг ил тод, улайм цайм дэмжиж эхэлсэн нь “60 тэрбум”-ынхны сүүлчийн найдвар нь нийслэлийн Засаг даргын “суудал” болсныг батлаад байна.
Хуучнаар хотын фракцийнхан, одоогийнхоор “60 тэрбумынханд” улс төрд дахин оршин тогтнох, эрх мэдлийн үлдсэн ганц боломж, орон зай нь нийслэл Улаанбаатар, нэр дэвшигч С.Мөнхчулуун юм. Хэвлэлд өгч буй мэдээллүүдээс харахад /erennews.mn/ Ц.Сандуй энэ удаад бусдыгаа манлайлж түүхэндээ анх удаа хотыг бие даагч даргатай болгоно хэмээн С.Мөнхчулууныг Засаг даргад дахин зүтгүүлэх гэж байгаа бололтой. Энэ тохиолдолд намынхаа шинэ дүрмийн дагуу нэгэнт МАН-ын гишүүнээс гарсан тэдний хувьд улс төрийн дэмжлэг байхгүй юм. Өөрөөр хэлбэл НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч цаашид улс төрийн карьераа бодвол намын бодлого, дүрмийг хүндэтгэн тэднийг дэмжихгүй байх магадлал өндөр. Магадгүй НИТХ-ын олонхийн дэмжлэг аваад Засаг даргаар сонгогдсон тохиолдолд хувь хүнийхээ хувьд аядуу зөөлөн, өдий зэрэгт хүртлээ нөмөр нөөлөг, дэмжлэгийг нь авч байсны хувь хүний хувьд С.Мөнхчулуун “60 тэрбумын” ах нарынхаа шууд хамааралд байна хэмээн улс төрийн тоймчид үзэж буй. Харин АН-ын бүлгийнхны хувьд МАН-ыг талцуулах, санал хуваахын тулд МАН-ын бодлогоос сөрж буй хэнийг ч дэмжихэд бэлэн бөгөөд нийслэлийн Засаг даргыг тойрсон улс төрийн маргаан, талцал удаан үргэлжлэх тусмаа сөрөг хүчний улс төрд ашигтай болж байна. Эцэст нь хэлэхэд эрх баригч намын даргын хувьд олон том давааг давж, сөрж тэмцэж эрх мэдлийг төвлөрүүлсэн У.Хүрэлсүх “60 тэрбум”-ынхны сүүлчийн хорогдох байр болсон нийслэлийг алдах уу, аврах уу гэдгээс МАНАН-тай хийх тэмцлийн ирээдүй шалтгаалах болоод байна.
Ч.Анхбаяр
Сэтгэгдэл0
Шанхайн хужаа нарын суулчийн эзлэээгуй улдсэн газар нь нийслэл монхчулуунаа монголынхоо 3 сая иргэний эрх чолоогий толоо тэмцээрэй
Энэ Мөнхчулуун чинь Сандуйгийн сүүдэр шүү дээ. Дүү нь хар тамхи хэрэглэдэг болохоор хотын дарга болбол Улаанбаатар хот хар тамхийг чөлөөтэй зарж хэрэглэдэг газар болно шүү дээ. Хотын дарга ганц зарлиг гаргаад л хүн болгон хар тамхи хэрэглэж болно, сэлэм хэрэглэж болно гэвэл яана. Цагдаа нар чинь хотын даргын зарлигийг л биелүүлнэ шүү дээ
Мөнхчулүүн манангийн төлөөлөгч гэдэг худал яриагаа одоо болио.
Ene tendgui toglomon selem barisan bas har tamhi tatsan nohduud olshirno shuu ene nohriig buu demjeerei
Энэ залууг М Энхболд 2 болголоо бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүдэх шиг болж байнаа
Удмаа нуудаг Миеэгийн Төв аймгийнхан дандаа хотыг сандайлж байх нь шудрага бус.Удмаа нууж уяач болцгооно. Нутгаа нууж Хотын фракц гэж дүр эсгэгцгээнэ. Одоо болил доо.Монголчуудыг нутаг нугаар доромжилж ирсэн Төв аймгийн олон Баян сумуудын "Төв халх үндэстэнүүд" бүгд өөрсдөө удмаа нуусан хужаа нар л байдаг гэж Монгол үндэстэн мэднэ дээ.
Энэ залууг М Энхболд 2 болголоо бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүдэх шиг болж байнаа
Огт өөр хүнийг дэвшүүлэх хэрэгтэй тэр ах дүүсээрээ нам дамжсан луйварчин Амарсайхныг дэвшуулсэнээрээ буруу муухай харагдаад бусдад боломж олгоод байна Хурэлсухээ
Амарсайхан нэр цэвэр хүн биш!!!! С.Мөнхчулууныг нийслэлчүүдийг ихээр дэмжиж бна. Тэр 60 тэрбумда хамаагүй. Сүүлийн үед ухнагийн хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэсэн хүн болгоныг харлах явдал газар авч бна.
Амарсайхан чинь улайм цайм Туул гол дотор бур гол дотор шуу барилга бариад байгаа луйварчинг яагаад дэмжээд байдаг юм вэ!?! Харин бур тэр барилгыг нь зогсоож нураагаад шийтгэх естой хунийг дэмжээд байх юм аа!

Хүрэлсүх энэ 60 тэрбумын үлгэрээ хэзээ зогсоох юм бол. Мөнхчулуун 60 тэрбумд бүр ч хамаагүй зүгээр л СХД-ээс сонгогдсон хотын төлөөлөгч хүн. одоо энэ тэнэглэлээ зогсоож зүгээр л өмнөх ажлаа хийгээчдээ. Цаана чинь эх орон минь дэлхийгээс гээгдэж гүйцлээ.
Энэ Мөнхчулуун чинь Сандуйгийн сүүдэр шүү дээ. Дүү нь хар тамхи хэрэглэдэг болохоор хотын дарга болбол Улаанбаатар хот хар тамхийг чөлөөтэй зарж хэрэглэдэг газар болно шүү дээ. Хотын дарга ганц зарлиг гаргаад л хүн болгон хар тамхи хэрэглэж болно, сэлэм хэрэглэж болно гэвэл яана. Цагдаа нар чинь хотын даргын зарлигийг л биелүүлнэ шүү дээ.
ундуй сундуй гэж нөхөр барьсан байшингаа буулгуулахаас л айж бйана өөр юуч байхавдээ энэ гарт
хүн гүтгэж зохиомолоор нэр хүндэд халддаг гэн биш зан.мөнхчулууун 60 тэрбумд ямар ч хамаагүй. хэлж байгаа ни зөв.хүрэлсүх нэг зарчимтай байх хэрэгтэй.үг, үйлдэл хөёр зөрж болохгүй
Hurelsukh chamaig ard tumen ene MANANG ystga gej ih naidvar demjleg uzuulj bga zaaval dysgana shuu
Хүрэлсүхийн дутагдлыг хэлдэг,бурууг зөв болгодог сөрөг бодолтой үнэнч,шудрага шүүмжлэлээс юундаа айгаад өөрийгөө хэмжээгүй эрхэт хаан болгох сонирхолтой байгаа юм байхдаа???
МОНГОЛ УЛС ТӨВ АЙМАГ БИШ. МОНГОЛ ҮНДЭСТЭН ТӨВ ХАЛХ ҮНДЭСТЭН БИШ!
Хүрэлсүхийн дутагдлыг хэлдэг,бурууг зөв болгодог сөрөг бодолтой үнэнч,шудрага шүүмжлэлээс юундаа айгаад өөрийгөө хэмжээгүй эрхэт хаан болгох сонирхолтой байгаа юм байхдаа???
Хүрэлсүхийн дутагдлыг хэлдэг,бурууг зөв болгодог сөрөг бодолтой үнэнч,шудрага шүүмжлэлээс юундаа айгаад өөрийгөө хэмжээгүй эрхэт хаан болгох сонирхолтой байгаа юм байхдаа???
Хүрэлсүхийн дутагдлыг хэлдэг,бурууг зөв болгодог сөрөг бодолтой үнэнч,шудрага шүүмжлэлээс юундаа айгаад өөрийгөө хэмжээгүй эрхэт хаан болгох сонирхолтой байгаа юм байхдаа???
Хотын иргэдийн хурлын дарга Амарсайханы Туул голын шугуйг огтолон эрэг.дээр Их тэнгэрийн хойно маршалын гүүрийн зүүн талын бургасан дунд баригдаж байгаа,Монгол улсын хуулид захирагддаггүй барилгын эзэн н Амарсайхан мөн бол Хүрэлсүх хуули хэрэгжүүлэх ажлаа Амарсайханыг хотынИТД-н ажлыг хурааж авахаас эхлэх н зүйтэй????
Энэ унэн шуу! Одоо дулаарахаар энэ муухай барилга нь ургэлжлэнэ. Яагаад ийм нугэлт юм хийж буй хунийг Хурэлсух дэмжээд байгаа нь сонин санагдах юм. Эсвэл энэ муухай Туул голыг минь суйтгэж буй барилгад Хурэлсух болон тууний МАНАН-2 ын мафи оролцоод байгаа юм уу! Уунийг зогсоохгуй байна аа, Монголчуудаа!!!

Хотын газрыг Нийслэл захирдаг.Дарга нь удмаа нуудаг Миеэгийн Төв аймгийн уяач Батболд байсан нь үнэн.Тэрний өмнө МАНАН-нх нь Батүүл байсан юм шүү.Монголчуудыг нутаг нугаар доромжилж хагалж ирсэн Хүрээ тойрсон гамингийн шээснүүд!
Хотын иргэдийн хурлын дарга Амарсайханы Туул голын шугуйг огтолон эрэг.дээр Их тэнгэрийн хойно маршалын гүүрийн зүүн талын бургасан дунд баригдаж байгаа,Монгол улсын хуулид захирагддаггүй барилгын эзэн н Амарсайхан мөн бол Хүрэлсүх хуули хэрэгжүүлэх ажлаа Амарсайханыг хотынИТД-н ажлыг хурааж авахаас эхлэх н зүйтэй????
Хотын иргэдийн хурлын дарга Амарсайханы Туул голын шугуйг огтолон эрэг.дээр Их тэнгэрийн хойно маршалын гүүрийн зүүн талын бургасан дунд баригдаж байгаа,Монгол улсын хуулид захирагддаггүй барилгын эзэн н Амарсайхан мөн бол Хүрэлсүх хуули хэрэгжүүлэх ажлаа Амарсайханыг хотынИТД-н ажлыг хурааж авахаас эхлэх н зүйтэй????
Маршалын гуурний зуун талд Их тэнгэрийн амны хойд талд бур яг Туул гол дотор нь аймар том барилга баригдаж байгаа. Хотын маань эко-г суйруулж суйтгэж байгаа муу худооноос ирсэн орк Амарсайхныг Хурэлсух яагаад дэмжээд дуугуй суугаад байна аа. Муусайн худооноос ирж хоноцын сэтгэлээр ханддаг оркуудыг хотын даргад тавьдагийг хуулиар болиулах хэрэгтэй. Яг гол дотор нь бариад байхад юу ч хэлж чадахгуй байна шуу дээ,уугуул улаанбаатарчуудаа! Худлаа гэвэл та нар очоод узээрэй!
Газрыг нь өгдөг нь Хотын дарга, одоо Төв аймгийн Мөнхчулууныг дэмжиж хор хийн гаргаж ирсэн МАНАН-ийн Батүүл байсан шүү.Түүний дараа нөгөөх л Төв аймгийн МАНАН-ийн Батболд байсныг Монголчуудыг мартчихсан битгий андуураарай удмаа нуусан Баянгийн Миеэнүүдээ.
Хотын иргэдийн хурлын дарга Амарсайханы Туул голын шугуйг огтолон эрэг.дээр Их тэнгэрийн хойно маршалын гүүрийн зүүн талын бургасан дунд баригдаж байгаа,Монгол улсын хуулид захирагддаггүй барилгын эзэн н Амарсайхан мөн бол Хүрэлсүх хуули хэрэгжүүлэх ажлаа Амарсайханыг хотынИТД-н ажлыг хурааж авахаас эхлэх н зүйтэй????
Үнэнг бичсэн байна , хотын фракц буюу сүүлийн шед Манан нэртэй болсон нөхдийн сүүлчийн найдвар бол Ниийлэлийг алдахгүй байх , Хүрэл сүх олон том даваа давж байж Манангаас намаа цаашилбал Улс орноо цэгцэлнэ дээ