sonin.mn
Дуучин Г.Анхмаа бие даасан уран бүтээлдээ түлхүү анхаарч, энэ онд шинэ дүр төрхтэйгөөр сонсогч фэнүүдтэйгээ уулзахаар болжээ. “Гурван охин” хамтлагийн гишүүн тэрбээр бие даасан цомог гаргахаар ажиллаж байгаа аж. Цомгийнхоо анхны дуу болох “Би чиний хайртай бүсгүй”-г фэнүүддээ хүргэхэд бэлэн болжээ. Энэ дууны үг, хөгжмийг “Никитон” хамтлагийн гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бичсэн байна.
Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуур, 2007 онд СУИС-ийн кино драмын ангийг төгссөн Г.Анхмаа 2005 онд “Гурван охин” хамтлагт орсноор гурван тоглолт, 30 гаруй видео клип хийж, зургаан цомог гаргажээ. Тэрбээр 2009 оноос кино урлагийн ертөнцөд хөл тавьж, хэд хэдэн бүтээлийн гол дүрийг амжилттай бүтээгээд амжсан юм.
 
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин