sonin.mn
Унгарын анагаах ухааны салбарын эрдэмтэн,мэргэжилтнүүд ард иргэдээ яаралтай Хятадын вакцинд хамрагдахыг зөвлөж байна
 
 
Энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Хятадын “Синофарм” компанийн үйлдвэрлэсэн коронавирусын эсрэг вакциныг албан ёсоор Унгарт хэрэглэж эхэллээ. 2-р сарын 25-ны өдөр Унгарын анагаах ухааны эрх бүхий мэргэжилтэн Русвай Миклос ард иргэдийг Хятадын вакцинд яаралтай хамрагдахыг зөвлөж, Хятадын вакциныг цаг тухайд нь хэрэглэх нь Унгар улс цар тахлыг хурдан ялан дийлэх гол хүчин зүйл болно хэмээн Төв телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ.
 
 Русвай Миклос  нь Унгарын Будапешт дахь Мал эмнэлгийн их сургуулийн микробиологи ба халдварт өвчний тэнхимийн профессор,  Унгарын алдартай вирус судлаач юм.
 
Тэрээр: “Синофарм” компанийн ашиглаж байгаа коронавирусыг идэвхгүйжүүлэх технологи нь бүрэн боловсорсон, аюулгүй, үр дүн сайтай технологи бөгөөд дэлхий дахинд маш өргөн ашиглагддаг төдийгүй Унгар улс ч мөн вакцин үйлдвэрлэлдээ энэхүү технологийг ашигладаг" гэв. “Синофарм” компанийн вакцин нь вирусыг тэтгэн үржүүлэх замаар идэвхгүйжүүлэх бөгөөд үржих чадвараа алдсаны дараа хүнд тарьдаг учир энэ нь нэг төрлийн төгс вирус ажээ. Түүнчлэн вакцин дотор ихээхэн хэмжээний уураг агуулагдаж байгаа ба бусад вакцинуудын зөвхөн уурагтай нь харьцуулахад л "Синофарм” компанийн вакцин хүний биеийн дархлааны хариу үйлдлийг илүү сайжруулж, мутантчилагдсан вирусээс илүү сайн хамгаалах чадвартай болгоно" хэмээн Русвай Миклос өгүүлсэн байна.
 
С.Сарнай