sonin.mn
Нийслэл хотын хэмжээнд орон сууцан дахь бага насны хүүхэдтэй айлуудын судалгааг гаргаж улмаар хуурч мэхлэх замаар гэрт чинь орж айлган сүрдүүлж эд зүйлийг нь хулгайлдаг Ш-ийг баривчилжээ. Хэргийг нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа бөгөөд тухайн этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.
 
Тухайн этгээд эд зүйл хулгайлж байгаад баригдсан тохиолдолд хүүхдүүдийг зодох, дарамтлах зэргээр айлгадаг байжээ. Мөн 30 гаруй удаагийн гэмт хэрэг үйлдсэнээ мэдүүлсэн бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэний улмаас өмнө нь хоёр удаа ял шийтгэл эдэлж байжээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин