Төв аймгийн Заамар суманд уул уурхайн ил олборлолт явуулж байсан “Эко-Алтан Заамар” компанийн талбайд осол болж нурангид дарагдсан дөрвөн хүнийг эрж, хайх ажил тав дахь өдрөө үргэлжилсээр өчигдөр өглөө 11:00 цагт хоёр хүний цогцсыг гаргаж авсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын шалтгааныг тогтоож дүгнэлт гаргасан аж. “Уг ослын шалтгааныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл бүрдсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болсон тухай Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галбадрах бидэнд мэдээлсэн. Эрэн хайх ажилтай зэрэгцээд хяналт шалгалтыг давхар хийж байгаа аж. Нийтдээ 100:500 метр кв талбайд тус компани үйл ажиллагаагаа явуулдаг. Талбай дотор 10:60 зайд 2-3 метрийн гүнд ус ихтэй лаг шавар дотор эрэн хайх ажлыг явуулснаар хоёр хүний цогсыг олсон бол үлдсэн хоёр хүнийг олоогүй байна. Ус ихтэй лаг шавар дотор цогцсыг хайхад хүндрэлтэй байгаа учраас усыг тусгаарлах зорилгоор далан ухаж урсгасан аж. Мөн соруулах байдлаар усыг нь шавхаж буй ч компани усан сангаа буруу байрлалд байгуулсан нь эрсдэл үүсгэхээр байгааг албаныхан тодотгож байна. Ингэснээр үлдсэн цогцсыг лаг шавраас хайж байгаа нь аврах ангийн албан хаагчдад хүндрэлтэй байгаа аж. Нийтдээ Онцгой байдлын эрэн хайх албаны 30 гаруй албан хаагч тэнд ажиллаж байна.Нөгөөтэйгүүр компанийн зүгээс осол, газар хөдлөлтөөс болсон гэж тайлбарлаж буй ч олборлолтыг буруу явуулснаас болж нуранги үүссэн байх магадлал өндөр байна хэмээн эх сурвалж ярьж байна.
МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан: Ослын шалтгааныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн
Ослыг эхнээс нь тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:20 цаг орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд ноцтой осол гарч хоёр ажилтан амиа алдаж, хоёр ажилтан одоо хүртэл цогцсыг эрэн хайх ажиллагаа ийнхүү явагдаж байна. Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газраас усан сангаа буруу байрлалтай үүсгэснээс нуралт болсон гэж эхний байдлаар дүгнэжээ. Онцолбол, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан нуралт үүссэн карьерын дээд талд хиймэл нуур барьсан нь буруу болсон гэдгийг тодотгосон юм. Тэрбээр “Одоо энд байгаа уурхайн карьер аюултай нөхцөл байдалтай байна. Энэ уурхай өнгөрсөн хугацаанд үүссэн хиймэл нуурыг хааш нь урсгах вэ. Карьерын дээд талын хана нурах эрсдэлтэй болчихсон. Нуралт үүссэн карьерын дээд талд 10 метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэсэн нь ус хана руугаа нэвчиж нуралт үүсгэсэн байх талтай. Ер нь анхнаасаа нуурыг карьерын дээд талд барьдаг нь буруу” хэмээн сумын удирдлагуудад мэдээлжээ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан дөрвөн иргэний ар гэрт 193 сая 320 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг нэг удаа үзүүлэхээр болсон тухай мэдээлсэн байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хүүхдүүдэд нь хуулийн дагуу олгох ажээ.
Эрэн хайх ажиллагааг маш хүнд нөхцөлд хийж байна гэжээ
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Аврах ажиллагаа зохион байгуулахад байгалийн эрсдэл их байна. Эрэл хийж байгаа талын ханан дээр зузаан тогтсон мөс өдөр хайлан дусаж байгаа. Тэр хайлаад, зай гараад буцаад унавал бидэн дээр унана. Өчигдөр ар талд мөс нурж байгаа нь мэдэгдсэн. Хэрвээ мөс ихээр нурвал олон хүн эрсдэх аюултай байдалд байна” гэж ярьжээ. Харин “Эко-Алтан Заамар” компанийн үйл ажиллагааг 2018 оны VII сард БОАЖЯ-наас гаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Үүний дагуу дүгнэлтийг АМГТГ-т хүргүүлж арга хэмжээ авахыг нэхэмжлэгч талаас шаардсан ч “Эко-Алтан Заамар” компани хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан аж. Тус шүүх хурал энэ сарын 11-нд болохоор товлогдсон байна. Хариуцлагагүй уул уурхайгаас болж олон хүний амь нас хохирч онц ноцтой байдал үүсчихээд байхад салбарын сайд Д.Сумъяабазар яагаад одоог хүртэл чимээгүй байна вэ?
Ц.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Bukh hun bukhuu barild daa. Yunii uul uurhaigaa medehgu dee. Medehgui baij ichihgui said hiine. Medleggui saidiin ued yu ch garch medne dee.
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг зодуулж амиа алдсан асуудал намжаагүй байхад дахин нэг цэргийн алба хаагч харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, Өнгөрсөн сарын 28-нд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн пүрэв гарагт элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
ХУВИЙН КОМПАНИЙН ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САХИЛГА БАТЫН АСУУДАЛ ЯАМНЫ САЙДАД ОГТ ХАМААГҮЙ!!!
Сумъяабазарыг огцруул! Яахаараа хүний амь авдаг ийм компанийн зөвшөөрлийг цуцалдаггүй юм?
АЙГААД ... ?!
АЛТ Л АВЧ БАЙВАЛ БОЛОО ГЭЖ УЛАЙРЧ АЖИЛЧДЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХӨСӨР ХАЯСАН КОМПАНИЙН ЗАХИРЛААС ОЛНЫ АНХААРЛЫГ ХОЛДУУЛАХ ГЭСЭН АРЧААГҮЙ ОРОЛДЛОГО, ЮУ ЯАСАН САЙД!!!
Юу хэлэх , юу хийх учраа олохгуй л суугаа , хоорхий ... ямар " хонгодоод " дайралтай биш ...
Муу бүхнийг хийж буй онцгойгийнхонд баярлаж бна, цалин урамшууллыг баян Базраагаас нэмж гаргуул,эд чинь бас хүн,төмрөөр хийгдсэн робот биш.
Муу бүхнийг хийж буй онцгойгийнхонд баярлаж бна, цалин урамшууллыг баян Базраагаас нэмж гаргуул,эд чинь бас хүн,төмрөөр хийгдсэн робот биш.
Харин тиймээ Онцгойгийнхонд баярлаж байна Хариуцлагагуй шуналтнуудаас болж хуний амь хохирч байна Лицензийг нь цуцлах хээгтэй Юу ч мэдэхгуй мэргэжлийн биш юмнууд буруу ажиллажээ
said ni shuud ogtsoroh estoi Hurelsehee shuud ogtsoruul shudraga bai
баен базраагийн уурхай жил болгон хүний амь авах юмаа
Сумъяабазар тэгж огцрохгүй ээ, шуналын тулам шүү дээ! Хоосон толгойт уул уурхайг удирдлаа юу?
Chi uuruu oyunii homsdoltoi oron garan uu arai ugui yu?
Д.Сумъяабазар мэтийн юугаа ч мэдэхгүй тамиирчид сайд хийнэ гэдэг байж болох уу?Цаашид ч олон хүний амь нас эрсдэх нь ойлгомжтой. Махан толгойнуудад хариуцлага үүрүүлэх л хэрэгтэй.Ажлаа өгөөд, огцороод, нөхөн төлбөрөө төлөөд тэгээд шорондоо ялаа үүрээд явах ёстой.Төрийн түшээ гэдэг ийм л байх учиртай.Буруу тогтолцоонд ийм л байх ёстой юм шиг дасчихсан байдлыг одоо гарч ирж байгаа залуучууд тун хичээж зөв голидролд нь төрийн ажлыг оруулах хэрэгтэй шүү, түмэн олон та бүхэнд итгэж байна.
УУРХАЙН ЭЗЭД 1- Р ЭЭЛЖИНД ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ЁСТОЙ, ОЛОХ ОЛЗЫГ ГАНЦААРАА ХҮРТЭЖ, ӨЧҮҮХЭН ЦАЛИНГИЙН ТӨЛӨӨ ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫГ УМАРТАН, МХЕГ-Н БАЙЦААГЧДЫГ ЯАЖ АРГАЛАВ??? Бусад уурхайг комисс гарган шалга!!!
БАЗАРАА ОНЦГОЙГИЙНХНЫ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛ!!! АР ГЭРИЙНХЭНД НЬ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛ!!!!!!!!!!!! ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ ЯАГААД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ??? АВИЛГАЛ АВСАН НЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН
БАЗАРАА ОНЦГОЙГИЙНХНЫ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛ!!! АР ГЭРИЙНХЭНД НЬ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛ!!!!!!!!!!!! ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ ЯАГААД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ??? АВИЛГАЛ АВСАН НЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН
мөнгө мөнгө мөнгө ,,,авилга
salbartan iim asuudal garchaaad bhad gadaad hurun rouulat orlj ireh nereer tsugtaj bh jisheenii
Энэ уурхай Заамар сумын нутгийг хүүрийн газар шиг болгоод удаж байгаа. Малчид иргэд нь олон жил тэмцээд дийлдээгүй ийм л юм болох гээд байсан 4 хүний амь авлаа даа. Шалгаад л хаасан болдог маргааш нь нээгээд ажиллуулдаг ийм л байсан Одоо хэдэн хүний амь цааш авч байж ханах юм бол энэ уурхай
Боловсрол мэдлэг байхгүй дээрээс нь мэргэжлийн биш хүн харин ч хөөрхий бүр самарчихгүй байгаад нь баярлаж байна
Meregjiliin chadbartai said heregtei baina
Одоо тэр эздийг нь хиймэл нууранд живүүл Шунал нь шулам болгоно. Байгаль ээжээ сүйтгэсэн бузрууд Өөр шударга юм гэж байхгүй
Bayn bazraa hunii ami huls huchiig yaj tuluhiig ni bugd harj suugaa.
ХУВИЙН КОМПАНИЙН ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САХИЛГА БАТЫН АСУУДАЛ ЯАМНЫ САЙДАД ОГТ ХАМААГҮЙ!!!
Хамаатай байлгүй яадгийн. Яах гэж зөвшөөрөл олгодгийн. Яагаад зөвшөөрлийг нь цуцалдаггүй юм.
сайд ч хүртэл хаиуцлага хүлээ
Уурхайчин хүний амь нас аюулгүй байдал хөсөр хаягдлаа Уул уурхайн аврах албийг татан буулгаж үгүй болгосон Засгийн газар хариуцлагаа хүлээх цаг болсон