Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоогоос яг 14 хоногийн өмнө Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр нэгэн алдартай үгийг хэлсэн байдаг юм.
Тэрээр “…Төрд хууль гэж байдаг гэдгийг хууль завхруулж байгаа хүмүүст ойлгуул. Яс маханд нь мэдрүүл!” гэсэн. Энэ нь орон даяар мэдээллийн бүх шугамаар тарж, Ерөнхий сайдын энэ үгийг нийтээрээ сонсоцгоов.
Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар авч байгаа арга хэмжээг Ерөнхий сайдын үгтэй холбох хандлага гарч л байна.
Гэтэл хууль гэж байдгийг ойлгуулж, яс маханд нь мэдрүүлмээр хүн Ерөнхий сайдын яг дэргэд байгааг олн нийт яриад эхэллээ.
Тэр хүн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир юм. Цагтаа Лүнгийн замыг там болгож, төсвийн зуу зуун сая төгрөгийг тарааж явсан энэ эр УИХ-д хоёр ч удаа сонгогдсон. Ийм том асуудалтай хүн яагаад Их хуралд сонгогдоод байдгийг ойлгодог хүн ховор байлаа.
Харин өнгөрсөн оны сүүлчээс эхлээд Д.Дамба-Очирын төрд залардаг нууцыг олж мэдсэн гэхэд болно.
Товчхон хэлэхэд, Д.Дамба-Очир гэдэг нөхөр хэргээ хэзээ ч хүлээдэггүй юм байна. Түүний арга, бас мэх нь ердөө л энэ.
Бодоод байх нээ, Лүнгийн зам бол там биш гээд л ярьсаар байгаад улсаар засуулаад хэл амыг дарж байсан байдаг юм.
Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээс эхлээд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нэгээр тодорсон. Энэ тухай мэдээлэл эхэлж гарч байхад “…Намайг гүтгээд байна” гээд гүрийсэн. “Зууны мэдээ” түүний тухай мэдээллийг анх дэлгэж байв.
Дараа нь яллагдагчаар татагдсан эхний тавын нэг болсон юм. Гэсэн ч мөнөөх гүрийдэг зангаараа гүрийсээр л байна.
Уг нь мань эр ЖДҮ-д холбогдсоныг АТГ байтугай захын нэг сурвалжлагч мань мань мэт нь тогтоочихмоор тодорхой эд байгаа юм.
2019 оны эхээр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын байнгын хорооны хурал дээр “…Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гишүүн барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм” гээд “…2018 оны тавдугаар сарын 14-нд “Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байвал бий болгосон гэх эрүүгийн хэргийг АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаас хяналт тавих ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд “Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхжүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.
УИХ-ын гишүүний 2018 оны зургаадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж, зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм.
Тэр үед мань Д.Дамба-Очир “…Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг зээл гэж бодоод л бичиг хийж өгсөн. Бүгдэд нь том сургамж болж байх шиг байна. УИХ-ын гишүүн бол өөрийнхөө тойргийг дэмжих хэрэгтэй. Гарсан аж ахуйн нэгж бол надтай ямарч хамаагүй. АТГ-аас нэг удаа дуудаж, 10-20 минут байцаасан. Би дуудсан цагт нь очсон. Намайг гэрчээр байцаасан. Би хууль, хяналтынхантай хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй” гэж тайлбарласаар бүрэн эрхтэйгээ үлдсэн.
Удахгүй яллагдагчаар татагдсан. Тогтоолд гарын үсгээ ч зурсан. Гэсэн ч “… Ердөө л намайг нөлөөлсөн байж болзошгүй гээд байгаа юм билээ. Бусад гишүүд өөрсдийн компанидаа авсан юмнууд байгаа ш дээ. Би сая прокуророос асуулаа. Яахаараа 30 хэдэн гишүүн бичиг хийж өгсөн, бүгд прокурорт очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл намайг яахаараа оруулж ирдэг юм бэ. Бүгдээрээ. Ямар учраас оруулж ирж байгаа юм бэ, үүнийг юу гэж ойлгох юм бэ. Юу ч дуугарахгүй суугаад л байна лээ ш дээ. Ингэж болохгүй ш дээ. Би чинь УИХ-ын гишүүн хүн, сонгогчидтой хүн, гэр бүлтэй, олон ах дүү хамаатан садантай хүн” гэж ирээд л бусадтайгаа барьцаж гүрийсэн байдаг юм.
Нөхөр Д.Дамба-Очир АТГ, прокурор хоёрыг ингэж даапаалаад л сууж байна.
Тиймээс яс маханд нь мэдрүүлмээр хүн яг дэргэд чинь байна шүү гэдгийг Ерөнхий сайдад дуулгая. Монголын төрд хууль байдгийг, шударга ёс яаж тогтдогийг ингэж л харуулна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин
Сэтгэгдэл0
Барин тавин худлаа ярьдаг,гөрддөг гарууд Их хуралд зөндөө бнаа. Дамба-Очир нэг нь. Энэ хүнд хүн чанар,зүрх сэтгэл алга ,13 хан настай охин Дамба-Очирт хайран санагдаагүй, мөнгө л чухал ядаж худлаа ярьж болохгүй гэдэг хүмүүжил суугаагүй,харамсмаар. Ийм л гишүүд,төрийн хүмүүстэй бна даа бид.
Тэр буудал Дамба Очирт огт хамаагүй.
ЧИ ОДОО ИЙМ ЮМ БИЧИХЭЭ БОЛИО, ДАНДАА Л МӨНГӨ НЭХЭЭД ӨГӨХГҮЙ БОЛОХООР ИЙМ ЮМ БИЧИЖ БАЙХ ЮМ.
Барин тавин худлаа ярьдаг,гөрддөг гарууд Их хуралд зөндөө бнаа. Дамба-Очир нэг нь. Энэ хүнд хүн чанар,зүрх сэтгэл алга ,13 хан настай охин Дамба-Очирт хайран санагдаагүй, мөнгө л чухал ядаж худлаа ярьж болохгүй гэдэг хүмүүжил суугаагүй,харамсмаар. Ийм л гишүүд,төрийн хүмүүстэй бна даа бид.
13-тай охидын Очир тамын эзэн Дамба-очир ах та УИХ-ын эрхэм гэшүүн ём байжээ.
Олон хун жду тэй холбогдсон бололтой Харин Худалдаа хогжлийн сонинд Дамбаочирыг онцолж бичээд байгаа нь ойлгомжтой л доо Эрдэнэтээс сонгогдсон учраас Эрдэнэтийн тойрог дээр алаан болдог хэдэн жилийн омноос нэр дэвшиж болзошгуй хумуусийн жсрэг ихар пиар эхэлдэг нь туруу туруучийн сонгуулиас харагдсан 49 ийхон оорийнхоо хуний замыг л засаж байгаа биз
яс маханд нь мэдрүүлмээр хүн өөр хэн ч биш эхлээд л элбэгдорж, эхлээд л тэр нөхрийг! дараа нь бол хэн ч байж болно гэж ард олноороо түрхэрч байна шүү дээ
яс маханд нь мэдрүүлмээр хүн өөр хэн ч биш эхлээд л элбэгдорж, эхлээд л тэр нөхрийг! дараа нь бол хэн ч байж болно гэж ард олноороо түрхэрч байна шүү дээ
ИХ ХУРЛААС ЭРГУУЛЭН ТАТААЧ БУЗАР ХУН ДУРСТ МАНГАС ВЭ
яс маханд нь мэдрүүлээд ѳгч чадахгүй л байхаа даа Хүрэлсүх сайд хүсэхгүй л байгаа болхоос чадахгүй дийлэхгүй шүдгүйдээд баймааргүй л юм
Хулхишаарт мэдруулж чадахгуй бол хохь нь дээ.
Ясанд нь мэдүүлээд өгөх байхаа
schorond chiigeechee
Lungin zam tuhain yed Damba-ochiriin tam gedeg nertei bolson bsan daa! olon hunii mashiniig evdej haraal idsen hun amid yavaadal bhiimda
2008 оны УИХ-н сонгуулиар Эрдэнэтэд нэр дэвшээд рейтинг нь доогуур болж ялах шинжгүй болоод ирэнгүүт хамт дэвшсэн намынхаа нөхрийн эсрэг өөр намын нэр дэвшигчтэй ажиллаж байж арай гэж нэг юм гарч ирсэн өөдгүй хуншгүй эр. Заваан юм хийж намын нөхрөө татаад унагачихдаг юм даа.
голубой ворышка
DEEGUUR TSUS DOOGUUR CHAZGA BOLGOOD OGCH CHADAHGUI DEE HURELSUH NARIIN YARIBAL ERDOO 13 SUNIADAG YUM BAINA LEE SHUU DEE NOVSH
Хар амиа хоохойлсон бэртэгчин нөхөр. Ийм новш нийгмийн зүтгэлтэн байж таарахгүй. Эрдэнэтчүүд юугаа хийж ийм новшийг сонгодог байна аа.
угаасаа, бүх улстөрчид гэхээ байг гэхэд дийлэнх олонхи хар амиа бодогчид шүү дээ, тийм биш байсан бол өдийд Монгол улс, Монголын ард түмэн хамаагүй дээр амьдарч байх байсан
461 тнь зай байдаггуй юмуу заавал ээлжилж дарааллаар нь хийдэг юмуу хамт хамт болн бооноор нь аваачаад хийчээч шодоргос шодоргос
дамбаочир бас ѳмнѳговьийн нутагт зам барьсан нэртэй
hun chanar ni huliin chugchii huruu shig bolson ….-dad tur tumur nuuree uzuuleh heregtei
Энэ мэтийн малуудыг буудан хороо
Ene buzar amitan hoid nasandaa tamd ochihooroo ingej goliij chadahgui l dee toloosoo toloh l bolno
ждүүчин талаар ярьж ЭРДЭНЭТ ШИГ том стартегийн ордуудаас хөндийрүүлээд байна 40 гаруй 50 гаруй ордоо эхлээд буцааж төр ард түмний мэдэлд авьяа бүр хөрш хоёр коммунист намтай улсдаа хүр тэл хандаяа өөр дипломат харилаатай орнуудаас тусламж гуйяа харилцаагаа таслах хүртэл асуудал тавияа улс дамнасан монголын олигарх хулгайг дэлхий даяараа хайлгаяа дараа нь миллиард 950 сая төгрөгний хулгайгаа учрыг олно стратегийн ордыг буцааж авахад жижиг хулгайч нар мэдсэн сонссон хийснээ хэлж хийж туслах ёстой хэрэг нь ч хөнгөрнө одоо дэлхий нийтээр шударгын харанга дэлдэж байна монгол улс дайн байлдаангүй байхад татаасны магтаалын хурундаа генералаас өөр эх оронч шудрага прокурор шүүгч хянан шалгах хороо авилгын хороонд ажлах хүмүүс байх ёстой магнай дээрээ энгэр дээрээ чингэс хаанаа хадсан бамбай болгон бариж бүхийл хулгай хийж болдог малын хулгайч мянган жил хулгай хийсэн
Алдарт үгээ ЖДҮ-чидэд эхлээд ойлгуулаад өгөөч ерөнхий сайдаа гуйж байна
Орхоноос гуй, тэгвэл нууц ноен сахал Эрдэнэбилэг ЖДУ-гээс зээл авч жижгэрч магадгуй
Хэрэг хуучирдаггүй туль зөвхөн ЛҮНгийн замын хэргээр л гэхэд дээлээ толгойдоо нөмөрөх ёстой
Эхлээд Элбэгдоржийн ясанд нь мэдрүүл!!!
ЧИ ОДОО ИЙМ ЮМ БИЧИХЭЭ БОЛИО, ДАНДАА Л МӨНГӨ НЭХЭЭД ӨГӨХГҮЙ БОЛОХООР ИЙМ ЮМ БИЧИЖ БАЙХ ЮМ.
Dambaochir mongo horongo Khaanaas olj bayajsaniig medehuu Toroos khulgailj olson yumaa 1994-1998 onuudad nuuts Ezen n n oor Kuhn bdag yumaa .te bol khulgaich shut dee
Дамба-Очир замын луйвраа ганцаараа хийгээгүй,намынхантайгаа хуваагаад л авсан байхгүй юу даа.Намынхан ч энэ хүний улайдагггүй сайн чанарыг ашиглаж урдаа барьж байгаад дараа нь хэргээс мулталчихдаг нь ойлгомжтой л байгаа биз дээ
Энэ луйварчинг ард түмэн өөрсдөө сонгож гаргаж ирчихээд дараа нь олон юм гонгинох хэрэг байна уу? Хэн сонго гэсэн юм бэ! Сонгуулиар тараасан иөнгөнд нь барьцаалагдаад сонгочихдог байж. Дараагийн сонгуульд ялчихсан явахад гайхах зүйл байхгүй Эрдэнэтээс сонгогдоод байдаг билүү
Хурэлбаатар мэтийн Зевлехее солиочээ, чадвартай хун авахад яадаг бнаа!
энэ нүдний булай тѳрийн бѳѳснѳѳсѳѳ салаачээ.топороо.ккк