sonin.mn
Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Улаанбаатар хотын банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, "сахал" хочит Д.Эрдэнэбилэг сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгчээ.
Уг ярилцлагын үеэр нэгэн сонирхолтой яриа өрнөжээ. Тодруулбал Д.Эрдэнэбилэг: "ХХБ-ыг авснаараа шууд л сайхан болчихоогүй л дээ. 12 жилийн өмнөх явдал. Тэр үед улсын нүд, чих, хамар болсон нэг л хүн байсан шүү дээ. “Хаан”-тай тохиролцоогүй хэлцэл хийсэн гэж хоёр жил гаруй элдвийг үзсэн. Уг нь гаднаас, гадны эзэмшиж байсан хувьцааг л авсан юм л даа.
 
Гэтэл “хааны” хөрөнгөнд хандив өргөөгүй гэж дарамталсан.20 хувиараа хандив өргөхийг шаардсан. Олон компанийг өмч хөрөнгөнөөс нь салгасан даа. Хаан хэрэв хүсвэл хуулийн хаалган дээр уулзаж болно.
 
Тэр үед ганцхан би ч биш бид угтаж авах болно. Тухайн үед түүнд банкнаас бусад нь бүгд л байсан даа.
Тэр үеийн бизнес хийж байсан олон хүн энэ зовлонг амссан байх. Би тэр хүсэлтийг нь биелүүлээгүй л дээ. " гэсэн байна.
12 жилийн өмнө буюу 2007 онд Монгол улсад "хаан" гэж хэлж болохуйц ганцхан хүн байсан нь тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр.
Н.Энхбаяр ч  телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ: "Сахал" Д.Эрдэнэбилэг М.Энхболдоор дамжуулж, надад Худалдаа Хөгжлийн банкны хувь эзэмшихийг санал болгосон" хэмээсэн юм.
Хэрэв "Сахал" Д.Эрдэнэбилэгийн ярьсан үнэн бол Н.Энхбаяр төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ Монголын бизнесменүүдийг рекетэлдэг байсан болж таарч байна.
 
С.Сарнай