Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгдсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулж 2019 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн 18-24 хүртэлх насны 13 хүнийг илрүүлэн баривчилсан бөгөөд эдгээр залуучууд нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ.
Уг этгээдүүд гэмт хэрэг үйлдэхдээ ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, ганцаараа гэрэлтүүлэг, хяналтын камергүй газарт оройн цагаар яваа хүмүүсийг сонгон дээрмийн гэмт хэргээс үйлддэг байсан байна.
Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, оройн цагаар болгоомжтой явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.
Сэтгэгдэл0
ЯАГААД ДЭЭРЭМ, ДЭЭРМИЙН ГЭМТ ХЭРЭГ ГЭХГҮЙ ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРЭГ ГЭДЭГ ЮМ БОЛ? ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ, ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГ, ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ
хууль тогтоогч нар хэл соёлоо алдаад ингэж байна даа.
Улсаа дээрэмдэж идээд гахай шиг таргалсан УИХ-ын дээрэмчдийг хэзээ баривчлах вэ?
энэ гэмт хэргийг гаргахгүй залуусыг сайхан амьдруулах зам бол монголын баялгийг дээрэмдсэн оффшорчид,цагаан захтангуудын дээрмийг таслаж залуусын хоолны,зугаалгын мөнгийг өгөх хэрэгтэй.
Чингисийн баатруудыг суллацгаа хужаануудаа.
Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт ялын хэмжээг нэмэх хэрэгтэй.
Medeej hundruulen uzne
49%-iin deeremchdiig bas barivchlaarai uuhai manan sonotugei!
аа за нөгөө эрдэнэт үйлдвэрийн авдартай мөнгийг хулгайлсан бүлэг дээрэмдийг бариад хийчхээ юу өөр ямар хулгайч хулгарууд байх билээ гадаад руу оргуулваа
шорондхийгээд яахын ухамсруулах сэнхрүүлэх лекц уншиж ѳг тэр дээгүүр нэртэй хулгайчдаа л барьцгаа хорь хѳрѳнгийн хураа
Medee bichij surmaar yum daa
Зөв зөв энэ бол маш зүйл бүлэг хүмүүс барих сайн одоо бар цэнгүүн газар дээр очиж гэмт хэрэг гарах зогсоох цаг болсон шүү монголчууд аа 2019-2025 он монгол улс цэвэрлэх цаг болсон