sonin.mn
Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн Газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ  С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухайд байр сууриа илэрхийлэв.
Тодруулбал тэрээр: " С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан.  Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүхнийг зохион байгуулсан нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм бэ? 
Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа.
 
Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Ахиж Монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай болжээ. Би ийм аймшигт юм үзээгүй. 
 
С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг олох нь бүү хэл замхруулсан байна билээ. 
Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана." хэмээсэн юм.