sonin.mn
Энэ сарын 15-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байх үедээ Монгол Улсын гавъяат хуульч Л.Бямбаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл эх сурвалжуудын өгүүлж байгаагаар талийгаачид хийсэн задлан шинжилгээний албан ёсны хариу гарчээ. Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийнхэн талийгаачийн гарын хуруунд гадны нөлөөтэй шарх үүссэнээс өөр ил харагдах гэмтэл, бэртэлгүй гэж дүгнэжээ. Харин  мөнөөх гарт үүссэн сорви нь талийгаач өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэнтэй холбоотой байж магадгүй аж.
 
С.Сарнай