sonin.mn
Монгол Улсад оршин суугч Солонгос иргэд ээ! БНСУ-ын Ерөнхий сайд, эрхэм хүндэт И Нагён танаа, Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайд Жон Жэнам, Элчин сайдын яамны хүндэт ажилтанууд аа!
 
БНСУ-ын иргэн Ан Хын Жу миний бие өнгөрсөн 11 жилийн хугацаанд зүүд нойрондоо хүртэл хүсч мөрөөдөж ирсэн тийм боломжийг олж авсан билээ. Үнэндээ миний бие хэдэн жилийн өмнө Монгол Улсаас албадан гарах болсонтой холбоотой өнгөрсөн түүхийн бодит үнэнийг мэдэгдэх завшаан олдсон мэт санагдаж сэтгэлийнхээ энэ хандлагыг барих аргагүй байна.
 
Миний бие 2002 онд Монгол Улсад анх ирээд манай Монгол Улсад оршин суугч иргэд бүгд л мэдэрч байсны адилаар түүхээрээ, угсаа гарвалаараа холбоотой Өмнөд болон Хойд Солонгос улс хэрхэн яаж нэгдэж болох тухай эргэцүүлэн бодож билээ. Монгол Улсын зүүн хязгаар дахь Халх гол хэмээх нутагт зочлон очсоныхоо дараа Монгол Улстай хамтран ажиллаж болох тэрхүү боломжийг ч олж харсан юм. Тэр нутагт даамны өрөг шиг бүтэцтэй 40 мянган га өргөн уудам тариалангийн талбайг харсан бөгөөд тэр газар ЗХУ-ын алс дорнод дахь цэргийн ангийн хүнсний бааз газраар ашиглагдаж байгаад ЗХУ задран унаснаар орхигдсон тариалангийн талбай болж үлдсэн гэдэг үнэнийг ч мэдэж авсан билээ. Ойролцоо нь байдаг Буйр нуур нь бидний хэлээр бол Соёрхолт нуур юм хэмээн тайлбарлаж өгсөн Сумъяабаатар профессорын тайлбар яриаг сонсоод өмнө зүгийн хөрөнгө мөнгө, хойд зүгийн хүн хүч, Монголын газар нутгийг нэгэн цогц болгон хөгжүүлбэл Зүүн Хойд Азийн хамтын хөгжлийн эрин үеийг цогцлоох боломжтой юм хэмээн сэтгэж Дорнод аймгийн захиргаанаас зөвшөөрөл аван 40 мянган га тариалангийн талбай болон есөн мянган га бэлчээрийн талбайг түрээсэлсэн юм. Дараа нь менежерээрээ дамжуулан тухайн үеийн Хойд Солонгосын Элчин сайдтай уулзаж хүний нөөцөөр хангах тал дээр хамтран ажиллахыг хүссэн бөгөөд дуртайяа хамтран ажиллах хариултыг хүлээн авч “Мандтугай” хэмээн хашгирч байсан маань саяхан мэт санагдаж байна. Энэ газар орон нь Солонгосын төвийн бүсийн хамгийн ургац арвинтай нутаг, миний төрсөн нутаг Чолвонд байдаг Чолвоны тэгш тал шиг минь санагдаж байсан юм. Тусгайлан хэлэлцэж түүнээс хойш Монгол Улсад оршин суугч солонгос иргэд та бүхний мэдэж байгаачлан тухайн үеийн Элчин сайд байсан нэгэн бээр эмэгтэй хүнтэй холбоотой бусармаг асуудлын талаар нутаг нэгтнүүдээсээ мэдээлэл авч, солонгос иргэдийн нийгэмлэгийн захирлын хувиар түүнд “Биеэ зөв боловсон авч явахыг анхааруулсан юм. Мөн тэр явдлаас хойш хэсэг хугацааны дараа автын ослоор нас барсан Солонгос улсын иргэн (И Ёнгиль)-н ослын асуудлаар цагдаагийн консулд гашуун үг хэлсний шийтгэлд нь
Монголын цагдаад гомдол мэдүүлж тэрхүү гомдлын хэрэгт өртсөний дараа хэдэн сарын турш Улаанбаатар хотын төвөөс гарч чадаагүйн улмаас их хэмжээний хөрөнгө мөнгө гарган бэлдсэн зүүн хязгаар дахь тариалангийнхаа ажлыг ч хэрэгжүүлж чадалгүй бүгдийг нь салхинд хийсгэсэн юм.  Ингээд зогсохгүй миний бие албадан гаргалт хэмээх төсөөлж ч байгаагүй хүнд хэцүү сорилт дунд тоо томшгүй хөрөнгөө бүгдийг нь алдаж цөхрөнгөө барж ч үзсэн билээ.
 
Тухайн үед намайг шалгасан Монголын мөрдөн байцаагч нарын надад хэлсэн нэгэн зүйл одоо ч чихэнд минь тодхон сонсогдож байна. “Манай Монголын амьдрал хэцүү байлаа ч өөрсдийнхөө ард иргэдийг шүүхэд өгөхгүй" гэж.
 
 
Бүтэн найман сарын турш мөрдөн байцаагдсаны эцэст гэм буруугүй хэмээн тогтоогдож хэсэг зуур баярлаж байсан боловч цэлмэг тэнгэрээс аянга буух мэт гэнэт ирсэн Монгол Улсаас албадан гаргах тушаал, өөрийнхөө иргэнийг албадан гаргаад өгөөч гэж хүсэлт гаргадаг манай төр болон төрийн албан хаагч байгааг мэдсэн юм. Солонгос хүн танд төсөөлөгдөж байна уу? Зуун жилийн хугацаатай албадан гаргалт нь дардан замаар давхиж явсан миний болоод гэр бүлийнхний минь бүгдийнх нь амьдралыг булааж одсон юм.
2008 оны наймдугаар сард 13 настай охин үрээ Хятадын сургуульд явуулахын тулд танилдаа даатгаж үлдээгээд Монголд орж ирсэн бөгөөд гэнэтхэн улсын хилээр гарахыг минь хориглосны улмаас бүхэл бүтэн таван сарын турш хүний нутагт нулимсаа урсган байгаа охиныхоо гомдол цөхрөлийг сонсож байхдаа “Би болон миний гэр бүл төдийгүй, улс орныхоо алс хэтийн агуу төлөвлөгөөг бодсон ч заавал үнэн мөнийг олж тогтоох болно’’гэж тангарагласан билээ.
Гэвч үнэний хана өндөр байлаа. Цагдаа, прокурор, шүүхийн хаана нь ч миний үнэн сэтгэлийн гомдол хүсэлтийг хүлээж авах газар байгаагүй. Сүүлийн үед дэлхий нийтээр шуугиан тарьж байгаа Ким Хаг-н хэрэгтэй өдөр шөнөгүй нүүр тулж, хэрэн хэссээр амиа алдсан “Жонг Жаён” агсаны тухай бодсон бөгөөд тэр эмэгтэйн туулсан зовлон зүдгүүрийг сэтгэлийнхээ гүнээс ойлгосон юм.
 
Өнөөдөр бол миний бие Монгол Улсаас албадан гарсанаас хойш 10 жил гурван сар дөрвөн өдөр болсны эцэст Монгол Улсын Засгийн газрын ивээлээр дахин Монгол Улсын газар нутагт эргэн ирсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл зургаан жил найман сар 22 дахь өдөр болж байна. 
 
Тухайн үеийн материалыг хайж олохын тулд маш их хүчин чармайлт гаргасан бөгөөд албадан гаргалтын талаарх үнэн мөнийг нь олж тогтоосон цаг мөчид тухайн үед 13 настай Хятадын нутаг дэвсгэр дээр ганцаархнаа хаягдан үлдэж байсан охин үр минь Монгол Улсын хамгийн сайн их сургууль болох Монгол Улсын Их Сургуулийг төгсөн шинэ ажлын байраа олохын тулд Монголд эргэн ирсэнд нь эцэг хүний хувьд үнэхээр их баярлаж байна.
Би одоо өөрийн улсын Засгийн газар болон Элчин сайдын яамнаас хоёр зүйлийг хүсч байгаа юм.
Нэгдүгээрт, янз бүрийн учир шалтгаан байгаа хэдий ч хөгжингүй улс орон болох Монголд суурьшсан манай Солонгосын ард иргэдийн цээжинд хадаас зоох үйл хэргийг огт, бүр огтоос гаргахгүй байхыг хүсч байна.
Хоёрдугаарт, Монголын ард түмэн манай Солонгос улсын хамтын хөгжил дэвшил, зэрэгцэн орших талаар зөвхөн уриалаад байлгүй, жинхэнэ бодитойгоор хамтран хөгжих, зэрэгцэн орших арга замыг хайж олж өгөөсэй гэж хүсч байна. Тэр дундаа хамгийн амин чухал бизнес болох мал аж ахуйн эх орон Монголын мал ажахуйн бүтээгдэхүүнийг Солонгосоос авахуулаад дэлхий дахинд экспортлох боломжтой болгох тал дээр туслалцаа үзүүлнэ үү. Олон улсын мал эмнэлгийн шинжилгээний байгууллагад бүртгүүлэн, эко бүтээгдэхүүн болох Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүн дэлхийн тавцанд гарах боломжтой болгох тал дээр туслалцаа үзүлэхийг хүсч байна.
Ажиллах хүч дутагдаад дэлхийн өнцөг булан бүрт байгаа ядуу буурай улс орны ард иргэдэд үүдээ нээх нь хэдий чухал ч түүх, үндэстэн ястан, сэтгэл хөдлөлийн хувьд нэг болсон Монголын ард түмэн нэгдсэн Солонгос улстай хөл нийлүүлэн хөгжин дэвшиж чадахуйцаар визгүй зорчих, хэлэлцээр хийх зэргээр шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай цаг үе болсон юм биш үү хэмээн бодож байна. Монгол Улсын гурван сая ард иргэдийн дунд зайлшгүй шаардлагатай албан хаагчид (төрийн албан хаагч, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, өндөр настан)-аас гадна ер нь хичнээн хүн Солонгос руу явах боломжтой бол?
Гагцхүү гэнэт учирч болзошгүй улс орон эзгүйрэх үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд, визний хугацааг 40 хоног, нэг жилд дөрвөн удаа, түүнээс доош гэсэн нөхцөлийг хатуу баримтлан нэг ч атугай хууль бусаар оршин суугч гаргахгүй байхуйцаар системийн талаас нь дэмжээд өгөх юм бол аман яриа төдий бус улс орнууд бодитойгоор хамтран хөгжих боломжтой болно гэж бодож байна.
Миний өнөөдрийн энэ цаг мөчид, энд өгүүлсэн зүйл нь тодорхой хэн нэгэн хүнд шийтгэл оногдуулахыг хүссэн хэрэг биш бөгөөд Солонгос-Монголын дипломат харилцааны түүх, түүнчлэн ард түмний хоорон дахь эдийн засаг, соёлын ялгааг даван туулах хамтын хөгжлийн өөрчлөлтийн үе хэмээн дурсан санагдаасай гэж хүсч байна.
 
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Монгол Улс дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ан Хын Жу
2019.03.26